| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0042/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/46 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жигжсүрэнгийн Д т холбогдох эрүүгийн 1838000000031 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ж.Д,
Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянбулаг гэх газраас ... улсын дугаартай бонго пронтер маркийн автомашинаар зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянбулаг гэх
d:\urnaa\шийтгэх тогтоол\Д .docx
газраас ... улсын дугаартай бонго пронтер маркийн автомашинаар зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ж.Д ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас мод бэлтгэж аймгийн төв рүү оруулж ирэхээр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Тосонцэнгэл сум руу явсан. Ингээд Тосонцэнгэл суманд очоод мод бэлтгэх эрхийн бичиг авахаар байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч нартай уулзах гэсэн боловч аймгийн төв рүү тайлан төлөвлөгөө гаргахаар явсан гээд байхгүй байсан. Тэгээд утас руу нь залгахад аймгийн төвд хоёр өдрийн сургалттай гэж байсан. Ингээд би буцаад аймгийн төв рүү хоосон орж байхаар жаахан мод ачаад оръё гэж бодоод тус сумын Баянбулаг гэх газраас мод бэлтгээд өөрийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачаад Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу орж ирж яваад цагдаа нартай таараад эрхийн бичиг, гарал үүслийн бичиг байхгүй гээд миний машиныг түр саатуулсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би сумын байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ. Уг хохирлыг төлж барагдуулах юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01-р сарын 09-ний өдрийн 03 цагийн барагцаанд Мөрөн сумын 10 дугаар багт явж байхад ...улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэл дээр мод ачсан байдалтай явж байхыг зогсоон жолоочоос тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичгээ шалгуулахыг шаардахад жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхээ үзүүлээд мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичгээ аваагүй мод бэлтгэсэн гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01-р сарын 09-ний өдрийн 03 цагийн барагцаанд Мөрөн сумын 10 дугаар багт явж байхад ...улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэл дээр мод ачсан байдалтай явж байхыг зогсоон жолоочоос тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичгээ шалгуулахыг шаардахад жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхээ үзүүлээд мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичгээ аваагүй мод бэлтгэсэн гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 8 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Автомашин үнэлсэн тайлан /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн шинжээчийн
Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Ж.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Д ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь хохирол 168000 төгрөгийг төлж барагдуулсан баримт /хх-ийн 48 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, мөн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.5 метрийн урттай, 28см дундаж диаметртэй, 33 ширхэг шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, битүүмжлэгдсэн Н.Батхүүгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, ... улсын дугаартай /арлын дугаар ..., тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар .../, Киа Пронтер бонго маркийн ачааны автомашиныг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР