| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00789/И |
| Дугаар | 131/ШШ2024/00000 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 131/ШШ2024/00000
МОНГОЛ УЛСЫН ӨМНӨӨС НӨРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Дагдмаагийн хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Баднаанямбууг охин Д.Нанжидын эцгээр тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Дагдмаад холбогдох охин Д.Нанжидыг өөрийн асрамжид авах тухай хариуцагч Б.Баднаанямбуугийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Дагдмаагийн хариуцагч Б.Баднаанямбууд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Баднаанямбуугийн нэхэмжлэгч Ч.Дагдмаад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг тус тус баримтлан охин Д.Нанжидыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Баднаанямбуугаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Б.Баднаанямбуугаас гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү охин Д.Нанжидын хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Дагдмаад даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг охин Д.Нанжидын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг Б.Баднаанямбуу нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Ч.Дагдмаагаас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн хувийг уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-т хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Отгонбатад даалгасугай.
8. Хариуцагч Б.Баднаанямбууг охин Д.Нанжидын эцгээр тогтоосон бүртгэл хийж, төрсний гэрчилгээг шинэчлэн нэхэмжлэгч Ч.Дагдмаад олгохыг Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс-т даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Дагдмаагийн хариуцагч Б.Баднаанямбууд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,090 төгрөгийг, хариуцагч Б.Баднаанямбуугийн нэхэмжлэгч Ч.Дагдмаад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,090 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баднаанямбуугаас 128,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дагдмаад олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ