Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2024/00983

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* ******* овгийн *******ны *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэг нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: О.******* миний бие нь Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд томилж, ажлаас чөлөөлсөн шийдвэр архиваас олдоогүй учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: хөдөлмөрийн дэвтэр/О.*******/, боловсролын үнэмлэх/О.*******/, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар-ын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар-ын архивын тасгийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 474 дүгээр архивын лавлагаа, Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03-08/6385 дугаар архивын лавлагаа,

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13/970 дугаар албан бичиг, регистрийн карт/О.*******/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч О.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Баянхонгор аймгийн Баянцагаан Жаргалын зам нэгдлээс *******ны *******т олгосон Хөдөлмөрийн дэвтэр-т: 1987 оны 10-12, 1988 оноос 01-08, 1989 оны 01-12, 1990 оны 01-03 саруудад цалин хөлс олгосон бичилт хийгджээ.

2.2. Цалин хөлсний лавлагаа:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 474 дүгээр архивын лавлагаанд *******ны ******* нь Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар 1987-1989 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримтын лавлагааг авах захиалга ирүүлснээс 1987 оны 11,12, 1988 оны 01-08, 1989 оны 02-12 дугаар саруудад цалин гарлаа. 1987-1989 онуудад нотлох баримт гараагүй гэжээ.

2.3. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03-08/6385 дугаар архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Баянцагаан сумын хөдөөд оршин суух, өрхийн тэргүүлэгч *******ын ******* 23 настай, эхнэр *******ны ******* 19 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.

2.4. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13/970 дугаар албан бичгийн хавсралт регистрийн картад *******ны ******* нь 1969 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гэрлээгүй, 1987 оноос эхлэн Жаргалын зам нэгдэлд хоньчноор ажилладаг гэжээ.

2.5. Болосвролын үнэмлэх:

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сургуулиас 1987 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон 551922 дугаар бүрэн дунд боловсролын үнэмлэхт *******ны ******* нь 1987 онд 10 дугаар анги төгсөв гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний лавлагаа, , хүн амын тооллогын лавлагаа, регистрийн карт, бүрэн дунд боловсролын үнэмлэх зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 10 дугаар сараас эхлэн 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч О.*******ийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч О.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Харин хүсэлт гаргагч О.******* нь 1987 оны 01-09 дүгээр саруудад Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Учир нь хүсэлт гаргагч О.******* нь 1987 оны 01-06 дугаар саруудад Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сургуульд суралцаж байсан нь бүрэн дунд боловсролын үнэмлэхээр нотлогдсон болно.

Мөн түүнчлэн хөдөлмөрийн дэвтэр болон архивын лавлагаанд 1987 оны 07-09 дүгээр саруудад хүсэлт гаргагч О.*******т цалин хөлс олгосон бичилт тусгагдаагүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Иймд хүсэлт гаргагч О.*******ийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал-ыг онцгой ажиллагааны журмаар тогтоолгох тухай хүсэлтийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр архиваас олдоогүй, энэ талаар бичилт хөдөлмөрийн дэвтэр тусгагдаагүй зэрэг шалтгааны улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч О.*******т үүссэн нь хөдөлмөрийн дэвтэр болон архивын лавлагаагаар нотлогдож байна.

Уг шалтгаан ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар-ын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар зөвлөмжийн хуудсаар хүсэлт гаргагч О.*******т зөвлөжээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч О.*******ийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч******* ******* овгийн *******ны *******ийг 1987 оны 10 дугаар сараас эхлэн 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1987 оны 01-09 дүгээр саруудад Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч О.*******ийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ