Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2024/00984

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овгийн *******ийн *******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч Т.******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд ваннчин, асрагчаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд зоогийн газрын бэлтгэгчээр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд дизелийн машинистаар, 1992 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шаргалжуут эрчим хүчний салбарт ээлжийн машинистаар, 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан сувилалд дизель цахилгаан станцын моторчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Т.******* миний бие нь 1969 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Одоо 55 нас хүрч, хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр настын тэтгэвэр тогтоолгохоор холбогдох баримт бичгээ нийгмийн даатгалын байцаагчаар шалгуулахад ажилд томилж, ажлаас чөлөөлсөн зарим тушаал архиваас гараагүй учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг зөвлөсөн.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: хөдөлмөрийн дэвтэр/Т.*******/, цэргийн батлах/Т.*******/, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар зөвлөмжийн хуудас, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа/Т.*******/, Баянхонгор аймаг дахь Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 146 дугаар архивын лавлагаа/Т.*******/

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1068 дугаар архивын лавлагаа, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар Ажилд томилох тухай тушаал, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 200 дугаар Ажилд томилох тухай тушаал, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Шаргалжуут рашаан сувиллын захирлын 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 79 дүгээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 562 дугаар албан бичиг, цэргийн албан хаагчийн анкет/Т.*******/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Т.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувиллаас 1986 оны 05 дугаар сарын 21-ний өдөр *******ийн *******т олгосон 109165 дугаар Хөдөлмөрийн дэвтэр-т:

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар тушаалаар 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ваннчин, асрагчаар авч ажиллуулсан,

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тушаалаар цэргийн албанд татагдсан тул 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс үндсэн ажлаас чөлөөлж, цэргийн хэлтсийн мэдэлд шилжүүлсэн,

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 200 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн зоогийн газарт бэлтгэгчээр авч ажиллуулсан,

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаар тушаалаар өөр газар шилжиж ажиллах болсон тул 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс бэлтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Баянхонгор аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн,

- Баянхонгор аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 164 дүгээр тушаалаар 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Шаргалжуутын рашаан сувиллын дизелийн машинистаар ажиллуулсан,

- Баянхонгор аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 107 дугаар тушаалаар өөр ажилд шилжих болсон тул 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дизелийн машинистын ажлаас чөлөөлсөн,

- Баянхонгор аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Шаргалжуутын эрчим хүчний салбарын даргын 1992 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тушаалаар мөн өдрөөс ээлжийн машинистаар авч ажиллуулсан,

- Баянхонгор аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Шаргалжуутын эрчим хүчний салбарын даргын 1993 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2/09 дугаар тушаалаар 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн машинистын ажлаас чөлөөлж, рашаан сувиллын мэдэлд шилжүүлсэн,

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр тушаалаар мөн өдрөөс эхлэн дизель цахилгаан станцад моторчноор ажиллуулсан,

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 79 дүгээр тушаалаар мөн өдрөөс моторчин ажлаас чөлөөлсөн,

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр тушаалаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн дэвтрийн бичилт дуусгавар болгосон бичилт тус тус хийгджээ.

Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн шийдвэр нь ажил олгогчийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул ажилласан хугацааг тооцох үндсэн баримт байна.

2.2. Ажил олгогчийн шийдвэр:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1068 дугаар архивын лавлагаанд *******ийн ******* нь Шаргалжуут рашаан сувилалд ажилласан хугацааны тушаал шүүлгэх захиалга ирүүлснээс захиалгын дагуу гарлаа. Шаргалжуут рашаан сувиллын эрчим хүч нь баримтгүй, Аймгийн эрчим хүчнээс мэдээлэл гараагүй гэжээ.

Энэхүү архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар Ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт Дараах хүмүүсийг ажилтнаар авч ажиллуулсугай. Үүнд: 5. Тугачийн *******ыг 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ваннчин, асрагчаар,

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Амрагч, сувилагч цөөрсөнтэй холбогдуулан хавсралтын дагуу ажлаас чөлөөлсүгэй, уг тушаалын хавсралтын 4 дүгээр Т.*******ыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ванны асрагчаас,

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 200 дугаар Ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт *******ийн *******ыг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зоогийн газрын бэлтгэгчээр томилон ажиллуулсугай,

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт бэлтгэгч *******ийн *******ыг 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн бэлтгэгчийн ажлаас чөлөөлж, аймгийн эрчим хүчний үйлдвэрийн мэдэлд шилжүүлсүгэй,

- Шаргалжуут рашаан сувиллын даргын 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын 1 дэх хэсэгт Дизель цахилгаан станцын моторчноор Т.******* .. нарыг 1993 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай,

- Шаргалжуут рашаан сувиллын захирлын 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 79 дүгээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын 1 дэх хэсэгт ...машинист Т.*******ыг 1994 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болго үүрэгт ажлаас нь халсугай гэж тус тус тэмдэглэжээ.

2.3. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет:

Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд *******ийн ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 256/ 257 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1989 олны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаарын цэргийн батлахтай халагдсан-ыг тодорхойлжээ.

Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 562 дугаар албан бичгийн хавсралт Баянхонгор аймгаас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет-д *******ийн *******, 1969 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, нас-18, үндсэн захиргаа: Баянхонгор аймаг, Баян-Овоо сум, цэргийн албанд татагдахын өмнө 1987 оноос Шаргалжуутад ажиллаж байсан гэжээ.

2.4. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа:

Баянхонгор аймаг дахь Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 146 дугаар архивын лавлагаанд *******ийн *******ын ажиллаж байсан Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр нь 1992-1993 онуудад, Шаргалжуут рашаан сувилал нь 1993-1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлсөн-ийг тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Т.******* нь 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд ваннчин, асрагчаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд зоогийн газрын бэлтгэгчээр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт Шаргалжуут рашаан сувиллын дизелийн машинистаар, 1992 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Шаргалжуут эрчим хүчний салбарт ээлжийн машинистаар, 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан сувилалд дизель цахилгаан станцын моторчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Т.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Т.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн зарим шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Т.*******т үүссэн нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1068 дугаар архивын лавлагаагаар нотлогдож байна.

Уг шалтгаанаар 1986-1994 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар зөвлөмжийн хуудсаар хүсэлт гаргагч Т.*******т зөвлөжээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Т.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******ийн *******ыг 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд ваннчин, асрагчаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд зоогийн газрын бэлтгэгчээр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт Шаргалжуут рашаан сувиллын дизелийн машинистаар, 1992 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Шаргалжуут эрчим хүчний салбарт ээлжийн машинистаар, 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан сувилалд дизель цахилгаан станцын моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Т.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ