Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/09

 

 

 

Төд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: С/зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э /зайнаас цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: З /зайнаас цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Зын өмгөөлөгч: Т /зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Эын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Төд холбогдох 2220001340138 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Т

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Т нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнө 22 цагийн орчимд *** БНХ улсын дугаартай, *** МЧ дугаартай чиргүүлтэй, Норд бенз загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 "a"-д “Жолоочид согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Өргөн сумаас баруун хойд зүгт 25 километр орчим зайд Сайншанд чиглэлийн 173/486 дахь километр заалттай шонгоос хойд зүгт 200 метр зайд замын хажууруу онхолдсоны улмаас дотор нь зорчиж явсан Бийн биед баруун сүүжний дэлбэнгийн хугарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл, нүүрний олон тооны зүсэгдэж зулгарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Сэс шүүгдэгч Төд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмааc хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч  Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох үүргийг хүлээлгэж, дээрх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтын зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар иргэний хариуцагч Заас хохирогч Бийн эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан 117,000 төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож, шүүгдэгч Төөс машины чиргүүлд учирсан хохирол 17,495,000 төгрөг, автомашинд учирсан хохирол 29,660,000 төгрөг чиргүүл болон автомашинд үнэлгээ тогтооход тушаасан үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, машиныг босгоход кран хөлсөлсөн 1,300,000 төгрөг нийт 50,455,000 /тавин сая, дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгийн гэм хорын төлбөрийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Зд олгож, иргэний нэхэмжлэгч З нь машин чирж журмын хашаанд тавьсан хөлс, машин босгоход зарцуулсан краны хөлс зэргийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шүүгдэгч Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

            5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Анхан шатны шүүх хохирлын хэсгийг дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байх тул дараах гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй ба хохирлын талаар маргаж, 2 үндэслэлээр мэтгэлцсэн атал анхан шатны шүүхээс 1 үндэслэлд огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч З нь нэг талаас иргэний хариуцагч, нөгөө талаас иргэний нэхэмжлэгч гэсэн 2 оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, мөн ажил олгогч буюу З нь өөрийн тээврийн хэрэгслийг Төд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогддог. Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. “Бусдад” гэдэгт З нь иргэний нэхэмжлэгчийн хуваарь хамаарч байгаа мөн иргэний хариуцагчийн хувиар мөн хохирол нийт 50,445,000 төгрөгөөс тодорхой хувиар хариуцах үүрэгтэй атал анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч Зын иргэний хариуцагчийн үүргийг тодорхойлоогүй, зөвхөн хохирогч Бийн эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтанд бодит дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1.4-т зааснаар ... шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд /хохирлыг иргэний нэхэмжлэгч, хариуцагч Заар тодорхой хувиар төлүүлэхээр/ өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

 

6. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гаргасан төлбөрийг барагдуулж өгөөч гэж хүсэж байна. ...Үүн дээр нэмэгдээд хоёр машин маань одоо журмын хашаанд байгаа. Журмын хашааны төлбөр өндөр гарсан. Энэ төлбөр, өөр жижиг, сажиг төлбөрүүдийг нэхэмжлээгүй байгаа тул анхан шатны шүүхээс тогтоосон төлбөрийг хэвээр үлдээж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

 

7. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “7.1. ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийн тодорхой зааж өгсөн байдаг ба тус зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эрх амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус хуульчилж өгчээ.

7.2. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч З нь иргэний нэхэмжлэгчийн хувьд Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу шүүгдэгч Төөс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэн оролцсон ба харин Иргэний хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1. “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4. “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасны уг хэргийн хохирогч болох Д. Бөд учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж сайн дураараа илэрхийлж уг хуралд оролцсон болно.

7.3. Бусдад гэдэг үг нь бусад гэдэг үгнээс гаралтай ба Монгол хэлний их тайлбар тольд бусад гэдэг нь өөр, ондоо, бусад улс (өөр улс), бусад хүмүүс (өөр хүмүүс) гэсэн утгатай байх тул иргэний хариуцагчийн хувьд, иргэний нэхэмжлэгч болох өөрөө өөртөө хохирол нөхөн төлбөр төлөх үндэслэлгүй юм. Иймд ... шийтгэх тогтоолыг ... хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

8. Прокурор Сдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж, хохирлын нийт хэмжээг тогтоож шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Эын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Сэс шүүгдэгч Тийг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнө 22 цагийн орчимд *** БНХ улсын дугаартай, *** МЧ дугаартай чиргүүлтэй, Норд бенз загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 "a"-д “Жолоочид согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Өргөн сумаас баруун хойд зүгт 25 километр орчим зайд Сайншанд чиглэлийн 173/486 дахь километр заалттай шонгоос хойд зүгт 200 метр зайд замын хажууруу онхолдсоны улмаас дотор нь зорчиж явсан Бийн биед баруун сүүжний дэлбэнгийн хугарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл, нүүрний олон тооны зүсэгдэж зулгарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг  хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Төд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан  “Шударга ёсны зарчим” болон  Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх болон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Тодруулбал шүүгдэгч Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг буюу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнө 22 цагийн орчимд *** БНХ улсын дугаартай, *** МЧ дугаартай чиргүүлтэй, Норд бенз загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 "a"-д “Жолоочид согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замын хажууруу онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Бийн мэдүүлэг /хх 17-20/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 6/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 8/, иргэний нэхэмжлэгч Ц /хх 46-47/, Э.Болор /хх 135-137/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч  Н /хх 26-27, 31-32/, З /хх36-38, 42-43/ нарын мэдүүлэг, хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх55-56, 61-62/, “***” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний дүгнэлт /хх 70, 76/, Техникийн шинжээчийн дүгнэлт /хх84-85/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх104-105/, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн дүгнэлт/хх128-131/  зэрэг  нотлох баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журамд нийцсэн.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар буюу тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаарх шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрч “...анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч Зын иргэний хариуцагчийн үүргийг тодорхойлоогүй, зөвхөн хохирогч Бийн эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтанд бодит дүгнэлтийг хийгээгүй ...” буюу анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасныг хүлээн авч хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

3.1. Учир нь энэ хэрэгт Зыг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар татсан байх  ба хэрэгт  авагдсан  иргэний нэхэмжлэгч Н /хх 26-27, 31-21/,  Ц  /хх 46-47/  нарын мэдүүлгээр *** БНХ улсын дугаартай Норд бенз загварын тээврийн  хэрэгсэл нь улсын бүртгэлд Нгийн нэр дээр бүртгэлтэй,  *** МЧ дугаартай чиргүүл нь Цгийн нэр дээр тус тус бүртгэлтэй боловч талуудын хооронд худалдах худалдан авах гэрээгээр Зын өмчлөлд шилжүүлсэн, тэрээр үнийг бүрэн төлөөгүйгээс улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлээгүй тухай үйл баримт тогтоогдсон, оролцогчид энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т зааснаар ... өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн ... эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болдог тул уг тээврийн хэрэгсэл болон чиргүүлд учирсан хохирлын хувьд Зыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй, тэрээр гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” 8.5 дугаар зүйлийн 2-т заасан “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт шийдвэрлэнэ.” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

 

3.2. Өөрөөр хэлбэл нэг талаас З нь иргэний нэхэмжлэгч болохынхоо хувьд энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд нөгөө талаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т нь бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй бол гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөж болдог.

 

Мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2-т  хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болохоор зохицуулсан байна.

 

Гэтэл энэ гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгч Т нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн буруутай үйлдлийн улмаас буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 "a”, 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг тус тус зөрчсөн буруутай үйлдлийн улмаас түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 17,495,000 төгрөгийн, чиргүүлд 29,660,000 төгрөгийн хохирол учирсан, хохирлын үнэлгээ тогтоохтой холбоотой гарсан зардал 2,000,000 төгрөг, осол гарсан газраас тээврийн хэрэгслийг зөөвөрлөхөд кран хөлсөлсөн зардал 1,300,000 төгрөг, нийт 50,445,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан “***” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний дүгнэлт /хх70, 76/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх114/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх186/ нотлох баримтаар тогтоогдсон.

 

Улмаар Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй байдаг тул гэмтсэн эд хөрөнгийг засахтай холбоотой дээрх нийт 50,445,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, Иргэний хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Т нь осол гарсан шалтгаан нөхцөлийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалсан гэх боловч энэ нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж, энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх болон шүүгдэгчийн эд хөрөнгийн байдалтай холбоотой нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул Зд учирсан гэм хорын хэмжээг багасгах үндэслэлгүй юм.

 

3.3. Харин Зыг иргэний хариуцагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэснийг зөрчөөгүй, улмаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахад тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэйн гадна тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн  бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байдаг.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд З нь шүүгдэгч Тийг хөлсөөр ажиллуулж, түүнд өөрийн өмчлөлийн ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч ачаа тээвэрлүүлж байсан ба ийнхүү хөлсөөр ажиллах явцад осол гарсан тухай үйл баримт тогтоогдсон тул энэ зориулалтаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг  буюу хохирогч Бийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч Зд хариуцуулсан нь 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т нийцсэн.

 

3.4. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заасан тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигчийн гэм хорыг хариуцан арилгах үүрэг нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохиролд хамаарах ба энэ тохиолдолд буюу жолоочийн буруугаас тээврийн хэрэгслийн өмчлөгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч өөрөө хариуцах агуулга энэхүү хуульд тусгагдаагүй болно.

 

Тодруулбал Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэх гэм хорыг хариуцан арилгахдаа  гэм буруугүйгээр хариуцлага хүлээх үндэслэлийг зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “... өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан ...” гэж заасантай холбон авч үзэхэд энэ тохиолдолд жолоочийг эзэмшигч гэхээс илүү  ашиглагч гэж ойлгогдох тул тэрээр бусдын эд хөрөнгөд өөрийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Гагцхүү дээр дурдсанаар тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд буруутай нь тогтоогдсон нөхцөлд хохирлын хэмжээг багасгах, мөн шүүгдэгч нь гэм хор учруулахад буруугүй болохоо нотолсон нөхцөлд гэм хор учруулснаас үүссэн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй.

 

Түүнээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсанчлан иргэний хариуцагчаар татагдсан л бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцах, үүнд тээврийн хэрэгслийн өмчлөгчийн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол хамаарна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

4. Эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Эын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   О.ОДНЯМАА

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ