| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/00510/И |
| Дугаар | 149/ШШ2024/00533 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 149/ШШ2024/00533
| *******0*******4 оны 1******* сарын 1******* өдөр | Дугаар 149/ШШ*******0*******4/00533 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр байрны № ******* тоотод оршин суух, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, ******* ******* овогт /РД:МЭ84**************74/ хүсэлттэй
ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь *******0*******3 онд ХХК-тай *******0*******3/08/*******5 дугаартай бетон зуурмаг нийлүүлэх тухай гэрээ байгуулсан. Манай байгууллага *******33.3 метр куб хэмжээтэй 35*******5000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн. ХХК-иас *******85000000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 66350000 төгрөгийг одоо болтол төлөхгүй байна. Уг компани нь хаягтаа байхгүй хаяг нь одорхой бус тул хаана байрладаг болохыг эрэн сурвалжилж тогтоож өгнө үү. Захирал нь - гэж хүн байдаг. 88*******4*******47, 99**************1*******7 гэсэн гар утастай. Байгууллагын регистр нь 56449*******5. Гар утсаа авч ярихгүй мөртлөө мессежээр харилцдаг. Мессежээр болохоор удахгүй энэ 7 хоногт төлнө гэдэг боловч төлдөггүй гэв.
Хүсэлт гаргагч Н. нь шүүхэд хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70*******00 төгрөгийг төлсөн баримт, № *******0*******3/08/*******5 дугаартай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн № 000*******778*******3 дугаартай гэрчилгээ, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******4 оны 09 дүгээр сарын *******7-ны өдрийн № 1*******/ШЗ*******0*******4/*******4*******06 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг хавсаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* констракшн ХХК-ний захирал Н. нь ХХК-ний үйл ажиллагаа явуулж байгаа газар нь мэдэгдэхгүй байна гэж түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
ХХК нь /РД:56449*******5/ нь хот дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, 7*******-******* тоот хаягт байрлаж үйл ажиллагаа явуулж байсан ба одоогоор уг хаягтаа байхгүй, үйл ажиллагаа явуулж оршин байгаа газар нь мэдэгдэхгүй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай байх тул эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
ХХК-ийг /захирал -/ эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Н. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг Сэлэнгэ аймгийн ******* сумын төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.1, *******6, *******8 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хот дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, 7*******-******* тоот хаягт байрлаж үйл ажиллагаа явуулж байсан ХХК-ийг /56449*******5/ эрэн сурвалжилсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаарзүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар ХХК-ийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70*******00 төгрөгийг Сэлэнгэ аймаг ******* сумын төрийн сангийн 10*******3*******00941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4 дэх хэсэгт зааснаар шүү хуралдаанд оролцсон тал энэ хуулийн *******9.3-тзаасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН