Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2024/01740

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2024/01740

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Орхон аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй,

 

Гуравдагч этгээд: 1995 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг

 

Албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга******* шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогт ******* ******* /РД:*******/ нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль-ийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү... гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архи уугаад 2-3 жил болж байна. Найз нөхөдтэйгөө гадуур явж байгаад архи уудаг болсон. Эмчилгээнд явахыг зөвшөөрч байна... гэв.

 

Хүсэлт гаргагчаас: Р.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Орхон Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргын албадан эмлүүлэх тухай хүсэлт, оршин суугаа газрын тодорхойлолт, Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх саатуулах байрны тасгийн эмчийн тодорхойлолт, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, түр саатуулах тогтоол, Орхон аймгийн БОЭТ-ийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Орхон аймгийн Цагдаагийн газрын Р.*******ыг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Р.******* нь 2020 оноос хойш байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж, архи ууж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, агсам согтуу тавьж нийтийн хэв журам зөрчдөг, согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь гуравдагч этгээдийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд гаргасан тайлбар, Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 263 дугаартай Р.*******ыг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэх албан бичиг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн комиссын дүгнэлт, Орхон аймаг дахь Цагдаагийн газар нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, Р.*******ын захиргааны зөрчлийн арга хэмжээ авагдсан байдлын талаарх лавлагаа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд Р.*******ыг эрүүл мэндийн байдалд эмч нар үзлэг хийж түүнийг согтуурах, мансуурах донтой өвчтэй болохыг тогтоож, эмчилгээнд явуулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байх тул Р.*******ыг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг албадан эмчлүүлсүгэй.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Р.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид хариуцуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ