| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/01053/И |
| Дугаар | 131/ШШ2024/00978 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2024/00978
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох
Зээл 4,769,910 төгрөг, хүү 3,299,395.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 494,729.48 төгрөг, бусад 14,000 төгрөг, нийт 8,578,035.42 төгрөг гаргуулах тухай холбогдох иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь *******-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1522110203 дугаар зээлийн гэрээ байгуулж, 4,769,910 төгрөгийг жилийн 35.3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлж, авсан.
Гэвч ******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш зээл, хүү төлөөгүй төлөлт хийгээгүй.
2. Хариу тайлбарын агуулга: *******-ийн нэхэмжилж буй 8,578,035.42 төгрөгийг төлж барагдуулна. Үнийн дүнтэй маргах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн зээл 4,769,910 төгрөг, хүү 3,299,395.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 494,729.48 төгрөг, бусад 14,000 төгрөг, нийт 8,578,035.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй Э.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Э.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,198.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 76,009.29 төгрөгийг, улсын орлогоос 76,009.29 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн зээл 4,769,910 төгрөг, хүү 3,299,395.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 494,729.48 төгрөг, бусад 14,000 төгрөг, нийт 8,578,035.42 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Э.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,198.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 76,009.29 төгрөгийг, улсын орлогоос 76,009.29 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ