Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2024/01704

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2024/01704

Орхон аймаг

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо 21-р хороолол үйлдвэрчний эвлэлийн гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох

 

7,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.*******,

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь Б.*******ид Бетон өнгөлгөөний 7.5 квт чадалтай 4,800,000 төгрөгийн үнэ бүхий машиныг зээлийн гэрээ байгуулан 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатайгаар өгсөн боловч зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээгээ зөрчиж өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө. Алдангийг өдрийн 0.5 хувь нь 24,000 төгрөг бөгөөд энэ оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт хуанлийн 120 хоног хэтэрсэн 24,000x120=2,880,000 төгрөг үүн дээр үндсэн үнэ болох 4,800,000 төгрөгийг нэмээд нийт 7,680,000 төгрөгийг иргэн Б.*******оос нэхэмжилж байна... гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлийн шаардлагаас 480,000 төгрөгөөс татгалзаж, 7,200,000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.******* нь 7,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 30-ны хооронд 4,800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны дотор 1,200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцов. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.*******ид холбогдуулан 7,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлийн шаардлагаас 480,000 төгрөгөөс татгалзаж, 7,200,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Б.******* нь 7,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 30-ны хооронд 4,800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны дотор 1,200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.*******гийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвжаваас улсын тэмдэгтийн хураамжид 130,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******ид холбогдох 7,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч Э.******* нэхэмжлэлийн шаардлагаас 480,000 төгрөгөөс татгалзаж, 7,200,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Б.******* нь 7,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 30-ны хооронд 4,800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны дотор 1,200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвжаваас улсын тэмдэгтийн хураамжид 130,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ