Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2025/00010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овгийн *******ын *******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин, нярваар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид нярваар, 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын цэцэрлэгт нярваар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох  

2. Хүсэлтийн үндэслэл: Ц.******* миний бие нь 1964 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. Одоо 60 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар зөвлөмжийн хуудас, хөдөлмөрийн дэвтэр/Ц.*******/, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/1742 дугаар хугацаат цэргийн алба хаасан лавлагаа

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1098 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар Ажилтны орон тоо цалинг батлах тухай тушаал, Баянхонгор аймгийн Богд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дүгээр Гал түймэр, гэнэтийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгааллыг сайжруулах арга хэмжээний тухай тушаал

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1061 дүгээр архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар Хүмүүс шалгах тухай тогтоол, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 19991 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 587 дугаар албан бичиг, цэргийн албан хаагчийн анкет/Ц.*******/, Үндэсний төв архивын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02/1189 дүгээр албан бичиг, Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03-01/6606 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13/777 дугаар албан бичиг, регистрийн карт/Ц.*******/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Баянхонгор аймгийн Богд сумын хүүхдийн цэцэрлэгээс 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *******ын *******т олгосон хөдөлмөрийн дэвтэрт Баянхонгор аймгийн Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тушаалаар нярвын ажилд томилсон бичилт тусгагджээ.

2.2. Цалин хөлсний лавлагаа, ажил олгогчийн шийдвэр:

2.2.1. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 24 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1098 дугаар дугаар архивын лавлагаанд *******ын ******* нь Богд сумын хүүхдийн цэцэрлэгт нярваар 1992-1994 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга өгснөөс 1993-1994 онуудад цалин, нотлох баримт гарлаа гэжээ.

Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлх баримт:

- Баянхонгор аймгийн Богд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар Ажилтны орон тоо цалинг батлах тухай тушаалд Цэцэрлэгийн ажилтны цалин, орон тоог 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлан хавсралтаар баталсугай, уг тушаалын хавсралтад Ц.*******-нярав сахиул, ажилласан жил-1,

- Баянхонгор аймгийн Богд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дүгээр Гал түймэр, гэнэтийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгааллыг сайжруулах арга хэмжээний тухай тушаалын 1 дэх хэсэгт Гал түймэр, гэнэтийн осолтой тэмцэх группын даргаар Ц.*******ийг томилж, бүрэлдэхүүнд цэцэрлэгийн бүх ажилчдыг тусгай ажил үүргийн хуваарийн дагуу ажиллуулсугай гэжээ.

2.2.2. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1061 дүгээр архивын лавлагаанд *******ын ******* нь Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадын малчнаар 1986-1992 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримтыг, Богд сумын нярваар 1992-1994 онуудад Богд сумын сургуульд орсон, 2008 онд ажлаас чөлөөлөгдсөн, Богд сумын хүн эмнэлэгт 2008-2009 онуудад ажилд орсон гарсан тушаалууд шүүлгэх захиалга ирүүлснээс Богд сумын Сүхбаатарын зам нэгдлээс 1988-1993 онуудад нотлох баримт Богд сумын цэцэрлэгээс 1993-1994 онуудад нотлох баримт, Богд сумын сургуулиас 2008 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал, Богд сумын сум дундын эмнэлгээс 2008 онд ажилд орсон тушаал тус тус гарлаа гэжээ.

Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар Хүмүүс шалгах тухай тогтоолд Аж ахуйн дотоод тооцоог нэвтрүүлж орлогын даалгавраа биелүүлж, зардлаа хэмнэсэн малчдад хавсралтад заасан шагналыг олгосугай, уг тогтоолын хавсралтын 13 дугаар заалтад Ц.*******, олгосон шагнал 593, төгрөг, Жаргалант хэсэг,

- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт Жаргалант хэсгийн хөтөч Ц.*******ийг өөр ажилд шилжих болсон тул ажлаас чөлөөлсүгэй, 3 дахь хэсэгт Жаргалант хэсгийн аж ахуйн нярваар Ц.*******ийг томилон ажиллуулсугай,

- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 19991 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаалын 2 дахь хэсэгт Мал аж ахуйн Алтай, Буянт, Цэлгэр, Хөөвөр, Жаргалант хэсэгт гарч ажиллаж байгаа нэр бүхий 25 хүнийг 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар томилон ажиллуулсугай, уг тушаалын хавсралтын 11 дэх заалтад *******ын *******ийг Жаргалант хэсэгт малчнаар,

- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд Сүхбаатарын зам нэгдэл үйл ажиллагаагаа өөрчилж, Сүхбаатарын зам компани болж байгаа учир хавсралтад заасан нэр бүхий хүмүүсийг тус тус ажлаас 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сүхбаатарын зам компанид ажилтнаар томилсугай, уг тушаалын хавсралтын 38 дахь заалтад Малчдын нэрс: *******ын *******,

- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр ажилладаг малчдыг 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хавсралтаар ажлаас чөлөөлсүгэй, уг тушаалын хавсралтын хавсралтын 38 дахь хэсэгт *******ын ******* гэжээ.

2.3. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет:

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/1742 дугаар хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаанд *******ын ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн н/227 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186/208/ дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* дугаарын цэргийн батлахтай хадагдсан-ыг тодорхойлжээ.

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 587 дугаар албан бичгийн хавсралт Баянхонгор аймгаас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет-д Цэргийн батлах дугаар 538304, *******ын *******, 1964 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, үндсэн захиргаа: Баянхонгор аймаг, Богд сум, цэргийн албанд татагдахын өмнө Богд сумын 1 дүгээр бригадад үхэрчин, ам бүл-8, эцэг Бямбаа үхэрчин, эх Чимэд үхэрчин, дүү нар гэртээ хамт гэжээ.

2.5. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13/984 дүгээр албан бичгийн хавсралт хүн амын регистрийн картад: овог, нэр: *******ын *******, 1964 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, халх, эрэгтэй, гэрлэсэн, 1987 оноос эхлэн Сүхбаатарын зам нэгдэлд хөтөч ажилтай гэжээ.

2.6. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02/1189 дүгээр лавлагаанд Баянхонгор аймгийн Богд сумын 1989 оны хүн амын тооллогын бүртгэл, өрхийн тэргүүлэгч Цэдэндуламын *******, 24 настай, эхнэр , 24 настай, хүү , 4 настай, хүү , 0 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу цалин хөлсний лавлагаа, ажил олгогчийн шийдвэр, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет, хүн амын тооллогын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, иргэний улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Ц.******* нь 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин, хөтчөөр, 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин, нярваар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид малчин, нярваар, 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын цэцэрлэгт нярваар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Ц.*******ийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Ц.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Хөдөлмөрийн дэвтэргүй, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Ц.*******т үүссэн нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1061 дүгээр архивын лавлагаагаар нотлогдож байна.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар зөвлөмжийн хуудсаар 1988 оны 03 дугаар сараас 1993 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд Богд сумын Сүхбаатарын зам нэгдэл, компанид ажилласан, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Богд сумын хүүхдийн цэцэрлэгт ажилласан байдлаа шүүхээр тогтоолгохыг хүсэлт гаргагч Ц.*******т зөвлөжээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Ц.*******ийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******ын *******ийг 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин, хөтчөөр, 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин, нярваар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид малчин, нярваар, 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын цэцэрлэгт нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ц.*******ийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ