Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Б.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Шүүгдэгч: Ц.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О д холбогдох 1728000000064 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 9, эхнэр, 7 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум Шинэ малчдын хорооллын 7-22 тоотод оршин суух, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 45.000 төгрөгөөр торгох ял, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Ц.О, регистрийн дугаар КК740819.

Ц.О  нь 2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 3-20 тоотод оршин суух З.Б ийн гэрээс 42 инчийн “Эл си ди” зурагт, хромон гутал зэрэг эд зүйл хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө архи ууж байгаад Зүүнсайханы 10-9 тоотод хашаанд очиж эзгүй айлд орж зурагт, хромон гутал хоёрыг аваад өөрийн гэртээ очсон. Зурагтыг хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Хромон гутлыг хураалгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Зурагтаа авмаар байна. Би тухайн зурагтыг 800.000 төгрөгөөр авсан. Зурагтны үндсэн үнэ 1.200.000 төгрөгийн үнэтэй байсан. Зурагт л авчирч өг гэж хэлмээр байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “2017 оны 10 дугаар сарын эхээр байсан санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна. Тэр өдрийн өмнө өдөр нь би хөдөөнөөс аймгийн төвд байдаг гэртээ ирсэн. Гэртээ байж байгаад өдөр 15 цагийн үед хөдөө байдаг гэр лүүгээ буцсан. Хөдөө явахдаа гэрээ цоожлоод явсан. Манай хашаанд айл байхгүй, ганц манайх байдаг. Хашааныхаа хаалгыг бас хаагаад явсан. Маргааш өглөө нь манай нөхөр Багахүү өглөө 07 цагийн үед хөдөөнөөс аймгийн төвд ирсэн. Аймгийн төвд ирээд удаагүй над руу залгаад гэрийн хаалгыг хулгайч эвдэж ороод зурагт, хромон гутлыг авсан байна. Манайхаас хулгайд алдагдсан зурагт нь “Эл си ди” маркийн 42 инчийн саарал хүрээтэй шилэн тавцантай зурагт байсан, манайх зурагтаа худалж аваад 2 жил болж байна, хромон гутал хуучин манай нөхөр өмсөж байсан гутал. ...гэрийнхээ хаалгыг төмөр толь тавиад хятад саарал цоожоор цоожлоод явсан. ...хромон гутал манай гэрээс хулгайд алдагдсан гутал мөн байна. Харин алхыг хэнийх гэдгийг мэдэхгүй хулгайчийнх байх. Манай хашаанд ийм алх байгаагүй...” гэжээ. /хх-28-29,30-31/,

Шүүгдэгч Ц.О ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед манай нэг танил Гантулга гэх хүн надад 0.75 хэмжээтэй “Хараа” нэртэй архи 1 ширхэг, тамхи 2 ширхэг авч өгөөд хөдөө ажил явдал гарсан гээд явсан. Би уг хүний малыг маллаж өгч байсан болхоор намайг таньдаг юм, тэгээд би авсан шил архиа ганцаараа шинээр баригдсан сургуулийн зүүн талд нь сууж байгаа ганцаараа уучихаад тэр дороо унтачихсан байсан, нэг сэрээд цагаа харахад 21 цаг өнгөрч байсан байхаа, үлдсэн архиа аваад, хэдэн хүүхэд дээрээ очих санаатай Зүүнсайхан руу явган явсан. Гадаа хүйтэн байсан болохоор би үлдсэн архиа Зүүнсайханы “Ялгуун” дэлгүүрийн зүүн талын хашааны буланд үлдсэн архиа уугаад, нэг нарийн гудмаар урагшаа яваад Зүүнсайханы 3-р гудамжинд байсан байхаа хойшоо харсан ногоон өнгийн төмөр үүдтэй, блокон хашаа байсан. Уг хашааны том хаалга нь дээд талдаа төмөр утсаар уячихсан байхаар нь төмөр утсыг нь тайлаад хашааруу ороход хашаанд нэг гэр байсан, би гэрийн үүдийг үзэхэд цоожтой байхаар нь хашааны зүүн урд талын булангаас нэг төмөр алх аваад гэрийн цоожийг алхаар эвдээд гэрт ороод гэрийн хойд талд байх том “Эл си ди” зурагт байхаар нь аваад, мөн баруун орны хөлд байх 1 хос хромон гутлыг аваад хашаанаас баруун урагшаа Далангийн цөөрөм дээр очиж ногоо усалдаг худгын зүүн талд хоноод маргааш өглөө буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өглөө эрт хулгайлсан зурагтаа бариад гутлыг нь өмсөөд Зүүнсайханд байдаг “Бадрах” дэлгүүрийн гадаа очиход аймгийн төвөөс урагш 60 км зайд байрлах Оюундарь гэх эмэгтэйд “Зурагт авах уу?” гээд хулгайлсан зурагтаа өгсөн. Би түүнтэй мал авахаар тохиролцоод зурагтыг өгөөд явуулсан. Би уг айл руу 23 цагийн үед орсон байх, цагийг нь сайн санахгүй байна. Уг хашааны зүүн урд байсан төмөр алхаар гэрийн цоожийг нь эвдсэн, тэр айлын цоож нь шар өнгийн хятад цоож байсан. Оюундарь нь хөдөө байгаа, аймгийн төвөөс урагш 60 км зайд Хөтөл ус гэх газар байдаг байх, Ноён сумын гаралтай нүүж ирээд 2 жил болж байгаа.” гэжээ. /хх-32-33/,

Гэрч З.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Буурын ар гэх газар мал малладаг. Харин манай эхнэр аймгийн төв дээр Зүүнсайханы 3-10 тоот хашаанд хоёр хүүхдээ хардаг юм. Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө хөдөө байдаг гэр лүүгээ явсан. Манай эхнэр Баярчимэг гэртээ хүүхэд хараад үлдсэн, орой хөдөө байдаг гэр рүү ирсэн. Би эхнэр хүүхэдтэйгээ хөдөө гэртээ хоноод маргааш өглөө буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цоож байхгүй байсан. Гэрт ороод харсан чинь гэрт байсан 42 инчийн “Эл си ди” зурагт алга болчихсон байсан. Манай хөдөө байдаг гэр аймгийн төвөөс урагш 11 км зайд байдаг. Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өглөө эхнэр хүүхдээ үлдээгээд хөдөө байдаг гэрээсээ ганцаараа ирсэн. Тухайн үед хөдөө явахдаа хажуу айлдаа гэр харж байгаарай гэж захиж хэлээгүй, манай хашаа нохойтой байдаг болохоор гайгүй байдаг байсан юм. Нохойгоо сул тавихаар хүн рүү дайраад барьчих гээд байдаг болохоор нь уяатай орхисон юм. Манай гэрээс 42 инчийн “Эл си ди” зурагт мөн 38 размерийн хромон гутал хулгайд алдагдсан, өөр зүйл хулгайд алдагдаагүй...” гэжээ. /хх-34-35/,

Гэрч Ц.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Ц.О  эхнэр Тунгалагтайгаа хамт амьдарч байгаад 2017 оны эхээр салаад энд тэнд тэнээд явдаг болсон. Ц.О ыг сураглаад явахад хулгайн гэмт хэрэг хийсэн сураг гарсан. Ц.О тай хамгийн сүүлд 7, 8 хоногийн өмнө утсаар ярихад яг хаана байгаагаа хэлээгүй. Одоо цагдаа дээр очвол баригдах байх, би 3, 5 жилийн ял авна гэж хэлсэн” гэжээ. /хх-36/,

Шүүгдэгч Ц.О ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Ц.О  эхнэр Тунгалагтай хамт амьдарч байгаад 2017 оны хавар салж хамт амьдрахаа больсноосоо хойш энд тэнд тэнээд явдаг болсон. Голдуу Далангийн голоор тэнээд байхаар нь би тусламжаар гэртэй болгож өгөөд хажуудаа буулгасан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын дундуур гэрээ аваад алга болсон. Сүүлд Ц.О ыг сураглаад явахад хулгайн хэрэг хийсэн гэж сонсогдсон. Цагдаа дээр Ц.О ыг ирсэн байхад нь уулзаад гэрээ яасан юм бэ? гэхэд “Ивээл” төвийн хажууд байгаа гэсэн. Гэрээ өрөндөө хүнд өгсөн гэсэн сураг гарсан. Харин хэнд өгснийг нь мэдээгүй. Би Ц.О тай хамгийн сүүлд одоогоос 7, 8 хоногийн өмнө утсаар ярихад цагдаа дээр байна гэж хэлж байсан. Сүүлдээ айлд байна гэж хэлсэн. Би түүнийг оргосон юм байна гэж бодоод “Яг хаана байгаа юм бэ?” гэхэд надад хаана байгаагаа хэлээгүй, би одоо цагдаа дээр очивол баригдах байх, одоо би 3, 5 жилийн ял авна гэж хэлсэн. Би түүнийг хулгайлж авсан зурагтаа хаана, хэнд өгсөн юм бэ? Би хохирлыг чинь барагдуулъя гэхэд тэр хэлэхгүй байсан...” гэжээ. /хх-45-46/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-11,13/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-12,14/,

Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-15,21/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-19,22/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-25/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-26/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-27/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-37/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ӨМА552 тоот хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “...42 инчийн TLC LED брендийн зурагт 1 ширхэг 500.000 төгрөг, орос хором 1 хос гутал 300.000 төгрөг буюу зах зээлийн дундаж үнэлгээг тогтоов. Бусад эд зүйлсийг үнэлэх боломжгүй гэж үзэв.” гэжээ. /хх-38-39/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-40,41/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-42/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа авсан баримт /хх-43/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-48-56/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57-58/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-59-60/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол /хх-61-62/,

Цагдаагийн газрын лавлагаа /хх-63/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг /хх-64/,

Тэмдэглэл /хх-65-68/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-69-70/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-71/,

Утсаар ярьсан тухай тэмдэглэл /хх-72-73/,

Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас /хх-74/,

Илтгэх хуудас /хх-75,77/,

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-76/,

Мөрдөн байцаалтыг сэргээх тухай мөрдөгчийн санал /хх-78/,

Мөрдөн байцаалтыг сэргээх тухай прокурорын тогтоол /хх-79/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал /хх-81/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-82/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, гардуулалтын баримт /хх-84-87/,

Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай прокурорын даалгавар /хх-91/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд томилогдсон өмгөөлөгч оролцуулах тухай прокурорын тогтоол /хх-92/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-93/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-95/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-96/,

Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн Засаг даргын тодорхойлолт /хх- 97,98/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-99,102/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-100,103/,

Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн Засаг даргын тодорхойлолт /хх-101/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-104/,

Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн санал /хх-105/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-106-108/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-109,110/,

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай мөрдөгчийн мэдэгдэл /хх-111/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-112/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-113-114/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-115/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О  нь 2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 3-20 тоотод оршин суух З.Б гийн гэрээс 42 инчийн “Эл си ди” зурагт, хромон гутал зэрэг эд зүйл хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.О ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.О  нь хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх ба түүний үйлдлийг Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Орон байр гэж хүн байнга болон түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох ба шүүгдэгч Ц.О  нь байнга амьдрах орон байр болох З.Б гийн гэрт хууль бусаар нэвтэрсэн нь хохирогчийн мэдүүлэг болон гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.О ын үйлдлийг Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Ц.О ын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Шүүх шүүгдэгч Ц.О ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд буюу түүний  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.О ыг нь гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б т учруулсан 800.000 төгрөгийн хохирол төлбөрөөс хромон гуталыг буцаан өгсөн ба зурагтны үнэ болох 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй байх ба шүүгдэгч Ц.О аас 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Тайж овгийн Баяндэлгэрийн Баярчимэг /РД:КЮ89030865/-т олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б  нь “Зурагтаа авмаар байна... эсвэл зурагтны үндсэн үнэ 1.200.000 төгрөгийн үнэтэй байсан. Зурагт л авчирч өг гэж хэлмээр байна гэх мэдүүлгийг өгсөн ба “Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр TLC LED /42 инч/ зурагтыг 500.000 төгрөгөөр үнэлсэн ба уг дүгнэлтийг хохирогч Б.Б т танилцуулж тэмдэглэл үйлдэж хохирогч нь ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх зах зээлийн дундаж үнэлгээгээр тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг үнэлж хохирлыг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ц.О д 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд  цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн алх, цоожны толь төмөр зэргийг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.О ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ц.О ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О ын цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О аас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Т овгийн Б.Б т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-д зааснаар битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн алх, цоожны толь төмөр зэргийг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ