Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2025/00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овгийн *******ы *******ийн хүсэлттэй цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.******* оролцож,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Ц.******* миний бие 1964 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. 1985-1988 онуудад 0229 дүгээр ангид цэргийн алба хаасан.

Тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн батлахад эцгийн нэрийг гэж тусгасан байгаа тул цэргийн батлах жинхэнэ эзэмшигчийг тогтоолгох шаардлага үүссэн.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр зөвлөмжийн хуудас, цэргийн батлах/Ж.*******/, төрсний гэрчилгээ/Ц.*******/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08/2168 дугаар лавлагаа, Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03-08/6621 дүгээр архивын лавлагаа

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтээс ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

2.1. Цэргийн батлах:

Баянхонгор аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1984 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон ******* дүгээр цэргийн батлахт эзэмшигчийн мэдээллийг Овог: , нэр: *******, төрсөн огноо: 1964 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэж тусгажээ.

2.2. Төрсний гэрчилгээ:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас олгосон 0376756 дугаар төрсний гэрчилгээнд Овог: *******, эцэг, эхийн нэр: *******, нэр: *******, хүйс: хүү, төрсөн огноо: 1964 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, төрсөн газар Богд сумын эмнэлэг, бүртгэсэн огноо: 1965 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, эхийн овог: *******, эхийн нэр: ******* гэжээ. Уг төрсний гэрчилгээнд эцгийн мэдээлэл тусгагдаагүй.

2.3. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа:

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03-08/6621 дүгээр лавлагаанд ын ******* нь Баянхонгор аймгаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0229 дүгээр ангид албан хаагаад мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн б/308 дугаар тушаалаар 06 дугаар сарын 19-ний өдрөөс цэргийн албанаас халагдсан-ыг тодорхойлжээ.

2.4. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03-08/6621 дүгээр архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Богд сумын хөдөөд оршин суух, өрхийн тэргүүлэгч *******гийн *******, 24 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу цэргийн батлах, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, төрсний гэрчилгээ, хүн амын тооллогын лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Ц.******* нь Баянхонгор аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1964 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн ийн *******ид 1984 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч болох нь тогтоогдож байна.

Учир нь уг цэргийн батлахт тусгагдсан эцгийн нэрээс бусад мэдээлэл нь хүсэлт гаргагч Ц.*******ийн иргэний үнэмлэхэд тусгагдсан мэдээлэлтэй тохирч, агуулгын хувьд харилцан зөрүүгүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

Уг хэсгийн 135.2.4 дэх заалтад эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хүсэлт гаргагч Ц.*******ийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Ц.*******ийг цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоосон нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Цэргийн батлахт эзэмшигчийн эцэг/эх/-ийн нэрийг буруу тусгасан, уг алдааг хожим залруулах боломжгүй тул баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Ц.*******ид үүссэн байна.

Уг шалтгаанаар цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр зөвлөмжийн хуудсаар хүсэлт гаргагч Ц.*******ид зөвлөжээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Ц.*******ийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн *******ийг Баянхонгор аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1964 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн ийн *******ид 1984 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ц.*******ийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.МӨНХБАТ