| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/00480/И |
| Дугаар | 149/ШШ2024/00531 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 149/ШШ2024/00531
| 2024 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 149/ШШ2024/00531 | Сэлэнгэ аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******, Ж.******* нар нь хариуцагч С.******* Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, 3 айлын газрыг 9,000,000 төгрөгөөр бодож 3 хувааж газрын мөнгийг өгөхөөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг өгөхөөр болж сүүлийн 3,000,000 төгрөгийг өгөхөд гэрчилгээг шилжүүлэхээр хоорондоо тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.******* 35,100 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******, Ж.******* нарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН