Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/14

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

            Улсын яллагч Д.Бат-Өлзий,

            Хохирогчийн өмгөөлөгч Н.Болд

Хохирогч Н.Д,

            Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жигжид овгийн О.Б-д холбогдох эрүүгийн 1727000910052 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1985 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ....сумын ... баг ...... гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ж овгийн О.Б

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч О.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн нутагт хохирогч Н.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр, хүүхэд бид 3 гэрээсээ гарсан юм. Тэгээд Хархорин сум руу орж ирэх үеэр замд Н.Д г манай хадам ээжийнд хүүхдүүд дээрээ байна гэж манай хадам ээж утсаар ярьсан. Тэгээд бид 3 Д г явахыг нь хүлээж байгаад очсон. Тухайн үед 3 үхэр ачсан байсан болохоор хадамынд очсон. Тэрнийгээ хийгээд орой дууссан. Дуусчихаад хоолоо идэх гээд гэртээ сууж байсан. Тэр өдөр манай хүүхдийн төрсөн өдөр болно гээд манай эхнэр гарч бялуу аваад салат хийж бэлдсэн байсан. Би тухайн үед үхрийн хаа, сээрийг гэртээ оруулаад эвдэж байсан юм. Тэгээд сууж байтал Н.Д гэнэт ороод ирсэн. Орж ирэхээр нь сайн уу гэж мэндлэхийн  хооронд хушиг базаа гэж намайг хэлсэн. Тэгэхээр нь би юм дугараагүй. Тэгж байтал хар Бачгаа би чамайг алахаар ирсэн гэж над руу дайрсан. Тэгээд намайг хулгай хийсэн махаа эвдэж байгаа юм уу гэж хэлсэн.  Би тухайн үед тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чи гараад ир чамайг алах гэж ирсэн. 2-уулаа эр хүн шиг гараад үзчихье гэсэн. Тэгсэн хадам ээж гар гар гээд Н.Дг түлхсэн. Тэгсэн дийлдэхгүй хаалгаар буцаж орж ирээд байсан. Тэгэхээр нь би гараад Н.Дг мөрөөрөө явахгүй юм уу гэсэн чинь намайг хэд хэдэн удаа цохиж хүзүү ам руу самардаж авсан. Би боль гээд 2-3 удаа цохиж авчихаад буцаад гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал Д  яваагүй. Хашааны гадаа гараад ир чамайг ална гэж хашгирсан. Тэгээд би гарсан. Гараад чи одоо яв гэсэн чинь хашааны хойд талд гараад ир эр хүн шиг 2-уулаа үзье гэж хэлсэн. Тэгээд 2 хүнтэй чамайг алах гэж ирсэн. Тийшээгээ хар гэсэн тэгээд хартал 2 хүн нь харагдаагүй. Тэгээд байж байтал би чамайг өнөөдөр ална чи, миний 3 хүүхдийг өнчрүүлсэн гэж хэлээд над руу дайрсан. Би фудволктой гарсан байсан бөгөөд миний фудволкийг хүзүүн дээгүүр ороож боосон. Би тухайн үед тавь гэж хэлсэн боловч тавиагүй. Сүүлдээ боолтонд орсон байсан болохоор тавиулах гэж 3-4 удаа цохьсон байх гэж одоо боддог. Би боолтонд орох үед шоконд орсон байсан болохоор би цохьсон” гэв.

Хохирогч Н.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр том хүү болох Д.Батцоожийн төрсөн өдөрт очсон юм. Өдөр нь төрсөн өдөр гээд хүүхдэдээ 120.000 төгрөгөөр юм авч өгсөн. Тэгээд орой очтол Б  ирсэн байсан. Зүгээр сууж байтал гарч зодоон хийе гэж өөрөө эхлээд хэлсэн. Тэгээд гарсан чинь намайг зодоод тухайн үед би ухаан алдсан байсан. Дараа нь хадам ээж намайг яв гээд хашааны гадаа гаргасан. Би жижиг хаалгаар нь гараад явж байтал Б  хашаан дээгүүр даваад гараад ирсэн. Ийм зүйл болсон” гэв.

            Хохирогч 1972 онд төрсөн Н.Д  мөрдөн байцаалтанд 2017-11-25-нд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би хөдөөнөөс гэр бүл цуцлах талаар шүүхээс дуудаад ирсэн. Тэгээд шүүх дээр оччихоод 15 цагийн орчим хангайн бүсийн манаач залуугийн хамаатангийн айлд дээд өргөн чөлөөнд очиж 2 ямаа нядалж өгөөд тухайн айлдаа хоёр литрийн сөөжүү нэртэй архи тухайн манаач залуутай 2-уулаа хувааж уусан. Тэгээд манай хүүхдийн төрсөн өдөр байсан тул Сансар хороонд хадам ээжийнхээ гэрт очсон. Тухайн үед намайг очиход манай эхнэр Жанчив, түүний дүү Норжмаа, манай хадам ээж Чимэдсүрэн, мөн хадам аав Баярсайхан, манай эхнэрийн шинэ нөхөр болох Б  нар байсан. Тэгээд гэрт ороод Б тай чи хүүхэд өнчрүүлсэн гэж маргалдаж гэрт барилцаж авсан. Тэгээд бид хоёр гэрээс гарсан чинь намайг газар унагааж байгаад дээрээс мордож байгаад гараараа нүүр рүү 10 гаран удаа цохьсон. Тэгээд салаад байж байсан чинь цагдаа ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Манай эхнэрийг надаас булааж аваад суусан учир би 3 хүүхэд өнчрүүлсэн гэж хэрэлдсэн. Бид хоёр хоёулаа согтуу байсан. Нүүр рүү гараараа 10  гаран удаа цохьсон. Манай хуучин эхнэр Жанчив, болон манай хүүхдүүд гарч ирж харсан байх. Гомдолтой байна. Эмчилгээний мөнгө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг  /6-7 дугаар хуудас/,

             Гэрч 1992 онд төрсөн Чимэддоржийн Норжмаа  мөрдөн байцаалтанд 2017-11-24-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ ээж Чимэдцэрэн, эгч Жанчив, хүргэн Б  болон дүү нарын хамт гэртээ байж байсан чинь 19 цагийн орчим гаднаас манай эгч Жанчивын хуучин нөхөр Доржоо гаднаас орж ирсэн. Тэгээд Б  ахыг хар Б  чи энэ тэр гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд Б  ах, Доржоо хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад барилцаад авсан. Тэгэхээр нь салгаад манай ээж Доржоог хөөгөөд гаргасан. Тэгээд хэсэг байж байгаад Б  ах гараад явсан чинь тэгээд хэсэг байж байгаад 1 дүүгээ гаргасан чинь дүү эргэж орж ирэхдээ аавын буюу Доржоогийн нүүр аймар болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд манай эгч Жанчив гарч хараад цагдаад дуудлага өгсөн байх. Нэлээн согтуу хувцас эд нар нь нил цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 8-9 дүгээр хуудас/,

          Насанд хүрээгүй гэрч 2006 онд төрсөн Д гийн Батцоож мөрдөн байцаалтанд 2017-12-18-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний төрсөн өдөр байсан. Би тухайн гэртээ эмээ, ээж, эгч, дүү нарын хамт сууж байсан чинь гаднаас аав Д  17 цагийн орчим над руу утсара залгаад аав нь Хотонтод байна. Наана чинь ээж чинь байгаа юу гэж асуусан. Тэгэхээр би байгаа гэж хэлсэн. Дараа нь дахиад аав залгаад наана чинь Б  байгаа юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би байгаа гэж хэлсэн чинь тэгвэл наад Б ыг чинь очиж ална гэж хэлсэн. Тэгээд би айгаад уйлсан. Тэгээд бид нар миний төрсөн өдрийг тэмдэглэх гээд байж байсан чинь гаднаас аав ороод ирсэн. Тэгээд цай уугаад сууж байснаа Б  ахыг хар Б аа хушга базаа гээд доромжлоод байсан. Тэгээд Б  ах би чамд байнга доромжлуулж чадахгүй шүү гэж хэлээд тэр хоёр 2 талаасаа босож ирээд барилцаад авсан. Тэгээд ээж, эмээ бид нар салгаад аавыг хаалгаар гаргасан чинь тэр аав явахгүй гадна орилоод л байсан. Тэгээд Б  ах аавын араас гарсан. Гарсаных нь хэсэг хугацааны дараа би гарч харахад тэр хоёр хашааны гадна хоорондоо зөөлөн юм яриад байх шиг байсан. Тэгээд би та хоёр одоо боль цагдаа ирж байгаа гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд манай ээж намайг гараад хар гэхээр нь би куртикээ өмсөөд гараад харсан чинь аавын царай нь цус болчихсон газар хэвтэж байсан. Б  ах аавыг бос гэр лүү орж унт гээд ханцуйнаас нь татаад зогсож байсан чинь цагдаа нар ирсэн. Аав гаднаас орж ирээд Б  ахыг доромжлоод байсан. Тэгээд Б  ах би чамд доромжлуулж чадахгүй шүү гэж хэлээд муудалцсан...” гэсэн мэдүүлэг /хх 46-13дугаар хуудас/,

            Гэрч 1988 онд төрсөн Чимэддоржийн Жанчив мөрдөн байцаалтанд 2017-12-07-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн орчим эжжийн гэрт манай нөхөр Б , манай хүүхдүүд болон манай дүү Норжмаа бид нар байж байсан чинь манай хуучин нөхөр Д  согтуу орж ирээд манай нөхөр Б  руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би согтуу орж ирээд тийм авир гаргаад байхаар нь янз бүрийн зүйл болж магадгүй гээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэхийн хооронд тэр хоёр хоорондоо муудалцаж барилцаад  авахаар нь салгаад Д г хөөгөөд гаргасан. Тэгсэн чинь Д  гадаа гараад хулгайч энэ тэр гээд орилоод байсан. Тэгэхээр нь Б  гараад чи цагдаа дуудаад шалгуул хулгай хийсэн байна уу үгүй байна уу гээд араас нь гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хүүхэд гараад харчихаад орж ирэхээр нь би юу болж байна гээд хүүхдээсээ асуухад нэг нэгнийхээ дээр доор хоорондоо юм ярьж байх шиг байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа гэрээс гараад харахад гадна цагдаа нар ирчихсэн нөгөө хоёр хоорондоо зодолдсон янзтай Д гийн нүүр нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 14-15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаагийн  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14740 дугаартай актанд: “1.Н.Д-гийн биед баруун хацар ясны нум, зүүн хоншоор яс болон баруун нүдний ухархайн дотор ханыг хугарал, баруун этмойд хөндий болон баруун, зүүн гайморын хөндий гэх цус хуралтдалт, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн шанаа, хацар хамрын нуруу, доод эрүү, баруун зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шанаа, хамрын нуруу, баруун, зүүн хацар, хамрын хажуу хэсгийн зулгаралт, 2 шүдний булгаралт, дээд уруул, буйлны цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх баруун хацар ясны нум, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд амь насанд аюул учруулахгүй болно. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх 20 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/

-           Хохирогч Н.Д-гийн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэснийг нотолсон хохиролын баримтууд /хх 48/ зэрэг болно.

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчимд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Н.Д-гийн “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр том хүү болох Д.Батцоожийн төрсөн өдөрт очсон юм. Өдөр нь төрсөн өдөр нь гээд хүүхдэдээ 120.000 төгрөгөөр юм авч өгсөн. Тэгээд орой очтол О.Б ирсэн байсан. Зүгээр сууж байтал гарч зодоон хийе гэж өөрөө эхлээд хэлсэн. Тэгээд гарсан чинь намайг зодоод тухайн үед би ухаан алдсан байсан. Дараа нь хадам ээж намайг яв гээд хашааны гадаа гаргасан. Би жижиг хаалгаар нь гараад явж байтал О.Б хашаан дээгүүр даваад гараад ирсэн. Ийм зүйл болсон” гэсэн талаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б ын “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр, хүүхэд бид 3 гэрээсээ гарсан юм. Тэгээд Хархорин сум руу орж ирэх үеэр замд Н.Д-г манай хадам ээжийнд хүүхдүүд дээрээ байна гэж манай хадам ээж утсаар ярьсан юм. Тэгээд бид 3 Н.Дг явахыг нь хүлээж байгаад очсон. Тухайн үед 3 үхэр ачсан байсан болохоор хадамынд очсон. Тэрнийгээ хийгээд орой дууссан. Дуусчихаад хоолоо идэх гээд гэртээ сууж байсан. Тэр өдөр манай хүүхдийн төрсөн өдөр болно гээд манай эхнэр гарч бялуу аваад салат хийж бэлдсэн байсан. Би тухайн үед үхрийн хаа сээрийг гэртээ оруулаад эвдэж байсан юм. Тэгээд сууж байтал Н.Д гэнэт ороод ирсэн. Орж ирэхээр нь сайн уу гэж мэндлэхийн  хооронд гушиг базаа гэж намайг хэлсэн. Тэгэхээр нь би юм дугараагүй. Тэгж байтал хар Бачгаа би чамайг алахаар ирсэн гэж надруу дайрсан. Тэгээд намайг хулгай хийсэн махаа эвдэж байгаа юм уу гэж хэлсэн.  Би тухайн үед тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чи гараад ир чамайг алах гэж ирсэн. 2-улаа эр хүн шиг гараад үзчихье гэсэн. Тэгсэн хадам ээж гар гар гээд Н.Дг түлхсэн. Тэгсэн дийлдэхгүй хаалгаар буцаж орж ирээд байсан. Тэгэхээр нь би гараад Н.Дг мөрөөрөө явахгүй юм уу гэсэн чинь намайг хэд хэдэн удаа цохиж хүзүү ам руу самардаж авсан. Би боль гээд 2-3 удаа цохиж авчихаад буцаад гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал Н.Д яваагүй. Хашааны гадаа гараад ир чамайг ална гэж хашгирсан. Тэгээд би гарсан. Гараад чи одоо яв гэсэн чинь хашааны хойд талд гараад ир эр хүн шиг 2-улаа  үзье гэж хэлсэн. Тэгээд 2 хүнтэй чамайг алах гэж ирсэн. Тийшээгээ хар гэсэн тэгээд хартал 2 хүн нь харагдаагүй. Тэгээд байж байтал би чамайг өнөөдөр ална чи миний 3 хүүхдийг өнчрүүлсэн гэж хэлээд надруу дайрсан. Би фудволктой гарсан байсан бөгөөд миний фудволкийг хүзүүн дээгүүр ороож боосон. Би тухайн үед тавь гэж хэлсэн боловч тавиагүй. Сүүлдээ боолтонд орсон байсан болохоор тавиулах гэж 3-4 удаа цохьсон байх гэж одоо боддог. Би боолтонд орох үед шоконд орсон байсан болохоор би цохьсон” гэсэн талаар өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Д-гийн “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би хөдөөнөөс гэр бүл цуцлах талаар шүүхээс дуудаад ирсэн. Тэгээд шүүх дээр оччихоод 15 цагийн орчим хангайн бүсийн манаач залуугийн хамаатангийн айлд дээд өргөн чөлөөнд очиж 2 ямаа нядалж өгөөд тухайн айлдаа хоёр литрийн сөөжүү нэртэй архи тухайн манаач залуутай 2-уулаа хувааж уусан. Тэгээд манай хүүхдийн төрсөн өдөр байсан тул Сансар хороонд хадам ээжийнхээ гэрт очсон. Тухайн үед намайг очиход манай эхнэр Жанчив, түүний дүү Норжмаа, манай хадам ээж Чимэдсүрэн, мөн хадам аав Баярсайхан, манай эхнэрийн шинэ нөхөр болох Б  нар байсан. Тэгээд гэрт ороод Б тай чи хүүхэд өнчрүүлсэн гэж маргалдаж гэрт барилцаж авсан. Тэгээд бид хоёр гэрээс гарсан чинь намайг газар унагааж байгаад дээрээс мордож байгаад гараараа нүүр лүү 10 гаран удаа цохьсон. Тэгээд салаад байж байсан чинь цагдаа ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Манай эхнэрийг надаас булааж аваад суусан учир би 3 хүүхэд өнчрүүлсэн гэж хэрэлдсэн. Бид хоёр хоёулаа согтуу байсан. Нүүр лүү гараараа 10  гаран удаа цохьсон. Манай хуучин эхнэр Жанчив, болон манай хүүхдүүд гарч ирж харсан байх. Гомдолтой байна. Эмчилгээний мөнгө нэхэмжилнэ...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /6-7 дугаар хуудас/, гэрч Ч.Норжмаагийн “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ ээж Чимэдцэрэн, эгч Жанчив, хүргэн Б  болон дүү нарын хамт гэртээ байж байсан чинь 19 цагийн орчим гаднаас манай эгч Жанчивын хуучин нөхөр Доржоо гаднаас орж ирсэн. Тэгээд Б  ахыг хар Б  чи энэ тэр гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд Б  ах Доржоо хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад барилцаад авсан. Тэгэхээр нь салгаад манай ээж Доржоог хөөгөөд гаргасан. Тэгээд хэсэг байж байгаад Б  ах гараад явсан чинь тэгээд хэсэг байж байгаад 1 дүүгээ гаргасан чинь дүү эргэж орж ирэхдээ аавын буюу Доржоогийн нүүр аймар болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд манай эгч Жанчив гарч хараад цагдаад дуудлага өгсөн байх. Нэлээн согтуу хувцас эд нар нь нил цус болчихсон байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 8-9 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.Батцоожын “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний төрсөн өдөр байсан. Би тухайн гэртээ эмээ, ээж, эгч, дүү нарын хамт сууж байсан чинь гаднаас аав Д  17 цагийн орчим над руу утсара залгаад аав нь Хотонтод байна. Наана чинь ээж чинь байгаа юу гэж асуусан. Тэгэхээр би байгаа гэж хэлсэн. Дараа нь дахиад аав залгаад наана чинь Б  байгаа юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би байгаа гэж хэлсэн чинь тэгвэл наад Б ыг чинь очиж ална гэж хэлсэн. Тэгээд би айгаад уйлсан. Тэгээд бид нар миний төрсөн өдрийг тэмдэглэх гээд байж байсан чинь гаднаас аав ороод ирсэн. Тэгээд цай уугаад сууж байснаа Б  ахыг хар Б аа хушга базаа гээд доромжлоод байсан. Тэгээд Б  ах би чамд байнга доромжлуулж чадахгүй шүү гэж хэлээд тэр хоёр 2 талаасаа босож ирээд барилцаад авсан. Тэгээд ээж, эмээ бид нар салгаад аавыг хаалгаар гаргасан чинь тэр аав явахгүй гадна орилоод л байсан. Тэгээд Б  ах аавын араас гарсан. Гарсаных нь хэсэг хугацааны дараа би гарч харахад тэр хоёр хашааны гадна хоорондоо зөөлөн юм яриад байх шиг байсан. Тэгээд би та хоёр одоо боль цагдаа ирж байгаа гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд манай ээж намайг гараад хар гэхээр нь би куртикээ өмсөөд гараад харсан чинь аавын царай нь цус болчихсон газар хэвтэж байсан. Б  ах аавыг бос гэр лүү орж унт гээд ханцуйнаас нь татаад зогсож байсан чинь цагдаа нар ирсэн. Аав  гаднаас орж ирээд Б  ахыг доромжлоод байсан. Тэгээд Б  ах би чамд доромжлуулж чадахгүй шүү гэж хэлээд муудалцсан...” гэсэн мэдүүлэг /хх 46-13дугаар хуудас/, гэрч Ч.Жанчивын “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн орчим ээжийн гэрт манай нөхөр Б , манай хүүхдүүд болон манай дүү Норжмаа бид нар байж байсан чинь манай хуучин нөхөр Д  согтуу орж ирээд манай нөхөр Б  руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би согтуу орж ирээд тийм авир гаргаад байхаар нь янз бүрийн зүйл болж магадгүй гээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэхийн хооронд тэр хоёр хоорондоо муудалцаж барилцаад  авахаар нь салгаад Д г хөөгөөд гаргасан. Тэгсэн чинь Д  гадаа гараад хулгайч энэ тэр гээд орилоод байсан. Тэгэхээр нь Б  гараад чи цагдаа дуудаад шалгуул хулгай хийсэн байна уу үгүй байна уу гээд араас нь гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хүүхэд гараад харчихаад орж ирэхээр нь би юу болж байна гээд хүүхдээсээ асуухад нэг нэгнийхээ дээр доор хоорондоо юм ярьж байх шиг байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа гэрээс гараад харахад гадна цагдаа нар ирчихсэн нөгөө хоёр хоорондоо зодолдсон янзтэй Д гийн нүүр нь цус болчихсон байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 14-15 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаагийн  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14740 дугаартай актанд: “1.Н.Дгийн биед баруун хацар ясны нум, зүүн хоншоор яс болон баруун нүдний ухархайн дотор ханыг хугарал, баруун этмойд хөндий болон баруун, зүүн гайморын хөндий гэх цус хуралтдалт, тархи доргилт, баруун , ззүн нүдний дээд зовхи, баруун, зүүн шанаа, хацар хамрын нуруу, доод эрүү, баруун зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шанаа, хамрын нуруу, баруун, зүүн хацар, хамрын хажуу хэсгийн зулгаралт, 2 шүдний булгаралт, дээд уруул, буйлны цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх баруун хацар ясны нум, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд амь насанд аюул учруулахгүй болно. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх 20 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/, хохирогч Н.Дгийн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэснийг нотолсон хохиролын баримтууд /хх 48 дугаар хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б ын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй ба шүүгдэгч гэм буруугийн асуудлаар шүүх хуралдаанд тусгайлсан санал гаргаагүй болно. 

Иймд шүүгдэгч О.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч О.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Б д хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хохирогч Н.Д шүүх хуралдаанд “Хот руу ирж очсон, хувийн эмнэлэгт хэвтсэн, толгойны зураг авхуулсан зэрэг 647.000 төгрөгийн хохирлыг авсан. Одоо гомдолгүй. Харин үүдний хоёр шүдээ хийлгэж чадаагүй байгаа тул үүдний 2 шүдийг хийлгэхэд гарах зардлыг баримтаа бүрдүүлж нэхэмжилнэ” гэсэн  бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд 647.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна гэж шүүх үзсэн болно.

            Хохирогч шүүх хуралдаанд “үүдний 2 шүдийг хийлгэхэд гарах зардлыг баримтаа бүрдүүлж нэхэмжилнэ” гэж байгаа тул хохирогч Н.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон 6 хоног, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг,

            шүүгдэгч О.Б ын эзэмшлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны үхэр, 1 тооны морыг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч Жигжид овгийн О.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Жигжид овгийн О.Б-ыг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5.         Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон 6 хоног, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.         Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын эзэмшлийн 4 тооны үхэр, 1 тооны адуу зэргийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

8.         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шүүгдэгч О.Б-ыг сулласугай.  

9.         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН