| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2236002040010 |
| Дугаар | 30 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 30
2023 04 25 2023/ДШМ/30
*******эд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Алимаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 ******* сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/98 ******* шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 2236002040010 *******тай хэргийг 2023 оны 03 ******* сарын 27-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн ******* ургийн овогт Сержааны Хожаахмед1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл гурав, эцэг, эхийн хамт Ховд аймгийн Буянт сум******* ******* ******* *******оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ******* *******.
2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 ******* сарын 12-ны өдрийн 18 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын нутагт хохирогч *******тай усны боолтоос болж маргалдах явцдаа нүүрэн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт "...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй..." гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч талуудын мэтгэлцээн явагдаагүй байхад яллагдагч *******ын гэм буруутай эсэх асуудалд ******* нар үйлдлээр нэгдэж учруулсан гэж дүгнэхэд эргэлзээ бүхий нөхцөл " ... яллагдагч *******, гэрч байдал үүссэн байна. ...Тодруулбал хохирогчийг нэг хүн тэвэрч байхад буюу өөрийгөө хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байхад цохисон гэх үйл баримт хохирогч болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна..." гэж урьдчилан дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр шүүгчийн төвийг сахих зарчмыг ноцтой зөрчсөн.
5.2. Шүүхээс “Хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу хохирогчийн биед ******* гэрч *******тай үйлдлээрээ нэгдэж халдсан эсэхийг гэрч, хохирогч нараас дахин болон нүүрэлдүүлж мэдүүлэг авах аргаар мэдүүлгийн зөрүүг арилгаж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоох шаардлагатай...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэг учралын үед байсан гэх гэрч нар болон хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авч хэрэг тусгасан. Хэргийн үйл баримтыг тодруулах шаардлагатай бол шүүхээс дээрх оролцогч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авч, шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдлыг тогтоох боломжтой юм. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 ******* сарын 02-ны өдрийн 2023/Ш3/98 *******тай "Хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаа өгнө үү гэв.
6. Хохирогчийн ******* түүний өмгөөлөгч Д.Алимаа нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нь тухайн үед хэнд зодуулж гэмтэл авснаа ухаан алдаж унасны улмаас мэдэхгүй байгаа. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймээс хэргийг дахин шалгуулах зорилгоор хэргийг прокурорт буцаасан Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Иймээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээж байгаа тул анхан шатны шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй байна.
4. Прокуророос шүүгдэгч *******ыг 2022 оны 07 ******* сарын 12-ны өдөр 18 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын нутагт хохирогч *******тай усны боолтоос болж маргалдах явцдаа нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5.Шүүгдэгч *******эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.
6.Анхан шатны шүүх *******эд холбогдох хэргийг хүлээн авч хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан ”мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” байгаа эсэхийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тодруулах шаардлагатай байна гэж үзэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар “хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу хохирогч *******ын биед гэрч ******* нь үйлдлээрээ *******тэй нэгдэж халдсан эсэхийг гэрч, хохирогч нараас дахин болон нүүрэлдүүлж мэдүүлэг авах аргаар мэдүүлгийн зөрүүг арилгаж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоох шаардлагатай.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
7.Прокурор эсэргүүцэлдээ “...хэрэг учралын үед байсан гэх гэрч нар болон хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авч хэрэгт тусгагдсан. Хэргийн үйл баримтыг тодруулах шаардлагатай бол шүүхээс дээрх оролцогч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авч захирамжид дурдсан нөхцөл байдлыг тогтоох боломжтой.” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар хэрэг учрал болсон 2022 оны 7 ******* сарын 12-ны өдрийн 18 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сумын нутаг Буянт голын бага гүүрний хажууд байх голын усны боолт хэсэг дээр яллагдагч ******* нь хохирогч *******тай “усны боолтыг 2 цаг унгасан тул 2 цаг торгуулна”, гэж усны боолтоос болж хоорондоо маргалдаж улмаар бие биенээ түлхэж ус руу унаж зодолдох үед гэрч *******, Б.Жагасжол, С.Нурбек, насанд хүрээгүй гэрч Т.Ерлан нар хамт байсан байна.
8.Уг үйл явдлын талаар гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэд нар Хожаахмед рүү дайрахаар нь би дундуур нь орж би Нуржанатыг тэврээд бариад авсан.Хожаахмед хажууд зогсож байгаад Нуржанатын нүүрэн хэсэгт нь цохисон.” гэж ,
гэрч Б.Жагасжол мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нуржанат Хожаахмед рүү ширэг аваад шидээд буцаагаад Хожаахмед ширэг шидээд барилцаад авсан тэгээд ******* барьж авсан...” гэж,
насанд хүрээгүй гэрч Т.Ерлан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хожаахмед нүүрлүү нь цохиж байсан... Хожаахмед нүүрийг нь тийм болгосон.” гэж. мөн яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******ыг нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон...” гэж тус бүр тухайн өдөр болсон үйл явдлын талаар мэдүүлсэн байхад хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирогчийн биед *******,гэрч *******тай үйлдлээрээ нэгдэж халдсан эсэхийг тогтоох шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байна.
9. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл *******, ******* нарыг маргалдаад хоорондоо зодолдоод барилцаад авахад ******* тэр хоёрыг салгаж *******ыг тэвэрч авах үед ******* хажуунаас нь орж ирээд *******ын нүүрэн тус газар цохисон үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүх *******эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
10.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******эд холбогдох хэргийг хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар уг хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамжаар, прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/98 ******* шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА