Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/05

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Батцог,

            Улсын яллагч Д.Бат-Өлзий,

            Хохирогч П.О,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц.Г-д  холбогдох эрүүгийн 1727000410046 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын .......... баг .................... оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Ц.Г

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ц.Г нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутагт байх Орхон голын гүүрний чиглэлийн засмал замаар “Мустанг-5” маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9, 2.1а дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч П.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай ах хөдөө хэдэн ямаа хариулаад ганцаараа байдаг. Би орой очиж ямаагаа саадаг. Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ямаагаа саах гэж очоод энэ хэрэг гарсан гэдгийг мэдсэн. Тухайн хэрэг гарснаас хойш шүүгдэгчийн ар гэрээс хэн ч ирж уулзаагүй. Миний зүгээс шүүгдэгчид гомдол санал байхгүй. Би шүүгдэгчийн биеийн байдлыг ойлгож байгаа. Манай талийгаач ах маань тэтгэвэрийн зээлтэй байсан гэж мэдээгүй. Оршуулгийн тэтгэмж авахдаа тэтгэврийн зээлтэй гэж мэдсэн. Одоо шүүгдэгчээс тэтгэврийн зээлний үлдэгдэл 1.354.000 төгрөг, мөн мотоциклд учирсан хохирол 277.500 төгрөг нийт 1.631.500 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

            Хохирогч 1970 онд төрсөн П.О  мөрдөн байцаалтанд 2017-10-12-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр малд явж байгаад зам тээврийн осолд орсон. Талийгаач П.Т нь уг мотоциклийг 2017 оны 07, 08 дугаар сарын эхээр Хархорин сумын хүнс барааны зах дээр мотоцикл худалдан борлуулдаг хүнээс 1.750.000 төгрөгөөр худалдаж авсан. Мотоцикл аваад удаагүй байхад нь би гэр бүлийнхээ хүний хамт гэрт очиж байсан болохоор мэдэж байна. Тэр 7 хоногт архи ууж хэрэглээгүй орой болгон би талийгаачийн ямааг сааж байсан болохоор мэднэ. Тухайн өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчим талийгаачийн ямааг саах гэж явж байхдаа зам тээврийн осол гарсан талаар мэдсэн. Тухайн өдөр талийгаачийн гэрт очиход гэрт нь айраг байсан. Миний бодлоор талийгаач айраг л ууж хэрэглэсэн байх гэж бодож байна. Талийгаач Хархорин сумын Төрийн банкнаас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2.371.800 төгрөгийн зээл авсан байсан. Үүнийг тухайн үед мэдээгүй байсан. Оршуулгын тэтгэмж авах үед зээл авсан талаар мэдсэн. Иймд бид нар оршуулгын 1.000.000 төгрөгийн тэтгэмж, тэтгэврийн зөрүүний мөнгө зэргийг банкинд тушаасан өнөөдрийн байдлаар 1.354.000 төгрөгийн үлдэгдэл мөнгө байна. Үүнийг би нэхэмжилж мөн унаж явсан мотоциклийг нь авч хохирлын үнэ болох 277.500 төгрөг болсон байсан. Тэгээд нийт 1.631.500 төгрөг болсон. Тийм болохоор үнийн дүнгээр нь нэхэмжилж байна. Харин талийгаачийн оршуулгын зардал болон бусад гарсан зардлыг бид нэхэмжлэхгүй. Тухайн зам тээврийн осол гаргасан байсан хүүхдийг биеийн байдал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ бид нарын хувьд бүхэл бүтэн хүнээ алдсан учраас хүнд байгаа. Гэхдээ бид нартай эцэг, эх нь уулзаж хүн ёсоор сэтгэл санааны хүнд байдлыг хуваалцсан бол бид нар илүү ойлгох байсан. Одоо ямар хүмүүс байдаг талаар нь мэдээгүй байна. Бид нарыг үгүй юм аа гэхэд амь насаараа хохирсон хүнийг үл хүндэлж байна гэж бодож байна. Тиймээс гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх 75-78/

Гэрч 1983 онд төрсөн С.Б мөрдөн байцаалтанд 2017-08-20-нд өгсөн мэдүүлэгт: “... Би хойноосоо урагшаа чиглэлтэй Улаанбаатар хот орохоор Хархорин сумын засмал замаар явж байсан. Гэр хорооллын засмал зам дээр явж байхад туслах замаас улаан өнгийн малгайтай мотоцикл унасан хүн туслах замаас засмал зам руу орохоор зүүн гар талаас орж ирсэн. Би тэр мотоциклийг засмал зам руу орж байна даа гэж хараад хурдаа хасаад явж байтал юу юугүй л хоёр мотоцикл мөргөлдөөд эргэлдээд ороод ирсэн. Нөгөө мотоцикл нь миний өөдөөс шар малгайтай их хурдтай орж ирж байсан. Ер нь их хурдтай орж ирсэн. Би яасан хурдтай орж ирж байна дээ гэж бодсон. Миний урд нэг цагаан машин явсан тэр машинтай мөргөлдөх нь гэж бодсон. Ямар ч гэсэн улаан малгайтай хүн л гялс урдуур орж ирсэн өөдөөс шар малгайтай мотоцикл унасан хүнтэй мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хх 86/,

 

          Шинжээч 1986 онд төрсөн Эрдэмсамбуугийн Хүрэлсүх мөрдөн байцаалтанд 2017-10-25-д өгсөн мэдүүлэгтээ: “...Миний 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 90 тоот дүгнэлтэнд тусгагдсан 1 дүгээр хэсэгт Дух зулай, баруун зүүн хацар гэх мэт гэмтэл тогтоогдлоо гэж тэмдэглэл нь цогцосны гадна үзлэгээр болон дотор эрхтэний шинжилгээ хийх явцад илэрсэн гэмтлүүд бөгөөд уг дух зулай хэсгийн гэмтэл дүгнэлтийн 5 дугаар хэсэгт тусгагдсан. Тархины гэмтэл гавал яс, суурь ясны хугарал зэргийг үүсгэж үхэлд хүргэсэн болно. Дүгнэлтийн 1 дүгээр хэсэгт мөрдөгчийн асуусан асуултанд үүргийн дагуу хариулсан бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтоолдоо илэрсэн бүх гэмтлүүдийг дүгнэлтэнд тусгах үүрэгтэй. Дүгнэлтийн хэсэгт байрлал хэмжсэн тусгагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 106-107/

Гэрч 1957 онд төрсөн Аюурзаны Бэгз мөрдөн байцаалтанд 2017-12-07-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай “Мөнгөн жолоо” нэртэй авто жолооны сургуульд Ц.Г нь 2016 оны 12 дугаар сарын 25-наас эхлэн суралцаж жолооч болсон болно. Ц.Г нь сургалтын төлбөр өгөөгүй байгаа учир жолоочийн үнэмлэх нь манай авто сургуульд байгаа. Ц.Г манай авто сургуульд зөвхөн “В” ангилалаар суралцаж төгссөн болно...” гэсэн мэдүүлэг /хх 90-91/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн  2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаартай актанд: “1.Талийгаач П.Тийн биед дух, зулай, баруун зүүн хацар, зүүн эгэм, баруун мөр, баруун гар баруун зүүн хөл, баруун зүүн нүдэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал, авто ослийн үед үүсэх боломжтой. 3. Нас барсан хугацаа 24-28 цаг. 4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 5. Талийгаач П.Т-ийн тархины гэмтэл, мөн гавал яс, суурь ясны хугарал, цээжний битүү гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл юм. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 6. Талийгаач П.Т нь гавал тархины гэмтэл, цээжний битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх 102-103/,

Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч, техникийн шинжээч Э.Бямбацэрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай дүгнэлтэнд: “1.Супер Даюун болон Мусманг-5 маркийн мотоцикл жолоодсон П.Т, Ц.Г нарын хэн хэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2.  Улсын дугааргүй, улаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Ц.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгслийн ангилалд зам тавьж өгнө” 2.1 А дахь заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” мөн дүрмийн 2.3 В “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7 “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг, Супер даюун маркийн, улаан өнгийн улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан жолооч П.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 А дахь заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, дүрмийн 2.7 “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жич: Тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ц.Г, П.Т нар нь дүрэм зөрчиж явсан боловч улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль жолоодож явсан Ц.Г Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас уг осол гарсан байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх 119-121/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 хуудас /,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 7 хуудас /,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх 8-12 хуудас /,

- Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 13-19 хуудас/,

- Замын цагдаагийн байцаагчийн ослын акт /хх 20-21 хуудас/,

- Ц.Ггийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх 22 хуудас/,

- Талийгаач П.Т-ийн жолоодож явсан Даюун маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мотоциклийн гаалийн бичиг /хх 61-69 хуудас/,

- Талийгаачийн Төрийн банкнаас авсан тэтгэврийн зээлийн гэрээ, дансны үлдэгдлийн хуулга /хх 79-80 хуудас/,

- Талийгаачийн эзэмшлийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /хх 111-112 хуудас/,

- Нас барсны гэрчилгээний хуулбар /хх 129 хуудас/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 139 хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутагт байх Орхон голын гүүрний чиглэлийн засмал замаар “Мустанг-5” маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9, 2.1а дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.Огийн өгсөн: “...Манай ах хөдөө хэдэн ямаа хариулаад ганцаараа байдаг. Би орой очиж ямаагаа саадаг. Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ямаагаа саах гэж очоод энэ хэрэг гарсан гэдгийг мэдсэн. Тухайн хэрэг гарснаас хойш шүүгдэгчийн ар гэрээс хэн ч ирж уулзаагүй. Миний зүгээс шүүгдэгчид гомдол санал байхгүй. Би шүүгдэгчийн биеийн байдлыг ойлгож байгаа. Манай талийгаач ах маань тэтгэвэрийн зээлтэй байсан гэж мэдээгүй. Оршуулгийн тэтгэмж авахдаа тэтгэвэрийн зээлтэй гэж мэдсэн. Одоо шүүгдэгчээс тэтгэврийн зээлний үлдэгдэл 1.354.000 төгрөг, мөн мотоциклд учирсан хохирол 277.500 төгрөг нийт 1.631.500 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, гэрч С.Баатарцогтын “... Би хойноосоо урагшаа чиглэлтэй Улаанбаатар хот орохоор Хархорин сумын засмал замаар явж байсан. Гэр хорооллын засмал зам дээр явж байхад туслах замаас улаан өнгийн малгайтай мотоцикл унасан хүн туслах замаас засмал зам руу орохоор зүүн гар талаас орж ирсэн. Би тэр мотоциклийг засмал зам руу орж байна даа гэж хараад хурдаа хасаад явж байтал юу юугүй л хоёр мотоцикл мөргөлдөөд эргэлдээд ороод ирсэн. Нөгөө мотоцикл нь миний өөдөөс шар малгайтай их хурдтай орж ирж байсан. Ер нь их хурдтай орж ирсэн. Би яасан хурдтай орж ирж байна даа гэж бодсон. Миний урд нэг цагаан машин явсан тэр машинтай мөргөлдөх нь гэж бодсон. Ямар ч гэсэн улаан малгайтай хүн л гялс урдуур орж ирсэн өөдөөс шар малгайтай мотоцикл унасан хүнтэй мөргөлдсөн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 86/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн  2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаартай актанд: “1.Талийгаач П.Т-ийн биед дух, зулай, баруун зүүн хацар, зүүн эгэм, баруун мөр, баруун гар баруун зүүн хөл, баруун зүүн нүдэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал, авто ослийн үед үүсэх боломжтой. 3. Нас барсан хугацаа 24-28 цаг. 4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 5. Талийгаач П.Тийн тархины гэмтэл, мөн гавал яс, суурь ясны хугарал, цээжний битүү гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл юм. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 6. Талийгаач П.Т нь гавал тархины гэмтэл, цээжний битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх 102-103/, Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч, техникийн шинжээч Э.Бямбацэрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай дүгнэлтэнд: “1.Супер Даюун болон Мусманг-5 маркийн мотоцикл жолоодсон П.Т, Ц.Г нарын хэн хэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2.  Улсын дугааргүй, улаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Ц.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгслийн ангилалд зам тавьж өгнө” 2.1 А дахь заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” мөн дүрмийн 2.3 В “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7 “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг, Супер даюун маркийн, улаан өнгийн улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан жолооч П.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 А дахь заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, дүрмийн 2.7 “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жич: Тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ц.Г, П.Т нар нь дүрэм зөрчиж явсан боловч улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл жолоодож явсан Ц.Г Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас уг осол гарсан байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх 119-121/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 хуудас /, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 7/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх 8-12/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-19/, замын цагдаагийн байцаагчийн ослын акт /хх 20-21/, Ц.Г-гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх 22/, талийгаач П.Т-ийн жолоодож явсан Даюун маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мотоциклийн гаалийн бичиг /хх 61-69/, талийгаачийн Төрийн банкнаас авсан тэтгэврийн зээлийн гэрээ, дансны үлдэгдлийн хуулга /хх 79-80/, талийгаачийн эзэмшлийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /хх 111-112/, нас барсны гэрчилгээний хуулбар /хх 129/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 135/, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г-гийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.  

Иймд шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ц.Г-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “шүүгдэгчийн биеийн байдал их муу байгаа байнгын хүний асрамжинд байдаг хорих ял эдлэх боломжгүй байгаа. Тухайн зам тээврийн ослын улмаас шүүгдэгчийн биеийн нэг тал нь хугарч гэмтсэн байгаа болохоор ял эдлэх боломжгүй байгааг шүүх харж үзээсэй. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг шүүх харж үзээсэй. Шүүх хорих ял оногдуулчихаад шүүгдэгчийг тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Г-гийн холбогдсон үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан ба шүүхээс оногдуулсан хорих ял шууд биелэгдэх шинжтэй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Ц.Г-д хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

            Шүүгдэгч Ц.Г-гээс 1.631.500 төгрөгийг гаргуулж хохирогч П.О-д олгохоор шийдвэрлэв.

            Хохирогч П.О нь шүүх хуралдаанд “Оршуулгийн тэтгэмж авахдаа тэтгэвэрийн зээлтэй гэж мэдсэн. Одоо шүүгдэгчээс тэтгэврийн зээлний үлдэгдэл 1.354.000 төгрөг, мөн мотоциклд учирсан хохирол 277.500 төгрөг нийт 1.631.500 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн бөгөөд талийгаачийн төрийн банкнаас авсан тэтгэврийн зээлийн гэрээ, дансны үлдэгдлийн хуулга /хх 79-80/, талийгаачийн эзэмшлийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /хх 111-112/ зэрэг хавтас хэрэгт авагдсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж шүүх үзсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Ц.Г-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ц.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.
  5. Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-гээс 1.631.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг Өлийн 14-18 тоотод оршин суух Ачаа овгийн П.О-д  олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 , 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН