Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 312/шш2025/00062

 

 

 

 

 

 2025 01 08 312/ШШ2024/00062

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоот өөрийн байранд байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар: *******, *******/,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, ******* тоотод байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар: *******, /-ийн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ХХК,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг тоотод байрлах, арвижих ХХК /регистрийн дугаар: , /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн маргаан бүхий шугам, хоолойн хамтран эзэмшигчээр тогтоолгох шаардлагтай,

Ус дулаан хувиарлах төв /2-7/-өөс зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 дугаар худгаас ДХ-4 дүгээр худаг хүртэлх 64м урт ЗФ159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, Дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Б.Батмөнх

Хариуцагч арвижих ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбаяр

Гуравдагч этгээд ХХК-ийн төлөөлөгч Д.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Төмөрчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай ******* ******* ХХК нь Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт төмөр хийц, бэлдэцийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Компаний үйл ажиллагаа эрхлэлт явуулахтай холбоотойгоор 2019 онд Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-с 2-р микр 7-р байрны ЦТП-ээс дулаан, цэвэр усны 5 хос шугам татсан. Энэ 5 хос шугамыг татахад тухайн шутамыг хэрэглэх ХХК, ******* ******* ХХК, Эйон ХХК, арвижих ХХК (Тессоро), ******* ******* ХХК гэсэн компаниудын удирдлагууд 2019 оны 9 дүгээр сарын 9-нд Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-н төлөөлөл, ГХБХБГ-ын дарга Б.Одбаатар нарыг байлцуулан уулзалт хийж салбар шугамуудыг хэрэглэгч нар тохиролцон нөхцөлийн дагуу ажлын зураг төсөл боловсруулж гүйцэтгэхээр тохиролцон тэмдэглэл хөтөлсөн. Дээр дурьдсан компаниудын удирдлагууд хоорондоо ярьж тохиролцон нийт 65 м шугам хоолойг гүйцэтгэхээр болж үүнээс 29 м шугамын зардлыг 5 компани хувааж төлөх (24,020,926) 35 м шугамыг 4 компани хувааж (28,990,773) төлөхөөр тохиролцсон. Уг ажлыг арвижих ХХК хийж гүйцэтгэхээр болсон. Ингээд тохиролцсоны дагуу арвижих ХХК-д дулааны шугам хоолойг татахад шаардагдсан 5 төрлийн /3 хар, 2 цагаан/ труба төмрийг өгч шугам хоолойг татсан. Гэтэл шугам татах ажлыг гүйцэтгэсэн арвижих ХХК нь уг шугамыг дангаар эзэмшдэг гэх болж, уг шугамыг орон нутагт худалдах асуудал тавьсан бөгөөд, түүгээр үл барам хөрш зэргэлдээ шугамыг ашиглаж байгаа хэрэглэгч, дээр дурьдсан компаниудын эрх ашгийг зөрчин хөрөнгө оруулсан мөнгийг эргүүлэн шилжүүлж шугамыг таслана хэмээн сүрдүүлж эхэлсэн тул эхний 29 м дулаан цэвэр усны шугам хоолойг хамтран эзэмшигчээр тоггоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...******* ******* ХХК Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт барилга, байгууламжтай бөгөөд төмөр хийц, бэлдэцийн худалдааны чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг. Тус багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн аж ахуйн нэгж барилга, байгууламж барьж ашиглалтад оруулахтай холбогдуулан ЦТП-2-7-ийн 2 дох худгийн дамжуулах, хангах хүчин чадал хүрэлцэхгүй байсныг шийдвэрлэх зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 10 цагт Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар (ГХБХБГ)-ын ажлын өрөөнд дараах бүрэлдэхүүнтэй уулзалт хийсэн. Үүнд:

1. ГХБХБГ-ны БХБХ-ийн дарга Б.Одбаатар;

2. ГХБХБГ-ын инженерийн байгууламж, шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн Г.;

3. Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн ерөнхий инженер Д.;

4. Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн инженер Ц.;

5. Эйон ХХК-ийн менежер П.;

6. Очир баялаг ХХК-ийн захирал З.;

7. аравжих ХХК-ийн захирал Б.;

8. ХХК-ийн захирал Д.;

9. ******* ******* ХХК-ийн захирал М.;

10. Элбэгшид ХХК-ийн захирал Т.,

Тус уулзалтаар дараах компаниуд хамтарч, өөрийн хөрөнгөөр дор заасан шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Үүнд:

1. ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугамыг аравжих ХХК, ХХК, ******* ******* ХХК, ******* ******* ХХК, Элбэгшид ХХК нар;

2. ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын ХХК, ******* ******* ХХК, ******* ******* ХХК, Элбэгшид ХХК нар.

Шугамын барилгын ажлыг аравжих ХХК хариуцахаар болж, бусад нь мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр хураамж төлж, хувь нийлүүлснээр шугамыг хамтран өмчлөхөөр тохиролцсон бөгөөд талуудаас дараах хөрөнгийг хамтын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх аравжих ХХК-д шилжүүлсэн. Үүнд:

1. ХХК-иас 13 540 000 (арван гурван сая таван зуун дөчин мянга) төгрөгийг;

2. ******* ******* ХХК-иас 8 000 000 (найман сая) төгрөгийг;

3. ******* ******* ХХК-иас 20 718 000 (хорин сая долоон зуун арван найман мянга) төгрөгийн үнэтэй бараа, материалыг, цааш нь харах

Гэтэл барилгын ажил дууссаны дараа Талууд хамтран ажилласны үр дүнд бий болгосон дулааны шугам сүлжээг аравжих ХХК дангаар өмчилж, орон нутгийн өмчлөлд хариу төлбөртэй шилжүүлж, зардлыг буцаан гаргуулж авахаар аравжих ХХК-иас орон нутгийн төрийн захиргааны байгууллагад хандсан байна. Иймд ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын хамтран өмчлөгчөөр ******* ******* ХХК-ийг тогтооно уу... гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ******* ХХК нь Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт гадаад худалдаа, нийтийн хоол, машин угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Компаний үйл ажиллагаа эрхлэлт явуулахтай холбоотойгоор 2019 онд Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-с 2-р микр 7-р байрны ЦТП-ээс дулаан, цэвэр усны 5 хос шугам татсан. Энэ 5 хос шугамыг татахад тухайн шутамыг хэрэглэх ХХК, ******* ******* ХХК, Эйон ХХК, арвижих ХХК (Тесоро), ******* ******* ХХК гэсэн компаниудын удирдлагууд 2019 оны 9 дүгээр сарын 9-нд Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-н төлөөлөл, ГХБХБТ-ын дарга Б.Одбаатар нарыг байлцуулан уулзалт хийж салбар шугамуудыг хэрэглэгч нар тохиролцсон нөхцөлийн дагуу ажлын зураг төсөл боловсруулж гүйцэтгэхээр тохиролцон тэмдэглэл хөтөлсөн. Дээр дурьдсан компаниудын удирдлагууд хоорондоо ярьж тохиролцон нийт 65 м шугам хоолойг гүйцэтгэхээр болж үүнээс 29 м шугамын зардлыг 5 компани хувааж төлөх (24,020,926) 35 м шугамыг 4 компани хувааж (28,990,773) төлөхөөр тохиролцсон. Уг ажлыг арвижих ХХК хийж гүйцэтгэхээр болсон. Ингээд тохиролцсоны дагуу арвижих ХХК-д дулааны шугам хоолойг татахад шаардагдсан мөнгөн хөрөнгийг өгч шугам хоолойг татсан. Гэтэл шугам татах ажлыг гүйцэтгэсэн арвижих ХХК нь уг шугамыг дангаар эзэмшдэг гэх болж, уг шугамыг орон нутагт худалдах асуудал тавьсан бөгөөд, түүгээр үл барам хөрш зэргэлдээ шугамыг ашиглаж байгаа хэрэглэгч дээр дурьдсан компаниудын эрх ашгийг зөрчин хөрөнгө оруулсан мөнгийг эргүүлэн шилжүүлж шугамыг тасална хэмээн сүрдүүлж эхэлсэн тул эхний 29 м дулаан цэвэр усны шугам хоолойг хамтран эзэмшигчээр тоггоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө нэмэгдүүлэхдээ: ******* ******* ХХК Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт Гадаад болон дотоод худалдаа, нийтийн хоолны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн аж ахуйн нэгж барилга, байгууламж барьж ашиглалтад оруулахтай холбогдуулан ЦТП-2-7-ын 2 дахь худгийн дамжуулах, хангах хүчин чадал хүрэлцэхгүй байсныг шийдвэрлэх зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагт Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар (ГХБХБГ)-ын ажлын өрөөнд уулзалт хийсэн. Тус уулзалтаар дараах компаниуд хамтарч, өөрийн хөрөнгөөр дор заасан шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Үүнд:

1. ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугамыг аравжих ХХК, ХХК, ******* ******* ХХК, ******* ******* ХХК, Элбэгшид ХХК нар,

2. ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын ХХК, ******* ******* ХХК, ******* ******* ХХК, Элбэгшид" ХХК нар,

Шугамын барилгын ажлыг аравжих ХХК хариуцахаар болж, бусад нь мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр хураамж төлж, хувь нийлүүлснээр шугамыг хамтран өмчлөхөөр тохиролцсон бөгөөд талуудаас дараах хөрөнгийг хамтын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх аравжих ХХК-д шилжүүлсэн. Үүнд:

1. ХХК-иас 13 540 000 (арван гурван сая таван зуун дөчин мянга) төгрөгийг;

2. ******* ******* ХХК-иас 8 600 000 (найман сая зургаан зуун мянга ) төгрөгийг;

3. ******* *******ХХК-иас 20 718 000 (хорин сая долоон зуун арван найман мянга) төгрөгийн үнэтэй бараа, материалыг.

Гэтэл барилгын ажил дууссаны дараа талууд хамтран ажилласны үр дүнд бий болгосон дулааны шугам сүлжээг аравжих ХХК дангаар өмчилж, орон нутгийн өмчлөлд хариу төлбөртэй шилжүүлж, зардлыг буцаан гаргуулж авахаар аравжих ХХК-иас орон нутгийн төрийн захиргааны байгууллагад хандсан байна. Иймд ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын хамтран өмчлөгчөөр ******* ******* ХХК-ийг тогтоож өгнө үү... гэжээ.

******* ******* ХХК, ******* ******* ХХК нь сөрөг шаардлагын хариуд: аравжих ХХК-иас тус шүүхэд ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн анхны болон ихэсгэсэн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна. Татгалзалын үндэслэлийг шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлан мэтгэлцэж тогтоолгох болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн анхны болон ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу... гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК шаардлагадаа: 2019 оны 09 сарын 09-ны өдөр арвижих ХХК-ийн захирал Б., ******* ******* ХХК-ийн захирал М. бид харилцан тохиролцсоны үндсэн дээр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн 2-7 дугаар байрны ЦТП-с дулаан, цэвэр усны шугам хоолой хамтран татахаар тохирч хэлцэл хийсэн юм. Хэлцлийн дагуу 65 м шугам хоолойг хийж гүйцэтгэхээр болж үүнээс 29 м шугамын зардлыг хувааж төлөхөөр болсон. Үүний дагуу би дулааны трассын өртөг 215.000 төгрөгийг, трубаны үнэ 3.000.000 төгрөг, сангийн шугамын үнэ 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлснээр шугам хоолой ашиглалтад орсон боловч үүнээс хойш миний барьж байсан барилгыг ус дулаанаар хангаагүй. Энэ талаар удаа дараа шаардлага тавьсан боловч шугам хоолойг дангаар эзэмшснээр шугамыг таслана гэж сүрдүүлсээр өдийг хүрч шинээр зам тавих материал татах зэрэг бусад ажлуудад саад хийсээр ирсэн. Иймд Оюут багт байрлах маргаан бүхий шугам хоолойг хамтран эзэмших эзэмшигчээр тогтоож өгнө үү... гэжээ.

4. арвижих ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Танай шүүхэд хандан ******* ******* ХХК-с 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өргөдөлтэй танилцлаа.

"******* *******" компанийн захирал М. нь 2022 оны 08 дугаар сарын 10, 11-ний үед манай компанийн эзэмшлийн шугам хоолойноос зөвшөөрөлгүйгээр хоолой өргөтгөх ажил хийж гүйцэтгэх гэж байсан. Үүнийг шугам хоолойн эзэмшигчийн хувьд манай компани шаардлага тавьж улмаар маргаан болсон. Энэхүү маргаан болох үед М. нь согтуу байсан ба элдэв үгээр доромжилж, танхайрсан. М.ийн танхайрсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж түүнд торгох хариуцлага хүлээлгэсэн байдаг. Мөн тэрээр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд нэг хонож эрүүлжүүлэгдсэн байдаг. Тэрээр эрүүлжүүлэгдэж мөн торгуулийн хариуцлага хүлээсэндээ уурлаж танай шүүхэд хандан үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Манай компанийн хувьд М.тэй шугам хоолойн ажил гүйцэтгэх асуудлаар хэлэлцэн тохирсон зүйл байхгүй. М. нь төмрийн худалдаа эрхэлдэг ба түүнээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар хүдалдах худалдан авах гэрээний дагуу бага хэмжээний төмөр худалдан авсан болно. Одоогоор хэдэн төгрөгийн ямар хэмжээтэй төмөр авснаа тодорхой санахгүй байна. Баримт материалуудыг харж байж худалдан авсан төмрийн хэмжээ тодорхой болно. Хоёр компанийн хооронд төмөр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн асуудал бий, түүнээс шугам хоолойн хамтран эзэмших тухай гэрээ хэлцэл огт хийгдээгүй болно. Иймээс ******* ******* компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох шаардлагатай гэж үзэж байна... гэжээ.

Хариуцагч арвижих ХХК сөрөг нэхэмжлэлдээ: Танай шүүхэд хянагдаж буй ******* ******* ХХК, ******* ******* ХХК-иудын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож байна. Энэхүү иргэний хэрэгт нэхэмжлэгч нарт холбогдуулан дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Манай компани нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах Тэсоро центр нэртэй үл хөдлөх хөрөнгийг өмчилж уг үл хөдлөх хөрөнгөд зочид буудал, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ үл хөдлөх хөрөнгийг ашиглалтад оруулах үед Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн №19/А085 дугаартай зөвшөөрлийг хууль, журамд заасан нөхцөлийн дагуу авсан. Барилга ашиглалтад оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн улсын комиссын 34/19 дугаартай дүгнэлтээр барилга ашиглалтад орох үед ЦТП 2-7 Ус дулаан хувиарлах төв баригдаж ашиглалтад ороогүй байсан учир тухайн орчинд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж нь өөрсдийн хэрэгцээгээ хангах зорилгоор 3 нарийхан шугамыг хямд өртөгөөр түр ашиглах зорилгоор татсан байсан нь шинээр баригдах 2-а хорооллын 20 орчим аж ахуйн нэгжийг хангахад хүрэлцэхээргүй байсан тул хэрэглээг хангаж хүрэлцэхүйц байнгын шугам хоолой шаардлагатай болсон. Энэ асуудалтай холбоотойгоор тухайн байршилд үйл ажиллагаа явуулдаг, барилга барьж байсан нэр бүхий 5 аж ахуйн нэгж хуваагдаж шугам хоолойн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тохиролцооны дагуу 5 компани нийлж шугам хоолойн ажилд гарах төсөв мөнгийг шийдвэрлэж ажлыг эхлүүлэх ёстой байсан. Манай компанийн хувьд тохиролцооны дагуу ажил эхлэхийг хүлээж бусад компаниудад хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тавьсан боловч бүх компаниуд арга хэмжээ авахгүй байсан. Барилгаа ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлагатай байсан тул манай компани нь 1. Шугам сүлжээний трасс зураг хийж аймгийн Ерөнхий архитектораар батлуулсан, 2. Транс зургийг үндэслэн Асгат өргөө ХХК-иар ажлын зургийг хийж гүйцэтгүүлэн Ерөнхий архитектораар батлуулсан, 3. Мэргэшсэн төсөвчин Э.Нямцэцэгээр төсөв хийлгэсэн, 4. Шугам хоолойн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, 5. Шугам хоолойн угсралтын ажлыг Барилга ашигалалтад оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн улсын комиссын 34/19 дугаартай дүгнэлтээр барилга ашиглалтад оруулсан, 6. Гадна шугам хоолойн инженерийн шугам сүлжээг мэдээллийн санд бүртгүүлсэн. Дээрх бүх ажлуудыг манай компани дангаараа хийж гүйцэтгэсэн байтал ажил огт хийгээгүй компаниуд манай шугам гэж маргаан үүсгэж байна. Иймд манай компанийн хийж гүйцэтгэсэн Ус дулаан хуваарилах төв 2-7-с зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт ЗФ159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Жич: Энэхүү шударга эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг өмнө шүүхээр огт хэлэлцээгүй бөгөөд манай компанийн нэхэмжлэлтэй Эрдэнэт ус компани болон бусад компанид холбогдох иргэний хэрэг дээр тухайн шаардлагыг шийдвэрлээгүй. Тодруулбал Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай магадлалаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно... гэжээ.

Хариуцагч арвижих ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Нэхэмжлэл гаргасан хоёр компани нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл гэх хурлын тэмдэглэлийг гэрээ хэмээн тайлбарлаж, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлд Хамтран ажиллах гэрээний талаар тусгасан бөгөөд мөн зүйлийн 476.3-т "Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараах зүйлийг тусгана гээд 476.3.1-476.3.8 хүртэлх нийт 8 нөхцөлийг заавал тусгахаар шаардсан байна. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т заасан бичгээр байгуулах гэрээнд тавигдах хуулийн бүх шаардлагыг хангаагүй байна. Нөгөө талаас энэхүү хуралд оролцох эрхгүй хүмүүс буюу компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд оролцсон зэргээр гэрээнд тавигдах ерөнхий шаардлагууд хүртэл зөрчигдсөн байгаа юм.

Иргэний хуулийн 56 дутаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлж 56.1.1-д хууль зөрчсөн, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тус тус хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

Иймд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, Дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж уг шаардлагаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгааг шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хүчин төгөлдөр бусд тооцуулах тэмдэглэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ба улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болно... гэжээ.

5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-3/, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /1хх-4/, ЦТП 2-7-с хэрэглэгчдэд хүргэх ус, дулааны шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийн хуулбар /1хх-5-9/, ******* ******* ХХК-ийн зарлагын баримт /1хх-11-17/, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /1хх-129/, ******* ******* ХХК, ******* ******* ХХК-ийн итгэмжлэл /3хх-1-2/, ******* ******* ХХК-ийн зарлагын баримт /3хх-44-47/, ЭДЦС ТӨХК-ийн ЭУ-24/034-А дугаартай техникийн нөхцөлийн нотариатаар батлуулсан хуулбар /3хх-48-49/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас: Хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /1хх-21/, аривжих ХХК-ийн дүрмийн хуулбар /1хх-22-25/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-26/, ЭУ-13/007-А дугаартай техникийн нөхцөлийн нотариатаар батлуулсан хуулбар /1хх-46-49/, аривжих ХХК-ийн гадна дулааны шугамын төсөв, зургийн нотариатаар батлуулсан хуулбар /1хх-50-56/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн нотариатаар батлуулсан хуулбар /1хх-57-58/, Орхон аймгийн ГХБХБГ-ын кадастрын мэдээллийн санд барилга болон газар доорх инженерийн байгууламжийн тоон зураг хүлээн авсан актын нотариатаар батлуулсан хуулбар /1хх-60-63/, хөрөнгийн үнэлгээний тайлангийн нотариатаар батлуулсан хуулбар /1хх-64-73/, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ЗШ/581 дугаартай шийтгэврийн нотариатаар батлуулсан хуулбар /1хх-74-75/, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2022.11.21-ний өдрийн 40/03-8020 дугаартай албан тоот /1хх-120-121/, аривжих ХХК-ийн гадна дулаан, цэвэр усны шинэчлэх ажлын төсвийн нотариатаар батлуулсан хуулбар /1хх-156-158/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн нотариатаар батлуулсан хуулбар /1хх-159-164/, хөрөнгийн үнэлгээний тайлангийн нотариатаар батлуулсан хуулбар /1хх-165-176/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/00901 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 207/МА2023/00087 дугаартай магадлал /2хх-221-238/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /3хх-16/, иргэний үнэмлэхийн хуулбар /3хх-17/, капитрон банкны орлогын мэдүүлэг /3хх-20/, газрын кадастрын зураг /3хх/-22/, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /3хх-61/, ХХК-ийн дүрмийн нотариатаар батлуулсан хуулбар /3хх-62-63/, Голомт банкны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орлогын мэдүүлэг /3хх-112/,

8. Шүүхээс: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Прогресс цамхаг групп ХХК-ийн 0000251561 дугаартай аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /3хх-105/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /3хх-106-107/, Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/35 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох тухай захирамжийн хуулбар /3хх-108-110/, талуудын хүсэлтээр гэрчүүдийг асуусан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК, ******* ******* ХХК-иуд нь аривжих ХХК-д холбогдуулан ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК нь мөн маргаан бүхий шугам хоолойн хамтран эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нар болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулга: ... ХХК, ******* ******* ХХК, Эйон ХХК, арвижих ХХК, ******* ******* ХХК-иудын удирдлагууд, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-н төлөөлөл, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Одбаатар нарыг байлцуулан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр уулзалт хийн, салбар шугамуудыг хэрэглэгч нар нөхцөлийн дагуу ажлын зураг төсөл боловсруулж гүйцэтгэхээр тэмдэглэл хөтлөн тохиролцсон. Ингээд нийт 65 м шугам хоолойн ажил гүйцэтгэхээс 29 м шугамын зардлыг 5 компани хувааж төлөх (24,020,926), 35 м шугамыг 4 компани хувааж (28,990,773) төлөхөөр, уг ажлыг арвижих ХХК хийж гүйцэтгэхээр тохиролцож хийсэн. Нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн зүгээс шаардлагатай труба, төмөр, мөнгө, төгрөгийг өгсөн бөгөөд хариуцагч арвижих ХХК нь уг шугамыг дангаар эзэмшдэг гэж орон нутагт худалдахаар, түүгээр үл барам хөрш зэргэлдээ шугамыг ашиглаж байгаа хэрэглэгч, дээр дурьдсан компаниудын эрх ашгийг зөрчин хөрөнгө оруулсан мөнгийг эргүүлэн шилжүүлж шугамыг таслана хэмээн сүрдүүлж эхэлсэн тул ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран өмчлөгч, эзэмшигчээр тогтоож өгнө үү... гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компанийн хувьд шугам хоолойн ажил гүйцэтгэх асуудлаар хэлэлцэн тохиролцсон зүйлгүй... гэжээ.

4. Хэрэгт болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. ******* ******* ХХК, ХХК, ******* ******* ХХК, Эйон ХХК, арвижих ХХК-ийн удирдлагууд, мөн Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК /цаашид Эт-Ус ДТС ОНӨХК гэх/-ийн төлөөлөл, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар /цаашид ГХБХБГ гэх/-ын дарга Б.Одбаатар нарыг байлцуулан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр уулзалдан, ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугамыг аравжих ХХК, ХХК, ******* ******* ХХК, ******* ******* ХХК, Элбэгшид ХХК нар хамтран гүйцэтгэхээр, мөн ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамыг ХХК, ******* ******* ХХК, ******* ******* ХХК, Элбэгшид" ХХК нар хамтран гүйцэтгэхээр тохиролцож, улмаар арвижих ХХК нь шугам хоолойн ажлыг хийх техникийн нөхцөлийг авч, ажлыг арвижих ХХК хийж гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбаруудаар нотлогдож байна.

5. Зохигчид, маргаан бүхий шугам хоолойг хамтран хийхээр тохиролцсон эсэх, шугам хоолойг хийхэд гарсан зардлыг хариуцагч дангаараа гаргасан эсэх нь маргааны зүйл болсон.

6. Барилга байгууламжууд шинээр баригдаж, ашиглалтанд орохын зэрэгцээ хуучин ашиглагдаж байсан дулаан болон цэвэр усны шугам сүлжээнүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй болсны улмаас ЦТП 2-7 байгууламжаас хэрэглэгчид дулаан, халуун, хүйтэн усны шугам татах, уг ажлыг хийж гүйцэтгэхээр дээрх нэр бүхий аж ахуйн нэгж, түүний удирдлагууд хуралдаж тохиролцсоны дагуу хариуцагч арвижих ХХК, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох №19/А085 дугаартай техникийн нөхцөлийг авч, үүний дагуу тухайн орчинд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байсан 3 нарийн шугам хоолойг сольж өргөтгөн, шинээр 5 шугам татаж ашиглалтад оруулсан үйл баримт нотлогдож байна.

7. Тухайн шугам хоолойг барьж ашиглалтад оруулахад нэр бүхий аж ахуй нэгжүүд, тодруулбал нэхэмжлэгч нар болон хариуцагч, гуравдагч этгээд... нар хөрөнгөө нийлүүлээд хийхээр тохиролцсон талаар гэрч Г.: ...тухайн хурлын зорилго бол шугамын өргөтгөлийн ажил байсан. Энэ шугамыг өөрчлөх цаашлаад хуралд оролцож байгаа хүмүүс барилга барих ажил хийгээд эхэлсэн байсан, уг шугамыг өргөтгөх шаардлагатай, ингэж байж дулаан хангамж хүрэлцээтэй болно гэсэн шаардлагын дагуу зохион байгуулсан. Хуралд оролцогчид хүлээн зөвшөөрсөн. Бид энэ шугамыг өөрсдийн хөрөнгөөр хамтран хийе гэдэг зөвшилцөлд хүрсэн, тэгэж байж байшин барилгаа хэвийн дулаанаар хангах боломжтой гэж ярилцсан. Хурлаар хэлэлцсэний дагуу техникийн нөхцөлд олгогдсон голчтой турбагаар энэ ажлыг гүйцэтгэсэн

8. Гэрч Д.: ...уулзалтын зорилго нь шинээр холбогдож байгаа газруудад техникийн нөхцөл олгох эсэх талаар хэлэлцэж байсан. Шугамын голчийг нь томруулаад халуун усны хос 2 шугам нэмэлтээр татах, шугамын төлбөрийг холбогдсон байсан газрууд болон шинээр холбогдох гэж байгаа газруудтай хамтарч төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Шугамд шинээр холбогдох гэж байгаа хоёр газар буюу арвижих ХХК, ХХК нарт шугам өмчлөгч нар шугам өгөхийг зөвшөөрөхгүй байсан, мөн техникийн зөвшөөрлийг өгөхийг зөвшөөрөхгүй байсан учир хурлаар энэ асуудлыг шийдэх зорилгоор хуралдсан. Шугамд холбогдсон, холбогдох гэж байгаа байгууллагууд шинээр хийгдэх халуун усны шугамын зардлыг хувааж гаргана гэсэн байр суурьтай байсан. Хуучин шугамын голчийг сольж, шугамын хол ойроос хамаарч төлбөрийг хувилж гаргана гэж байсан. арвижих ХХК текникийн нөхцөл хүссэн. Хурлын тэмдэглэлийг үндэслэж техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгосон. Хуралд оролцсон компаниуд бүгдээрээ хөрөнгө, мөнгөө дундаасаа гаргаад хэн нэгнээр хийлгүүлэхээр тохиролцсон...

9. Гэрч М.: ...Анх Б. эгч манай захирал М.тэй уулзаад Б. эгчийн авна гэсэн трубаг нь өгөөрэй гэж надад үүрэг даалгавар өгсөн. Тэрний дагуу Б. эгч надад захиалгаа өгсөн. Би тэр шугам татаж байгаа газар дээр нь очиж үзээгүй, над руу ярьж бараа материалаа авч байсан. Тухайн үед утсаар яриад авах бараа материалаа хэлээд, их хэмжээгээр авсан бараа материалыг манайх хүргэж өгдөг, падааныг бичээд ачаад тулгадаг падаанаараа, бага хэмжээний бараа материалыг Б. эгчийн хүмүүс ирж авдаг байсан мөн адил падаанараа тулгаж хүлээлцдэг, машин дээр ачихад тоолж, падаантай тулгаж өгдөг. 2019-2020 оны хооронд байнга төмөр авч байсан...

10. Гэрч Б.: ... арважих ХХК-ийн барилга болох Тесоро төвийн ойролцоо хийгдэж байсан инженерийн шугам сүлжээний ажилд бараа материал хүргэж өгч байсан. Манай компанитай хамтарч шугам тавьж байгаа гээд, падаан дээр бичсэн бараа материал болох төмрийг машин дээр ачаад, тухайн үед М. ахтай цуг хүргэж өгч байсан. Бараа материалыг манай нярав М. надад хүлээлгэж өгдөг, ингэж хүлээлгэж өгөхдөө тухайн бараа материалын тоо хэмжээ, нэр төрлийг шалгаж тулгаж, хардаг. Тесоро төвийн ар талд хүргэж өгсөн бөгөөд тухайн үед газар шорооны ажил хийгдээд, лотки тавигдсан байсан, дөрөв, таван жилийн өмнө. Тухайн үед М. ахтай цуг явж байсан, би буулгаж өгөөд явсан. Хэн нэгэнд хүлээлгэж өгөөгүй, М. ах өөрөө аваад үлдсэн. Голдуу труба байсан, падааны дагуу аваачиж өгсөн, их хэмжээний том труба байсан болохоор том машинаар хүргэж өгч байсан...

11. Гэрч Ц.: ...эзэмшигч мөн гэж тогтоохдоо хотын захирагчийн өрөөнд болсон хурал дээр би өөрөө сууж байсан. Тэр хурал дээр ******* ******* ХХК труба гаргасан, арвижих ХХК трубаг аваад тавьсан гэж ярьж байсан, нөгөө компани нь мөнгө гаргасан гэж ярьж байсан. Бид хэдэн төгрөг гаргасныг шалгадаг байгууллага биш. Мөнгө гаргаж гүйцэтгэх компанид өгсөн гэж байна. Хөрөнгө гаргасан нь үнэн бол эзэмшигч нь мөн, хэдэн төгрөгийн хөрөнгө гаргасан хэдэн төгрөгийн хувь эзэмшихийг бид гаргахгүй...

12. Гэрч Б.Мөнхзул: ...газар дээр нь Ц. дарга, Ж. бид гурав очиж хэмжилт хийгээд 2-7-2 худгаас 2-7-3 гэдэг худаг хүртэл 29 метр цаашаагаа авсан байна гэдэг хэмжилт хийсэн. Энэ хүмүүсээс амаар асууж тодруулахад хөрөнгө оруулсан гэдгээ хэлсэн...

13. Гэрч Ж:: ...энэ гурав, биднийг очиход байсан. ******* ******* ХХК манайх материалаа гаргаад татсан, арвижих ХХК ажиллах хүчээ гаргасан гэж байсан...

14. Гэрч: З.: ...Тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаас ямар үр дүн гарсан гэхээр 5 шугам татсан, 9 давхраас бусад бүх газар шугамаа авсан, ******* ******* ХХК бас шугам авсан. 5 аж ахуй нэгж тавуулаа арвижих ХХК-ийн худаг хүртэл хөрөнгөө гаргана, дараа нь арвижих хасагдаад үлдсэн 4 аж ахуй нэгж хийнэ гэж маш сайн ойлгосон. Хамгийн сүүлийн ажил нь 9 дүгээр сарын 20-ны орчим дууссан, хамгийн сүүлийн 5 шугамын хаалтыг ын нөхөр хэлсний дагуу манайх тавьж байсан. Тэён ХХК-ийн худгаас авсан, 3 дугаар худаг нь арвижих -ийн худагт холбогдсон. Инженерийн шугамын барилгын ажилд , , Лхагва-Очир нар тэр хавиар яваад дулаалгын материал, трубагаа авч ирээд зөндөө л оролцож байсан. Манай Дэлгэр төв засвараа хийж байсан учраас тэр үеийг би сайн харж байсан/2-р хавтас хх19-22/

15. Гэрч П.: хуралд оролцсон. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр болсон. Одбаатар даргын хийсэн хуралдаанаас энэ маргаан 3 жил үргэлжилж байгаа, цаашид 5 аж ахуйн нэгж, барилгууд баригдах гэж байгаа учраас танай 3 шугам энэ байгууллагуудын хэрэгцээг хангахгүй байгаа болохоор хуралд оролцооч гэж Одбаатар дарга гуйсан. Танайд хийсэн шугамнаас өгөх учраас танд ашигтай гэсэн учраас би оролцсон. Одбаатар, , Эрдэнэт усын , Хангал, , , бас нэг Казах эмэгтэй, , гэх зэрэг нийт 12-13 хүн тэр хуралд оролцсон. Тус уулзалтад ямар хүмүүс оролцсоныг сайн санаж байна, энэ хурал 5 аж ахуй нэгж хөрөнгөө нийлүүлж шугамаа татаад, танай хоёрт өгнө гэсэн байж өгөөгүй, , , 9 давхар барилга барьж байгаа эмэгтэй гээд нийт 5 хүн хөрөнгөө нийлүүлнэ гэсэн. Очирбаялаг ХХК, Эйон ХХК-с бусад 5 аж ахуй нэгж хөрөнгөө нийлүүлээд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн шугам татна гэсэн шийдвэр гарсан. 5 аж ахуй нэгж хөрөнгөө нийлүүлээд татна гэсэн учраас өөс эхлээд бүгд зөвшөөрсөн. , зэрэг хүмүүс хөрөнгөө нийлүүлээд шугамаа татсан. Манай 2 шугамаа авах гэтэл 9.000.000 төгрөг нэхсэн. Ганцаараа эзэмших гээд байгаа нь ёс зүйгүй. Энэ ажлын явцыг харж байсан. 2-р худаг манай урд, 3-р худаг манай хажууд байгаа учраас сайн харсан, 15 хоног манайхыг усгүй байлгасан. ******* *******өөс бүх труба ирж буусан, лоткинуудыг авч ирээд буулгасан би харсан, Лхагва-Очир ах 10 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан гэж хэлж байсан. арвижих ХХК шугам татахад мөнгө өгөөгүй, өгнө гэж тохиролцоогүй. арвижих , ******* ******* ХХК, ХХК, ******* ******* ХХК-ийн шугамын өргөтгөлийн ажилд оролцож байсан учраас мэдэж байна гэжээ. /2-р хавтас хх14-18/

16. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

17. Зохигчдын хамтран ажиллах гэрээний дагуу тохиролцсон шугам хоолойн өргөтгөлийн ажил биелэгдэж, одоогоор шугам хоолой ашиглалтад орж хэвийн ажиллаж байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд аравжих ХХК техникийн нөхцөлийг гаргуулан авч, ажлыг хийж гүйцэтгэсэн, харин ******* ******* ХХК нь холбогдох шугам хоолой, төмрийг гаргаж, ХХК 13 540 000 төгрөгийг төлсөн /-р хавтас хх/, мөн ******* ******* ХХК 8,0 сая төгрөг өгсөн болох нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/01182 дугаар шийдвэртэй хэрэгт нэхэмжлэгч аравжих ХХК-ийн төлөөлөгч ын өөрийнх нь гаргасан нэхэмжлэлийн үндэслэл тайлбарт: ... 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ЦТП 2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, Дулааны шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалт гэх хурлыг зохион байгуулуулсан. Энэхүү хурлаас ус дулаан холбох асуудлыг шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ нийт уг ЦТП-ээс тэжээгдэх 9 аж ахуйн нэгж байгууллага байгаагаас 5 аж ахуйн нэгж нийлж шугам хойлойг татах ажлыг хийх, харин үлдсэн аж ахуйн нэгжүүд нь шугам хоолой татсаны дараа зардал төлж холболт авахаар болсон. Энэхүү хурлын дараа гадна ус, дулааны шугамын зураг, төсөв гарч ажил эхлэх болоход тухайн аж ахуйн нэгжүүд мөнгө байхгүй гэх мэтээр шалтаг шалтгаан хэлж ажилд огт оролцоогүй. Улмаар манай компани дангаараа уг шугам хоолойг өөрсдийн хөрөнгөөр зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн. Тухайн ажлыг хийж гүйцэтгэж ашиглалтанд оруулах хүртэлх зардал нь нийт 100 758 804 төгрөг болсон. Энэхүү зардлаас ЦТП 2-7-оос тэжээгдэх ёстой ХХК, ******* ******* ХХК, ******* ******* ХХК зэрэг 3 аж ахуйн нэгж нийт 36 970 000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл ХХК 13 540 000 төгрөг, ******* ******* ХХК 15 430 000, ******* ******* ХХК 8 000 000 төгрөг тус тус төлж хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааны шугам хоолойн холболт хийж авсан... /2-р хавтас 166-172/ гэсэн тайлбараар энэ 3 аж ахуй нэгж төлбөр мөнгө, бараа материалаар хөрөнгөө нийлүүлж, хураамж төлсөн болох нь нотлогдож байна.

18. Талууд хариуцагч арвижих ХХК-ийг техникийн нөхцөл авсан, зураг төслийг гаргуулсан гэдэгтэй маргадаггүй боловч хариуцагч, шугам хоолойн ажлыг хийж гүйцэтгэхэд дангаараа өөрийн хөрөнгөөр хийсэн гэдгээ нотлоогүй. Өөрөөр хэлбэл ******* ******* ХХК-с труба, төмрийг нийлүүлсэн гэдгийг гэрч болон бусад гэрчүүд мэдүүлдэг, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөнч өөрөө хүргэж өгсөн гэдгээ тайлбарладаг, мөн хариуцагчийн төлөөлөгч ******* ******* ХХК-с труба, төмрийг худалдан авсан гэдэг боловч хариу төлбөрийг шилжүүлсэн болохоо нотлоогүй болно.

19. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1.-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.2.-д Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж заасан байх ба гэрээний талууд хураамжийг төлсөн байна.

20. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

21. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: ...Дээрх бүх ажлуудыг манай компани дангаараа хийж гүйцэтгэсэн байтал ажил огт хийгээгүй компаниуд манай шугам гэж маргаан үүсгэж байна. Иймд манай компанийн хийж гүйцэтгэсэн Ус дулаан хуваарилах төв 2-7-с зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт ЗФ159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгоно. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, Дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд хариуцагч арвижих ХХК-ийг маргаан бүхий Ус дулаан хуваарилах төв 2-7-с зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт ЗФ159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдэгтэй маргадаггүй, эзэмшигч гэдэгтэй ч маргадаггүй, гагцхүү өөрсдөө хөрөнгө мөнгөө оруулсан тул хамтран өмчлөгч гэдгээ тогтоолгоно гэдэг. Хамтран өмчлөгч мөн гэдгийг дээр тайлбарласан бөгөөд дангаараа арвижих ХХК нь өмчлөгч биш, хамтран өмчлөгч гэдгийн тогтоох нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, Дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй байна. Учир нь уулзалтад оролцсон талууд тохиролцооны дагуу хөрөнгө мөнгө, хураамжаа төлөөд тохиролцсон зорилго биелэгдээд шугам хоолойг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34/19 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ээр ашиглалтад хүлээлгэн өгсөн. /1-р хавтас хх57-59/

22. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40.1.-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын хүсэл зориг нэгдэж хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдсэн байна. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх ус, дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

23. Хариуцагчийн өмгөөлөгчийн хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулна гэсэн нь Иргэний хуулийн 476 .2.-т зааснаар үндэслэлгүй, хамтран ажил гэрээг заавал бичгээр байгуулахыг хуульчлаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8.-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй.

24. Мөн хариуцагчийн өмгөөлөгч, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-д Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна гэж мэтгэлцсэн. Тэгвэл мөн хуулийн 3.1.4.-д "ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж" гэж гүний болон гадаргын ус ашиглан ус олборлох, цэвэршүүлэх, цуглуулах шугам сүлжээ, усан сан, шахуургын станцыг хэлнэ гэсэн бөгөөд энэ нь усан хангамжийн эх үүсвэртэй хамааралтай байх ба хэрэв тийм бол хариуцагч ч мөн шугам хоолойн асуудлын талаар өмчлөгчөөр тогтоолгох эрхгүй болох юм. Хуулийн 11.5.-д Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг заасан байна гэснээр талуудын тохиролцоонд үндэслэн техникийн нөхцөлийг хариуцагч арвижих ХХК-д олгосон гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байна.

 

25. ******* хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11.-д "төвлөрсөн дулаан хангамж" гэж дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болон дулааныг дангаар үйлдвэрлэдэг эх үүсвэрээс диспетчерийн зохицуулалттайгаар, эсхүл төв суурин газрын нийт хэрэглээний 50 хувиас дээш хэсгийг шугам сүлжээгээр хангах үйл ажиллагааг гэж заасан бөгөөд талууд төвлөрсөн дулаан хангамжаар хангуулахын тулд тохиролцоог байгуулсан.

26. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7.-д газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байхаар хуульчилсан байна. Тиймээс ******* ******* ХХК, ХХК-иуд газрын эрхээ бусдад шилжүүлсэн нь газрын доорх шугам сүлжээний асуудалд хамааралгүй. Газрын эрхийг бусдад шилжүүлэхдээ шугам сүлжээний асуудлыг тусад нь тохиролцоогүй, тодруулбал шугам сүлжээ нь газрын эрхээ дагах талаар талуудын тохиролцоо баримтгүй, энэ нь Газрын тухай хуулийн 4.1.7.-д зааснаар газрын доорх шугам сүлжээнд хамааралгүй байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

27. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3.-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна, 477.4.-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна, 477.5.-д Талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх үндэслэл байвал зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно, 477.6.-д Талууд гуравдагч этгээдэд шилжүүлэх хөрөнгийг тэргүүн ээлжинд авах давуу эрхтэй гэж заасан бөгөөд харин шугам сүлжээ нь талуудын хамтын хөрөнгөөр хийгдсэн байх тул тэдний дундын өмч гэж үзэхээр байна.

28. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэснээр талууд хэн аль нь маргаан бүхий шугам хоолойн шударга эзэмшигч бөгөөд мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нь Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран эзэмшигч, өмчлөгч мөн гэж үзлээ.

29. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан бөгөөд шүүх нотлох баримтыг 40 дүгээр зүйлийн 40.1.-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2.-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсний дагуу үнэлж шийдвэрээ гаргалаа.

30. Нэхэмжлэгч ******* ******* ХХК, ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 140 400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аривжих ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар тус бүр 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК, ******* ******* ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-д олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1., 91 дүгээр зүйлийн 91.1., 477 дугаар зүйлийн 477.3., 477.4., 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран эзэмшигч, өмчлөгч нь аривжих ХХК, ******* ******* ХХК, ******* ******* ХХК, ХХК мөн болохыг тогтоож, хариуцагч аривжих ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх ус, дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 140 400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аривжих ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар тус бүр 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК, ******* ******* ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА