Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2024/00980

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч:  оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 5,553,526 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч ******* нь:

- 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 7102209834 дүгээр Цахим зээлийн гэрээ-ний тухайд зээл 1,058,374 төгрөг, хүү 945,813 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,920 төгрөг нийт, 2,131,106 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7102347851 дүгээр Цахим зээлийн гэрээ-ний тухайд зээл 1,953,658 төгрөг, хүү 1,101,873 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,762 төгрөг, нийт 3,199,293 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7102357308 дугаар Цахим зээлийн гэрээ-ний тухайд зээл 133,122 төгрөг, хүү 71,954 төгрөг, нэмэгдүүлсэн 9,551 төгрөг, нийт 214,627 төгрөг,

- Нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 5,553,526 төгрөгийг хариуцагч ******* гаргуулах хүсэлтэй байна.

2. Эвлэрлийн гэрээний агуулга: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хүрээнд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

2.1. ******* нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 5,553,526 төгрөгөөс 793,360.857 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус тус *******-д төлнө.

2.2. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.

2.3. Зохигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн хариуцагч ******* нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотаритын зардал 5,553,526 төгрөгөөс 793,360.857 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус тус нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул *******-ийн нэхэмжлэлтэй Н.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Н.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 51,903.5 төгрөгийг, улсын орлогоос 51,903.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 5,553,526 төгрөгөөс 793,360.857 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 793,360.857 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус тус нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Н.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 51,903.5 төгрөгийг, улсын орлогоос 51,903.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.МӨНХБАТ