| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/02377/И |
| Дугаар | 142/ШШ2024/01739 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/01739
2024 12 20 142/ШШ2024/01739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй,
Гуравдагч этгээд: 1989 оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг овоот ******* тоотод оршин суух,******* овогт ******* ******* /РД:РТ89**************55/
Хүсэлтийн шаардлага: ******* албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан баг шинэ хороо тоотод оршин суух Х.******* нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль-ийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү... гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ахтайгаа таараад 3 татчихаад гэртээ байж байхад архи үнэртүүлсэн байна гээд цагдаа дуудсан. Эхнэр жирэмсэн 7 сартай, би байнга архи уудаггүй, хааяа нэг архи уудаг учраас бага хоноор ч юм уу, эмчилгээнд явуулахгүй байж харж үзнэ үү гэв.
Хүсэлт гаргагчаас: итгэмжлэл, Х.*******эс авсан тайлбар, албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүнийг саатуулах тухай тогтоол, Орхон Баян-Өндөр сумын Баян-Овоот багийн Засаг даргын ******* албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт, хүсэлт, Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх саатуулах байрны тасгийн эмчийн тодорхойлолт, Х.Ням-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүлжүүлэгдсэн талаарх бүртгэлийн лавлагаа, Орхон аймгийн БОЭТ-ийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Орхон аймгийн Цагдаагийн газрын ******* албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Х.******* нь байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж, архи ууж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан агсам согтуу тавьж нийтийн хэв журам зөрчдөг, архины хамааралтай, архидан согтуурах өвчтэй болох нь гуравдагч этгээдийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд гаргасан тайлбар, Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04/325 дугаартай ******* албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн комиссын дүгнэлт, Орхон аймаг дахь Цагдаагийн газар нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, Х.Ням-Эрдэнийн захиргааны зөрчлийн арга хэмжээ авагдсан байдлын талаарх лавлагаа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Х.Ням-Эрдэнийн эрүүл мэндийн байдалд эмч нар үзлэг хийж түүнийг согтуурах, мансуурах донтой өвчтэй болохыг тогтоож, эмчилгээнд явуулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд түүнийг албадан эмчилгээнд хамруулахгүй байх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг баримтлан******* овогт ******* ******* /РД:РТ89**************55/-ийг албадан эмчлүүлсүгэй.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ******* албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид хариуцуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ