| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/01073/И |
| Дугаар | 131/ШШ2025/00003 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2025/00003
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох
Зээл 3,960,659.38 төгрөг, хүү 295,126.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,259.41 төгрөг, нийт 4,259,044.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр *******-тай ЗГ-******* дугаар Дижитал зээлийн гэрээ байгуулж 4,500,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.
******* нь зээл, хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн боловч хугацаа хэтрүүлсэн тул 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээл 3,960,659.38 төгрөг, хүү 295,126.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,259.41 төгрөг, нийт 4,259,044.84 төгрөг гаргуулж, өгнө үү.
2. Эвлэрлийн гэрээний агуулга: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
2.1. Хариуцагч ******* нь зээл 3,960,659.38 төгрөг, хүү 295,126.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,259.41 төгрөг, нийт 4,259,044.84 төгрөгөөс 800,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 259,044.84 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус тус *******-д төлнө.
2.2. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.
2.3. Зохигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн хариуцагч ******* нь зээл 3,960,659.38 төгрөг, хүү 295,126.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,259.41 төгрөг, нийт 4,259,044.84 төгрөгөөс 800,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 259,044.84 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус тус нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул *******-ийн нэхэмжлэлтэй О.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *******-ийн хариуцагч О.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 41,547.5 төгрөгийг, улсын орлогоос 41,547.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь зээл 3,960,659.38 төгрөг, хүү 295,126.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,259.41 төгрөг, нийт 4,259,044.84 төгрөгөөс 800,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, 800,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 259,044.84 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус тус нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч О.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 41,547.5 төгрөгийг, хариуцагч *******аас 41,547.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ