Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 28

 

 

   23          04           25                                      23/ДШМ/28

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Т.Өсөхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Серикжан, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 23 оны сарын 27-ны өдрийн 23/ШЦТ/48 шийтгэх тогтоолыг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Серикжан нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2136000000083 тай хэргийг 23 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн1984 оны 08 сарын 11-ний өдөр ******* аймгийн Өлгий суманд төрсөн, 38 настай эмэгтэй ард казак, дээд боловсролтой чих, хамар хоолойн эмчийн мэргэжилтэй ам бүл-5 нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн Өлгий сумын 01 дүгээр, ******* ******* , од оршин суух, ******* аймгийн ******* *******т чих хамар, хоолойн эмчээр ажилладаг, аминдаа 3 өрөө орон сууц нэг зуны 3 өрөө хувийн орон сууц нэг суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 3000000 төгрөг урьд ял шийтгүүлж байгаагүй ******* регистрийн тай ******* ургийн овогт Озермайны Ментай,

 

2. Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* эмнэлгийн чих, хамар, хоолойн их эмчээр ажиллахдаа иргэн *******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг сунгасны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн *******ээс 2015 онд 200000 төгрөгийн хахууль авсан 2018 онд 0000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогджээ

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ургийн овогт Ойзерманы Ментайг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт Ойзерманы  Ментайг нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2700000/ хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4 Эрүүгийн 213600000083 тай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хохирогдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн 1813003640097 тай хэргээс *******д холбогдох 2136000000083 тай хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдаж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 Дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

4.7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэг зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шуух биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарлаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 зүйлийн, 191 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ял, эрх хасах ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.8 Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ял, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл түүний улсын бүртгэлийн Ү- 13001496 т бүртгэгдсэн ******* аймгийн Өлгий сумын 4-р баг Их булан 128 хаягтай 90 м.кв хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 20 оны 11 дүгээр сарын 27- ны өдрийн 5/80 тай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж,

 4.9 Шүүгдэгч *******д өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, гэрч *******, Х.Азат нартай уулзахгүй харилцахгүй байх хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 138.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгчийн зүгээс авилга авах шаардлага байгаагүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй. Шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэсэн. Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны сарын 27-ны өдрийн 23/ШЦТ/48 тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, өмгөөлөгч Ж.Энхжаргал бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу дараах гомдлыг гаргасан. Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны сарын 27-ны өдрийн 23/ШЦТ/48 тай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 зүйлийн 3-т Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн заалтыг зөрчсөн.

5.2 Шүүгдэгч ******* ургийн овогт Ойзерманы Ментайг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ЭМЯ-ны дэргэдэх чих хамар хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөл, НДЕГ- ын дэргэдэх ******* хөдөлмөрийн магадлах төв комиссын хамтарсан шинжээчдийн  21 оны 01 сарын 22-ны өдрийн дүгнэлтээр Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалт шинэчлэн батлах тухай" А/274, А/137 хамтарсан тушаалаар батлагдсан "Ердийн өвчний жагсаалтын 6.2 заалтад хүлээн авах ба дамжуулах сонсгол бууралтын хоёр, гурав үе /40-80/ бууралттай үед хөдөлмөрийн чадвар алдалтыг 50-60 хувиар 06 сарын хугацаатай ******* аймгийн Эмнээг хөдөлмөрийн магадлах комиссын 2015 оны 05 сарын 07-ний өдрийн хурлаар анх тогтоожээ. Иргэн Хадал овогтой Серикгүл /БЛ77071501/-ийн өвчний зовиур, эрүүл мэндийн тууж. амьдралын түүхийн талаар асуумж ярилцлага, бодит үзлэг хийсэн эмчийн үзлэгийн тайлбар, 2015 оноос хөтөлсөн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, 2015 оноос хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон болон сунгасан актын хуулбартай танилцсан. Иргэн Хадал овогтой Серикгүл /БЛ77071501/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг ******* аймгийн ******* ******* хөдөлмөрийн магадлах комиссын жил бүрийн хурлын шийдвэр, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 046951. 2016 оны 11 сарын -ны өдрийн 0147684, 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 0124388, 2018 оны 11 сарын 03-ны өдрийн 11978, 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 0328257 хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгасан шийдвэрүүд нь 2008, 2016, 2017 онуудын "Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-аар сунгасан нь ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн үндэслэлтэй гэж үзэн дүгнэлт гарсан.

/1-р хх-ийн 177-179 дүгээр хуудас/ авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно. Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ.

5.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 зүйлийн 1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Хавтаст хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг авагдсан. 

 Анхан шатны шүүх нь *******ийн 300000 төгрөг өгсөн эсэх, түүний эх сурвалж нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад гэрч *******ийн /1 дүгээр хавтаст хэргийн 191-192 хуудаст авагдсан баримтад мэдүүлэг авсан эсэх нь эргэлзээтэй мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтойд тооцож, эргэлзээтэй нотлох баримтыг шүүх үнэлсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

5.4 Улсын дээд шүүхийн 2019 оны 07 сарын 08-ны өдрийн №366 тогтоолд Хахууль авах гэмт хэргийн субъектийг "Нийтийн албан тушаалтан" гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 зүйлийн 3.1.4 Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгох"- оор тайлбарласан байдаг.

5.5 Яллагдагч ******* нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 зүйлийн 3.1.4, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарах эрх бүхий этгээд биш юм. ******* нь "хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах эрх бүхий албан тушаалтан биш юм. Энэ нь Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт шинжилгээний хэлтсийн №506 тай албан бичгээр 24 Албан тушаал нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн чих хамар хоолойн эмч, Ойзерманы Ментай нь Нийтийн албан тушаалтан биш, ХАСХОМ мэдүүлдэггүй, 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Засгийн газрын 2019 оны 276 тогтоолоор нийтийн албан тушаалтанд хамаарахгүй юм байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны сарын 27-ны өдрийн 23/ЦТ/48 тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О. Ментайг цагаатгаж өгнө үү гэв.

6.Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т "шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хаалттай явуулах эсэх;" гэж, мөн хэсгийн 1.6-д "зарим хэргийг тусгаарлах, нэгтгэх эсэх;" гэж тус тус заасан. Гэтэл Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 23 оны сарын 13-ны өдрийн "Хүсэлтийн зарим хэсгийг хангаж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай" 23/Ш371 дүгээр захирамжаар эрүүгийн 1813003640097 тай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хаалттай явуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

6.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж, мөн хуулийн 35.8 зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн хэлэлцүүлэг нь яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн хэлэлцүүлэгт эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судална гэж тус тус заасан байна. 

Шийтгэх тогтоолын тодорхойлох нь Нэг. Гэм буруугийн талаархи Шүүхийн дүгнэлт" гэсэн хэсэгт "Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав" гэжээ.

Шүүхийн шийдвэрийн энэ хэсгээс үзвэл: шүүгдэгч *******н өгсөн мэдүүлэг, Хөдөлмөрийн гэрээ /1-р ХХ-ийн 85-86-р тал/, ЭМЯ-ны дэргэдэх чих хамар хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөл,  НДЕГ-ын дэргэдэх ******* магадлах төв комиссын хамтарсан шинжээчдийн дүгнэлт /1-р ХХ-ийн 177-179-р тал/, гэрч *******ийн мэдүүлэг /1-р ХХ-ийн 191-192-р тал, 2-р ХХ-ийн 92-р тал анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/ гэрч П.Жархыний мэдүүлэг /2-р ХХ-ийн 93-р тал/гэрч Х.Азатын мэдүүлэг/ анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/ баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р ХХ-ийн 95-р тал/*******ийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /2-р ХХ-ийн 96-207-р тал/ зэрэг яллах талаас судлуулсан нотлох баримтуудыг л дурдсан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Серикжан нараас шинжлэн судлуулсан (1) прокурорын яллах дүгнэлт, (2) яллагдагч *******н мэдүүлэг, (3) мэргэжлийн үзлэгийн хуудас, (4) ЭМЯ-ны мэргэжлийн чих хамар хоолойн эмчийн үзлэгийн тайлбар, (5) даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд, (6) Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалтын дүн шинжилгээний хэлтсийн 20 оны сарын 18-ны өдрийн 506 албан бичиг, хавсралт, (7) ажил байдлын тодорхойлолт,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. (9Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 21 оны 12 сарын 13-ны өдрийн "Хэргийг прокурорт буцаах тухай" 21/Ш3/319 дүгээр захирамж () ******* аймгийн ******* эмнэлгийн даргын тушаал зэрэг цагаатгах талын нотлох баримтууд байхгүй бичигдээгүй байна.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 21 оны 12 сарын 13-ны өдрийн "хэргийг прокурорт буцаах тухай" 21/Ш3/319 дүгээр захирамж, () ******* аймгийн ******* эмнэлгийн даргын тушаал зэрэг цагаатгах талын нотлох баримтууд байхгүй бичигдээгүй байна. Үүнээс үзвэл анхан шатны шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

6.3 Нотолгооны процесс нь нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, шалгах, үнэлэх үе шатуудыг дамжих ба энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимд бүрэн нийцэж хийгдсэн байх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.6 зүйлийн 3 дахь хэсэг, 16.1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хэсгүүдэд  тэмдэглэлд ажиллагаа явуулсан, тэмдэглэл хөтөлсөн албан тугшаалтан гарын үсэг зурна гэж тус тус заасан байна.

Хуулийн холбогдох зүйл, хэсэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл заалт дахь зохицуулалтуудаас үзвэл журмын дагуу олж авагдсан аливаа баримт мэдээлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжигдэж гэрчлэгдсэн байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдсан байх нь чухал бөгөөд хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцдоггүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын зарим хэсэгт нь ******* аймаг дахь Цагдаагийн газрын "хуулбар үнэн" гэх тэмдэг дарагдсан, зарим баримтуудыг эрүүгийн ямар тай хэргээс, эсхүл хэн гэдэг этгээдээс гаргаж Нотлох өгснөөр хуулбарлан авсан, хавсаргасан нь тодорхой бус холбогдох байгууллагын хуулбар үнэн" гэх тамга тэмдэг нь дарагдаагүй байна. Түүнчлэн, эдгээр нотлох Баримтууд дээр дарагдсан "хуулбар үнэн" гэх тэмдэг дээр хуулбар олгосон ажилтан Б.Заяа гэх нэр байх бөгөөд хавтаст хэргийн 21-29-р талд авагдсан амтарсан ажлын хэсэг бүхий нэрсийн жагсаалтад ийм нэртэй албан хаагч байхгүй байна.

6.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1 х хэсгийн 1.6-д "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл" гэж мөн хуулийн 29.6 зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана" гэж тус тус заасан.

Аливаа гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг нарийн тогтоож түүнийг арилгах наар гэмт хэргээс сэргийлэх, дахин гаргуулахгүй байх нь чухал юм. Энэ ч үүднээс мөрдөн байцаалтын явцад зайлшгүй тогтоохоор хуульчилсан нэг зүйл нь т хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг тогтоох явдал байдаг. Улмаар дөгч, прокурорууд түүнийг арилгах хүрээнд арга хэмжээ авахаар хуульчилсан.

Гэтэл тус хэрэгт мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, прокуророос нотолбол х гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг хэрхэн ямар байдлаар тогтоосон нь тодорхойгүй байна.

6.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, мөрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна гэж, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт "Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэхээс өмнө оролцох хүнд энэ хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, эрхээ эдлэх боломжоор хангах үүрэг хүлээнэ" гэж, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахад энэ бүлэгт заасан нийтлэг журмыг баримтална" гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Мөрдөгч мэдүүлгийн эхэнд тухайн хүний хувийн бичиг баримтыг шалгаж, түүнд ямар зорилгоор мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн, түүнчлэн энэ хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулсан тухай тэмдэглэлд тусгана" гэж тус тус заасан.

Гэтэл мөрдөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр *******ээс анх гэрчээр мэдүүлэг авахдаа мэдүүлгийн эхэнд түүнд ямар зорилгоор мэдүүлэг авах болсныг хэлээгүйгээс гадна хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн, түүнчлэн хуульд заасан эрх, үүргийг тэмдэглэлд тусгаагүй байна. Мөн түүнчлэн мөрдөгчөөс монгол хэл мэддэггүй бага нь танилцуулсан талаар боловсролтой, тэр тусмаа сонсголын бэрхшээлтэй ******* 2 гэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлд заасны дагуу орчуулагч, хэлмэрчийг албан ёсоор томилоогүй эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Улсын Ерөнхий Прокурорын 21 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/14 "Мөрдөн шалгах ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварыг шинэчлэн батлах тухай" тушаалын "Хоёр. Мөрдөгчөөс гаргах эрх зүйн хэлбэрүүдийн жагсаалт"-ын Нэг дүгээр хэсгийн 23, Гурав хэсгийн 19, Дөрөв дүгээр хэсгийн 3, Тав хэсгийн 1-т заасны дагуу Мөрдөгч орчуулагч /хэлмэрч/ томилох тухай тогтоол /МША-1.23/ үйлдээгүй, дуудан ирүүлэх хуудас /МША-5.1/ үйлдээгүй, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан /МША-4.3/ тухай баталгаа аваагүй гэрчээс мэдүүлэг авах тухай тэмдэглэл /МША-3.19/-ийг зохих журмын дагуу үйлдээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан байна.

6.6. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн /Хахууль авах/ 1 дэх хэсэгт "хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол..." гэж, мөн хуулийн 22.5 зүйлийн /хахууль өгөх/ 1 дэх хэсэгт "Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эдгээрийг амласан, санал болгосон бол..." гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн зүйлчлэлийн онолоор хахууль өгөх нь хахууль авах гэмт хэргийн нэг тал бөгөөд хор уршгийн хувьд хахууль авах гэмт хэрэгтэй төстэй юм. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 21 оны 12 сарын 13-ны өдрийн 319 дүгээр тэмдэглэлд яллагдагчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. ...Хэрэв ******* нь *******д хахууль өгсөн бол хахууль өгсөн этгээдийг эхэлж тогтоох шаардлагатай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах нь зүйтэй.

6.7 Шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:  Гэмт хэргийг зүйлчлэх ажиллагаа гэмт хэрэг мөн, бишийг ялган зааглах эрүүгийн хэрэг үүсгэхийн өмнөх ажиллагаа хийсний дараа эхэлнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг мөн бол тэр дор нь эрүүгийн хэрэг үүсгэх ёстой бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолд эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсгээр үүсгэж байгаагаа зааж байгаа нь зүйлчлэлийн эхлэл болно.Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдын 20 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн, 21 оны 6 сарын 25-ны өдрийн ...иргэн К.Серикгүлийн 20 оны 5 сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар иргэн Ойзерманы тогтоолоор Ментай нь ******* аймгийн ******* эмнэлгийн Лорийн тасгийн чих хамар хоолойн их эмчээр ажиллахдаа 2015, 2018 онуудад иргэн К.Серикгүлийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоож, хугацааг сунгасны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг Хийсний хариуд, эсхүл хийхийн тулд иргэн К.Серикгүлээс шууд хахууль авч хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон..." гэж Зөвхөн татсан, үйлчлүүлэгч О. Ментайд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар хахууль авах гэмт хэргийн нэг тал болох хахууль өгөх гэмт хэрэгт сэрдэгдэж буй *******ийн хувьд 20 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш баахан хугацаа алдаж алдаж байгаад “... гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил " өнгөрсөн... нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан байх тул иргэн *******ийн дээрх үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдож, яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол тогтоогдсон гэж дүгнэлээ" гэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

6.8 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно" гэж, мөн хуулийн 32. зүйлийн 4 дэх хэсэгт "Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана 4.1.яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх" гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс үйлчлэх цаг хугацаа хүчингүй болох хүртэлх үеийг эрүүгийн хуулийн гэсэн ойлголтоор илэрхийлэх бөгөөд нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар дагуу шийдвэрлэдэг. Гэхдээ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу ногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх ба үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон буюу ногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэдэггүй үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

6.9 Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял мохоож болохгүй" гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж тус тус заасан байна.

6. Өмгөөлөгч А.Серикжанаас шүүгдэгч *******н хувьд 22 оны 12 сарын 16-ны өдөр өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн субъект биш болсон байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх тухай санал гаргасан боловч Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг тайлбарлаж хэрэглээгүй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны сарын 27-ны өдрийн 23/ШЦТ/48 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгчийн холбогдсон үндсэн хэргээс *******гийн холбогдсон хэргийг тусад нь шийдвэрлэхэд тус хэрэгт ямар нэгэн саад учрахгүй, тухайн хэргийг дангаар нь шийдвэрлэх боломжтой байсан тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг тусгаарласан. Үүнтэй холбоотой тус хэрэгт авагдсан баримтууд хуулбар баримт байгаа. Шүүгдэгч ******* хийх ёстой үйлдлийнхээ төлөө бусдаас хахууль авсан байна гэж буруутгаж байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Серикжан нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

3.Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* эмнэлгийн чих хамар, хоолойн их эмчээр ажиллахдаа иргэн  *******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн *******ээс 2015 онд 200.000 төгрөгийн хахууль авсан, 2018 онд 0.000 төгрөгийн хахууль авсан болох нь гэрч *******ийн мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн “...Би 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үед  Б.Ментай эмчтэй аймгийн нэгдсэн *******т ажлын өрөөнд нь очиж уулзаад миний чих сонсголгүй болоод байна. Би группэд гармаар байна гэж хэлсэн.  Тэгээд группэд орохын тулд  Б.Ментай  эмчид 200000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 25-ны үед өгсөн. Тэгээд надад 6 сарын хугацаатай групп тогтоож өгсөн. 2018 онд группээ сунгуулах үедээ аймгийн нэгдсэн *******т очоод Б.Ментай эмчийн ажлын өрөөнд орж уулзаад картынхаа завсар 0.000 төгрөг хавчуулаад өгсөн. Тэгээд миний группын хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 03 ны өдрийн хурлаар оруулаад 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгаж өгсөн.   2018 онд 5 ширхэг 20000-тын дэвсгэрт өгсөн.Б.Ментай эмчтэй уулзахдаа би ганцаараа уулздаг байсан. Намайг уулзаж байхад өөр хэн нэгэн байдаггүй байсан.  ..”  гэх мэдүүлэг,  /1хх-191-192х; 2хх-92х/

            Гэрч П.Жархыны мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн “...******* нь Цэнгэл сумаас орж ирэхдээ манайхаар бол байнга ирдэг, групп сунгуулахаар ирлээ гэж ирдэг. Ямар оношоор хэн эмчийн хяналтад байдаг талаар мэдэхгүй. Гэхдээ сонсгол муутай, маш их чанга орилж ярьж байж л сонсдог хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /2хх-93х/ Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл,/2хх-95х/ ЭМЯ-ны дэргэдэх чих хамар хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөл, НДЕГ-ын дэргэдэх ******* магадлах төв комиссын хамтарсан шинжээчдийн дүгнэлт, /1хх-177-179х/ ******* аймаг Цэнгэл сум амбулаториор эмчлүүлэгчдийн карт  /2хх-96-207х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            4.Анхан шатны шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албан томилогдох эрхийг хоёр  жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. 

5.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: *******гийн үйлдэл нь цогцоороо гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгоогүй тул цагаатгаж өгөхийг хүсжээ.

5.1.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч *******ийн “...Би Б.Ментай эмчтэй аймгийн нэгдсэн *******т ажлын өрөөнд нь очиж уулзаад ...группэд орохын тулд  Б.Ментай  эмчид 200000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 25-ны үед өгсөн. Тэгээд надад 6 сарын хугацаатай групп тогтоож өгсөн. 2018 онд группээ сунгуулах үедээ аймгийн нэгдсэн *******т очоод Б.Ментай эмчийн ажлын өрөөнд орж уулзаад картынхаа завсар 0.000 төгрөг хавчуулаад өгсөн. 2018 онд 5 ширхэг 20000-тын дэвсгэрт өгсөн. Б.Ментай эмчтэй уулзахдаа би ганцаараа уулздаг байсан. Намайг уулзаж байхад өөр хэн нэгэн байдаггүй байсан…

”  гэх мэдүүлэг, Гэрч П.Жархыны   “...******* нь  сонсгол муутай, маш их чанга орилж ярьж байж л сонсдог хүн байгаа юм.” гэх мэдүүлэг, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл,  амбулаториор эмчлүүлэгчдийн карт дахь бичилт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч  ******* нь иргэн  *******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох хугацааг сунгаж ******* хөдөлмөр магадлалын комиссын хурлаар оруулахын тул түүнээс 2015 онд 0.000 төгрөг,2018 онд 0.000 төгрөгийн хахууль авсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд  *******ийн картанд  түүнийг оношийг тодорхойлж бичилт хийж өгсний хариуд түүнээс 2 удаагийн үйлдлээр нийт 300.000 төгрөг авсан үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын дээрх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.2. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч  А.Серикжан нар нь “шүүх хуралдааныг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, шийтгэх тогтоолд цагаатгах талын нотлох баримтуудыг бичээгүй,  хэрэгт авагдсан  зарим нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотолбол зохих байдлыг хэрхэн тогтоосон тодорхойгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ” гэх үндэслэлүүдээр давж заалдах журмаар  гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 зүйлд “Төр, байгууллага хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч,арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна.” гэж хуульчилсан бөгөөд шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүх хуралдааныг хуульд зааснаар нээлттэй хийсэн байна.

Иймээс анхан шатны шүүхийг шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна гэж үзэх боломжгүй юм. Тодруулбал шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг дээрх хуульд зааснаар нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцсэн  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.Түүнчлэн анхан шатны шүүхийн “хүсэлтийн зарим хэсгийг хангаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн” 23 оны сарын 13-ны өдрийн 23/ШЗ/71 захирамж  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 33.2 зүйлийн 1дэх хэсэгт нийцсэн байна.

5.3. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд яллах, цагаатгах талын нотлох баримтуудын шинжлэн судалсан талаар тусгагдсан байх бөгөөд шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм бурууг нотолж буй нотлох баримтуудыг тухайн хэрэгт хама*******тай ач холбогдолтой үнэн зэв талаас үнэлж , дүгнэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд  нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийг шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийг цагаатгах талын нотлох баримтуудыг  бичээгүй гэх шүүгдэгч түүний өмгөөлөгчийн үндэслэлгүй байна.Тодруулбал шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаараа шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн   байна.

5.4. Ховд аймгийн прокурорын газрын “зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” 21 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тай  тогтоолоор яллагдагч Т.Өсерхан нарт холбогдох 1813003640097 тай хэргээс шүүгдэгч *******д холбогдох хэргийн нотлох баримт мөрдөн байцаалтын явцад хангалттай цугларсан, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэх үндэслэлээр  түүнд холбогдох 2126000000083  тай хэргийг  тусгаарлажээ./1хх-1х/

Дээрх хэргээс шүүгдэгч *******д холбогдох хэргийг тусгаарласан тул түүнд холбогдох нотлох баримтуудыг эрүүгийн 1813003640097 тай хэргээс хуулбарлан авч эрүүгийн 2126000000083  тай  хэргийн нотлох баримтуудыг бүрдүүлж ******* аймгийн Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан байна. Энэ нотлох баримтыг  мөрдөн шалгах ажиллагааны явцад     цуглуулж бэхжүүлж авахдаа хуульд заасан журмын дагуу цуглуулж авсан байх тул уг нотлох баримтуудыг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

            Түүнчлэн  гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн гүйцэд авч хэрэгжүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон, анхан шатны шүүх энэ талаар шийтгэх тогтоолдоо  тодорхой тусгаж, хэргийн бодит байдалд нийцсэн  хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн байна.

            Мөн энэ хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл хэмжээний талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу бичигдсэн байх бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул  шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, харьцуулан  үнэлэхэд  шүүгдэгч   *******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.Энэ талаар  гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

8.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн  гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хахууль авах гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны зарчимд нийцсэн байна.  

9.Анхан шатны шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан торгох ял нь гэм буруутай этгээдийн  үйлдсэн гэмт хэрэг,тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүхээс  шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй байхад журамласан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт  оруулж шийдвэрлэв. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд  аймаг дахь сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 03 сарын 27-ны өдрийн 23/ШЦТ/48 шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь  заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан” гэснийг хасч тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Серикжан нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                       

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                                               ШҮҮГЧ                                       Д.КӨБЕШ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА