| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0008/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/09 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/09
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
Улсын яллагч Д.Алимаа,
Хохирогч Г.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч С.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовгийн С-ын И-д холбогдох эрүүгийн 1827000000004 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Өвөрхангай аймгийн .... сумын.. дугаар баг .... оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Бовгийн С-ын И
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.И нь 2017 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутагт Г.Б-ийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч С.И шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм бураагаа хүлээж байна. 2017 оны 12 дугаар сарын 04-нд ахтайгаа гэртээ байж байтал Бах шөнө орж ирсэн. 2 шил архитай орж ирээд бид гурав хувааж уусан. Тэгээд ууж дуусаад дахиад 2 шил архинд яваад түүнийгээ уугаад ухаан алдсан байсан. Би тэр чигтээ унтсан байсан. Өглөө манай ах ирээд намайг хэрэг тарьсан байна гээд эмнэлэг дээр очоод мэдсэн” гэв.
Хохирогч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 11 цагийн үед С.И -ий гэрт би 2 шил архитай очоод Дэмүүл бид гурав тэр архийг уусан. Дуусгаад дахиад 2 шил архинд явж ирээд уусан. Шөнө архи ууж байгаад бид хоёр маргалдаад барьцалдаж аваад байсан. Би шөнө гэртээ ирж хэвтсэн. Наад цус чинь болохоо байлаа гээд би эмнэлэг явсан. Би тэр өдөр үстэй дээлтэй байсан. Мах идэж байсан хутгыг асуухаар нь мөн гэж хэлсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч 1980 онд төрсөн Г.Б мөрдөн байцаалтанд 2018-01-04-нд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух С.И-ий гэрт болсон асуудал байгаа юм. Тухайн өдөр С.И, С.Д хоёр гэртээ байж байхад нь би 2 шил архи аваад очсон. Тэгээд бид гурав 2 шил “Нутгийн буян” гэх архи хувааж уугаад дахин С.И бид хоёр явж 2 шил “Нутгийн буян” гэх архи авчирч нийт 4 шил “Нутгийн буян” гэх архи хувааж ууцгаагаад тасраад унтсан байна лээ. Тэгээд унтаж байтал С.И баруун талын хавирганы доод хэсэгт хутгалахаар нь сэрээд би босоод ирсэн. Яагаад хутгалж байгаа юм бэ гэтэл ална гээд байсан. Би С.Д-ийг дуудтал сэрээгүй. Тэгээд С.И-тэй барилцаж аваад түлхэж унагаад гараад гэр лүүгээ явсан. Гэртээ иртэл цус гоожооод тогтохгүй байсан. Эмнэлэгт дуудаж эмнэлэгт хүргүүлсэн. Миний баруун хавирганы доод хэсэгт, хэвлийн баруун хажуу хэсэгт 2 удаа хутгалсан. С.И тэр өдөр мах идэж байсан хүрэн иштэй хутгаар хутгалсан. Яагаад хутгалсныг мэдэхгүй байна. Бид хоёр хэрэлдэж маргалдаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээ тарианы зардал 45000 төгрөг төлүүлсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /32-33 дугаар хуудас/,
Гэрч 1985 онд төрсөн Г.Б мөрдөн байцаалтанд 2017-12-25-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн үед манай ээж П, ах чинь хүнд хутгалуулсан байна гэж хэлсэн. Тэгээд гэр лүү нь яваад орсон чинь баруун талын бүсэлхийний хэсгээс их цус гарч байсан. Тэгээд эмнэлэг дуудсан. Д, И хоёртой хамт архи ууж байсан чинь И нь хутгалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 36 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай актанд: “1.Үзүүлэгч Г.Б баруун суганы 9-10-р хавирганы түвшинд, хэвлийн баруун хажуу хэсэгт хутгалагдсан шархтай, баруун зүүн нүд хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун суганы 9-10-р хавирганы түвшинд, хэвлийн баруун хажуу хэсэгт үүссэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 42/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 дүгээр хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 3 дугаар хуудас/,
- Яллагдагч С.И-ий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-15 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.И нь 2017 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “Гэм бураагаа хүлээж байна. 2017 оны 12 дугаар 04-нд би нэг ахтайгаа гэртээ байж байтал Бах шөнө орж ирсэн. 2 шил архитай орж ирээд бид гурав хувааж уугаад дахиад 2 шил архинд яваад тэрийгээ уугаад ухаан алдсан байсан. Би тэр чигтээ унтсан байсан. Өглөө манай ах ирээд намайг хэрэг тарьсан байна гээд эмнэлэг дээр очоод мэдсэн” гэсэн талаар өгсөн, хохирогч Г.Бат-Эрдэнийн “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орой 11 цагийн үед С.Иий гэрт би 2 шил архитай очоод Дэмүүл бид гурав тэр архийг ууж дуусгаад дахиад 2 шил архинд явж ирээд уусан. Шөнө архи ууж байгаад бид хоёр маргалдаад барьцалдаж аваад байсан. Би шөнө гэртээ ирж хэвтсэн. Манай эхнэр наад цус чинь болохоо байлаа гээд би эмнэлэг явсан. Би тэр өдөр үстэй дээлтэй байсан. Мах идэж байсан хутгыг асуухаар нь мөн гэж хэлсэн” гэсэн талаар өгсөн, хохирогч Г.Б-ийн “2017 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух С.Иий гэрт болсон асуудал байгаа юм. Тухайн өдөр С.И, С.Д хоёр гэртээ байж байхад нь би 2 шил архи аваад очсон. Тэгээд бид гурав 2 шил “Нутгийн буян” гэх архи хувааж уугаад дахин С.И бид хоёр явж 2 шил “Нутгийн буян” гэх архи авчирч нийт 4 шил “Нутгийн буян” гэх арх хувааж ууцгаагаад тасраад унтсан байна лээ. Тэгээд унтаж байтал С.И баруну талын хавирганы доод хэсэгт хутгалахаар нь сэрээд би босоод ирсэн. Яагаад хутгалж байгаа юм бэ гэтэл ална гээд байсан. Би С.Дэмүүлийг дуудтал сэрээгүй. Тэгээд С.Итэй барилцаж аваад түлхэж унагаад гараад гэр лүүгээ явсан. Гэртээ иртэл цус гоожооод тогтохгүй байсан. Эмнэлэгт дуудаж эмнэлэгт хүргүүлсэн. Миний баруун хавирганы доод хэсэгт, хэвлийн баруун хажуу хэсэгт 2 удаа хутгалсан. С.И тэр өдөр мах идэж байсан хүрэн иштэй хутгаар хутгалсан. Яагаад хутгалсныг мэдэхгүй байна. Бид хоёр хэрэлдэж маргалдаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээ тарианы зардал 45000 төгрөг төлүүлсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /32-33 дугаар хуудас/, гэрч Г.Б-ын “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн үед манай ээж П ах чинь хүнд хутгалуулсан байна гэж хэлсэн. Тэгээд гэр лүү нь яваад орсон чинь баруун талын бүсэлхийний хэсгээс их цус гарч байсан. Тэгээд эмнэлэг дуудсан. Дэмүүл И хоёртой хамт архи ууж байсан чинь И нь хутгалсан гэж хэлсэн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 36 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай актанд: “1.Үзүүлэгч Г.Ббаруун суганы 9-10-р хавирганы түвшинд, хэвлийн баруун хажуу хэсэгт хутгалагдсан шархтай, баруун зүүн нүд хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун суганы 9-10-р хавирганы түвшинд, хэвлийн баруун хажуу хэсэгт үүссэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 42/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3 дугаар хуудас/, яллагдагч С.И-ий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-15 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.Иий үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч С.Ид холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай шүүхэд шилжүүлсэн тул шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч С.Ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч С.И-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.И-д хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч С.И-ий эзэмшлийн “Самсунг S5” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН