Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 24

 

 

                           

  2023          04           11                                      2023/ДШМ/24

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Батцоож, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Отгондорж/цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2236000510092 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн Овоот ургийн овогт Гантөмөрийн Ганзориг, 1994 оны 11 сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, спортын сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл дөрөв, эцэг эх, ахын хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, , од оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байсан, регистрийн дугаар: *******

2. *******ийг "2022 оны 01 сарын 28-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын нутагт өөрийн түрээсээр ашиглаж байсан Лексус ар экс-400 (Lexus RX-400) загварын 67-00 УАН улсын дугаартай автомашиныг хохирогч *******т "миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл тул зарна" гэж хуурч 20'000'000 (хорин сая) төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

"2021 оны 10 дугаар сарын 25, 27-ны өдрүүдэд хохирогч *******ийг төсөлд хамруулж байранд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч түүнээс 3'500'000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг шилжүүлэн авсан,

 "2021 оны 11 сарын 30, 2021 оны 12 дугаар сарын 03, 07-ны өдрүүдэд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч *******г төөрөгдөлд оруулан нийт 14200000 (арван дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийг шилжүүлэн авсан,

 2021 оны 11 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт хохирогч *******ыг Байртай монгол" хөтөлбөрт хамруулж орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 7,000,000 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр "байранд оруулж өгнө хэмээн хохирогч *******г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 6'000'000 (зургаан сая) төгрөгийг шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

4. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Овоот ургийн овогт Гантөмөрийн Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт харгийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдийг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурав) жил 5 (тав) сар 1 (нэг) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 (долоо) жил 5 (тав) сар 1 (нэг) хоногоор тогтоож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т эдлүүлэхээр тогтоосон 7 (долоо) жил 5 (тав) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 147 (нэг зуун дөчин долоо) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж,

4.6 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 20'000'000 (хорин сая) төгрөгийг гаргуулж хохирогч *******т, 5'000'000 (таван сая) төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 7'000'000 (долоон сая) төгрөгийг гаргуулж хохирогч *******д 6'000'000 (зургаан сая) төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 1'200'000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******т тус тус олгож,

4.7 Иргэний нэхэмжлэгч Г.Буянтогтохын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж,

4.8 Хэргийн хамт ирсэн сиди дискийг хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

4.9 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Отгондорж нарын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлд дурдсанаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно" гэж заасан. Шүүгдэгч нь хохирогч нараас үргэлжилсэн үйлдлээр 50,700.000 төгрөгийг авсан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ" хэмээн үзсэн.

5.2 Анхан шатны шүүхээс: Шүүгдэгч *******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ******* 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдийг баримтлан тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04-р сарын 04-ний өдрийн 2022/ПЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 5 1 сар 1 хоногоор тогтоосон байна.

5.3 ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01-р сарын 23-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан Шударга ёсны зарчим болон Гэм буруугийн зарчимд нийцээгүй. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмнэ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" хэмээн заасан байдаг. Мөн тус зүйлийн 5 дахь хэсэгт "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" хэн тус тус заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно" гэж заасны дагуу үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 4 жилийн хорин ял оноосон бөгөөд тус хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 04-ны өдрийн 2022/ЦТ/314 дугаар шийтгэл тогтоолоос эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 1 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жил 5 cap 1 хоногоор тогтоосон нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмнөх үйлдэлд хохирогч нарын нийт хохирлын хэмжээг тодорхойлсны үндсэн дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 04-ны өдрийн 314 дугаар шийтгэл тогтоолоор 4 жилийн хорих ял оноосон байтал, Анхан шатны шүүхээс эрүүгийн 2236000510092 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмнөх гэмт хэргийн үргэлжилсэн үйлдэл хэмээн дүгнэсэн хэр нь дахин өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн мэт хорих ялын хэмжээг 4 жилээр тогтоосон нь хэт өндөр ялын хэмжээ гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн Шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх. хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

5.4 Шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс буюу мөрдөн байцаалтын үе шат болон хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад удаа дараа өөрийн гэм бурууг шударгаар хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж, гэмт үйлдэлдээ уучлалт хүсэж хохирлоо заавал нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. *******т оногдуулсан ял нь эрүүгийн хуулийн 5.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгод нийцээгүй, хохирогч нарын хохирлыг нөхөн төлөх боломжийг Хязгаарласан гэж үзэж байна.

Тухайлбал, анхнаасаа гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, наашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа ухаарч уучлал эрсэн байхад тухайн шүүгдэгчийн нийгэмшүүлэх бус, нийгмээс тусгаарлаж зорилго бүхий хамгийн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

5.5. Түүнчлэн тус хэргийн хохирогч *******гаас авсан гэх 14,200,000 төгрөг нь бүхэлдээ залилан мэхэлж авсан мөнгө биш бөгөөд үүнээс тодорхой хувь буюу 900,000- 1,100,000 төгрөг нь хохирогчийн өөрийнх нь автомашиныг засуулах зорилготой авсан мөнгө байжээ. Энэ талаар шүүх хуралдааны явцад хохирогч ******* нь мэдүүлэхдээ "миний машинд засвар хийлгэсэн гэдгийг мэднэ, гэхдээ уг мөнгийг би хохирлын хэмжээнээс хасахгүй" хэмээн мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн хохирогчоос авсан 14,200,000 төгрөгийн хохирол нь бүхэлдээ залилан мэхэлж авсан бус үүнээс 1,100,000 төгрөг нь зорилго, зарцуулалтын хувьд өөр бөгөөд хохирогчийн автомашиныг засуулсан төлбөр юм. Уг засварын зардлыг хохирлоос буцаан төлсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Гэтэл мөрдөгч, прокурор, шүүхийн зүгээс дээрх мөнгөний зарцуулалт, зорилтыг нягтлан шалгалгүйгээр Хохирогчоос шилжсэн бол залилуулсан гэж үзнэ хэмээн тодорхойлж буй нь үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн зүгээс дээрх 1,1 сая төгрөгийн зарцуулалтыг нь тодорхой баримтаар нотолсон бөгөөд хохирогч үүнийг зөвшөөрсөн байдаг.Дээрх 1.1 сая төгрөгийн зарцуулалт, анх авсан зорилгоос хамаарч уг хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх байтал уг асуудлыг нягтлан шалгалгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлаар ихээр дордуулж шийдвэр гаргаж байна.Иймд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01-р сарын 23-ны өдрийн 2023/ШТ/31 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж. шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө  үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

******* нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн байгаа.

Дараагийн 5 үйлдэл нь өмнөх шийтгэх тогтоолд хамаарсан ямар нэгэн үйлдэл байхгүй тусдаа бие даасан үйлдлүүд байгаа. Шүүх хуралдаан болохоос өмнө *******ийн үйлдэл хэргийн гомдол мэдээлэлд орж яллагдагчаар татагдаагүй байсан.

Шүүх 2022 оны 04 сарын 04-ний өдөр үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Г.Ганхуягийн машиныг залилсан үйлдэл дээр ******* аймгийн Прокурорын газарт гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаар Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн хэргүүдийг нэгтгэсэн. Нийт хохирлын хэмжээ 50700000 төгрөнд хүрсэн учраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх 2023 оны 01 сарын 23-ны өдөр *******т 4 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн. Хохирогч Бурмаа шүүгдэгч *******т 14.200.000 төгрөг шилжүүлсэн гэдгийг илэрхийлсэн. ******* хохирогч *******гийн машинд 90000-1100000 төгрөгөөр засвар хийгээд өгсөн гэдэг.

Хохирогч ******* шүүх хуралдаан дээр ийм үйлдэл байхгүй гэж мэдүүлсэн. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлгүй учраас хангахаас татгалзаж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Отгондоржийн гомдолд дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 сарын 28-ны өдөр өөрийн түрээсээр ашиглаж байсан 3Luxes RX-4003 маркийн тээврийн хэрэгслийг *******т “миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл тул зарна” гэж хуурч 20,000,000 төгрөгийг өөрийн эзэмшилд авч залилсан,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн *******ийг хөтөлбөр төсөлд хамруулан байранд оруулж өгнө, байрны урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч түүнээс 3,500,000 төгрөгийг Хаан банкны 5083091064 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2021 оны 11 сарын 30, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч *******г төөрөгдөлд оруулж нийт 14,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 11 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт *******ээр дамжуулан хохирогч *******ыг “Байртай Монгол” хөтөлбөрт хамруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшлийн Хаан банкны 5083091064 дугаарын дансаар 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “...байранд оруулж өгнө” гэж Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч *******г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь 

 Хохирогч *******, *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, тэдгээрийн дансны хуулга, иргэний нэхэмжлэгч Г.Буянтогтох, гэрч Ц.Азжаргал, Б.Октябарь, Х.Цэндсүрэн, Н.Булгамаа нарын мэдүүлэг, Монгол Улсын Сангийн яамны гэх хуурамч албан бичгүүд, шүүгдэгч *******ийн дансны хуулга болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5.  “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдийг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 сарын 04-ний өдрийн 2022 /ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 5 сар 1 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            6. Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Отгондорж нь давж заалдсан гомдолдоо “анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг зөрчсөн, шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад шүүх хамгийн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, хохирогч *******гаас авсан гэх 14,200,000 төгрөгийн 900,000-1,100,000 төгрөг нь хохирогчийн машиныг засуулах зорилготой авсан болох нь тогтоогдсон, үүнтэй холбоотой хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхөөр байтал шүүх гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлоос хасаж тооцсонгүй” гэжээ.

6.1 Анхан шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтад шүүдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримталж “хууль буруу хэрэглэсэн”-ийг зөвтгөж, тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэгдмэл” гэмт хэргийн талаар, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “олонлог” гэмт хэргийг талаар хуульчилсан ба эдгээрийг зөв ойлгож хэрэглэх нь хэргийг зөв зүйлчлэх, шударгаар ял оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

“Нэгдмэл” гэмт хэрэг гэдэг нь “гэмт этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн” гэж үздэг.

Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүй нь тус бүрдээ бие даасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдэл нь эцсийн дүндээ нэг гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг “нэгдмэл” гэмт хэрэг гэж нэрлэдэг.

Харин “Олонлог” гэмт хэрэг гэдэг нь  “гэмт этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн” гэж үздэг.

Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн /2 буюу түүнээс дээш/ гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг “олонлог” гэмт хэрэг гэж нэрлэдэг.

Гэтэл шүүгдэгч *******ийн үйлдэл тус бүр нь бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байхад шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “түүнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн” гэх агуулгатай дүгнэлт хийсэн, мөн тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан хууль буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, алдааг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Харин шүүгдэгч нь нэр бүхий хохирогч нараас нийт 11 удаагийн үйлдлээр нийт 50,700,000 төгрөгийг залилж авсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэх шударга ёсны зарчмыг шүүх зөрсөн гэх агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            6.2 Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн “хохирогч *******д 650,000 төгрөгөөр рулийн аппарат авч өгсөн, түүний ахад 70,000 төгрөг өгснийг гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлоос хасаж тооцох ёстой” гэх тайлбарын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

            Өөрөөр хэлбэл хохирогч *******гаас дансаар мөнгө шилжүүлж авсны дараа өдөр нь буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүдэгч *******ийн данснаас “vrvvliin aprad” гэх гүйлгээний утгатай зарлага гарсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хасаж тооцох үндэслэл болохгүй бөгөөд хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирогч *******гаас авсан гэх 14,200,000 төгрөгийн 900,000-1,100,000 төгрөг нь хохирогчийн машиныг засуулах зорилготой авсан болох нь тогтоогдсон, үүнтэй холбоотой хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхөөр байтал шүүх гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлоос хасаж тооцсонгүй” гэх агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,  

ТОГТООХ нь:

 

1.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/31 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэснийг хасч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР