Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2024/01673

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2024/01673

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг ******* хороо, ******* *******, ******* ******* байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, тоотод оршин суух хаягтай, овогт /РД:/-д холбогдох 1,175,283 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э. нь ******* -тай 2019 оны 09 сарын 26-ны өдөр 140000450461 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн үүрэн телефоны 99830530 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Э. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 07 сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2022 оны 07 сарын 27-ны өдөр 370,000 төгрөгийг сарын 2,8%-ын хүүтэй, 2022 оны 07 сарын 28-ны өдөр 60,000 төгрөгийг сарын 3.4%-ийн хүүтэй, 2022 оны 08 сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3.4%-ийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай нийт 4 удаагийн 630,000 төгрөгийн зээл, авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч огт төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна. ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Э.ас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,175,283 /нэг сая нэг зуун далан таван мянга хоёр зуун наян гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: финанс ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжилсэн 1,175,283 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна. гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан 1,175,283 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 1,175,283 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,757 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.ас 16,379 төгрөг, төрийн сангаас 16,379 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,175,283 төгрөгийг хариуцагч Э. 2024 оны 12 дугаар сарын 31-н гэхэд төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,757 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.ас 16,379 төгрөг, төрийн сангаас 16,379 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН