Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

Ц.*******, Д.******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд

          Прокурор                                                                                             Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                                   Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Ц.*******, Д.******* нарт холбогдох 2223002300007 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын ******* баг, Арын *******ийн ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан ******* ******* овогт ийн ******* /регистрийн дугаар:/

Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын ******* баг, *******ийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт гийн *******, /регистрийн дугаар:/

Шүүгдэгч Ц.*******, Д.******* нар  нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг газрын зүүн талд маргалдаж харилцан зодолдож шүүгдэгч Ц.******* нь Д.*******г мөргөж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч Д.******* нь Ц.*******ын гуя руу өшиглөж нүүрэн тус газар нь гараараа цохиж Ц.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* ******* овогт ийн *******, овогт гийн ******* нарыг Мон Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Мон улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.*******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын 2,3,4,5 дахь хэсэгт заасан “шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах тухай” заалтуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, түүнд шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож солихыг, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.*******т анхааруулж, Шүүгдэгч Ц.*******ын нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.*******аас 72000 төгрөг, Д.*******гаас 157000 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын  санд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлын агуулга болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлүүлэх саналыг түүний өмгөөлөгчийн зүгээс тавьсан. Тухайлбал Ц.*******т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж урьд шийтгүүлсэн 01 жил 06 сарын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсныг тус тусад нь эдлүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Д.*******, Ц.******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан. Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг гаргасан байсан. Энэ хугацаанд шүүгдэгч Ц.******* нь дахин Д.******* гэх этгээдтэй хэрэлдэн маргалдаж улмаар харилцан бие биенээ цохиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-д дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг хуульчилж өгсөн. Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт би улсын яллагчаар орсон. Түүнд ял шийтгэлийн талаар дүгнэлтээ танилцуулахдаа
Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 550 дугаартай тогтоол, 2020 оны 07 дугаар сарын  17-ны өдрийн 433 дугаартай тогтоолуудыг судалсан.  Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа ялыг нь нэмж нэгтгэх эсвэл тусад нь эдлүүлэх  талаар тусгагдсан. Шүүгдэгч маань олон хүүхэдтэй, орон нутагтаа ажил хөдөлмөр эрхэлдэг. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлөх гэж идэвхтэй ажиллаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзсан. Эрүүгийн хуулийн 6.9, 6.8 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоод хорих ял оногдуулах ч шийдвэр гаргахаар нөхцөл бүрдсэн гэхдээ анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс шүүгдэгчид аль болох ашигтай байдлаар Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2020 оны 550, 433 дугаартай тогтоолыг харгалзан үзсэн. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлэлд нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэ нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 5-н төрлийн ял байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах гэсэн ялууд байгаа юм. Ялыг нэмж нэгтгэх эсвэл тусад нь эдлүүлэх гэж хуульчилсан. Анхан шатны шүүх энэ хүрээнд шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Ялын асуудал яригдаж байгаа болохоос тэнссэн гэсэн зүйл байхгүй. Тэнсэх гэдэг нь ял биш. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс маргаан үүсэж байсан. Давж заалдах шатны шүүхээс үүнийг харгалзаж үзэх байх гэж үзэж байна. Тэнсэнг тусад нь эдлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ялыг нэмж нэгтгэнэ, ялыг сольж тусад нь эдлүүлнэ. Ийм л зохицуулалт байгаа юм. Энэ агуулгаараа Улсын дээд шүүхийн 2020 оны 550, 433 дугаартай тогтоолуудаараа жишиг тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байгаа юм. Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдал,  хувийн байдал зэргийг харгалзан үзэж, энэрэнгүй ёсны зарчим, шударга ёсны зарчим зэргийг үндэслэж хууль ёсны шийдвэрийг гаргасан гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Ц.*******, Д.******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Ц.*******, Д.******* нар  нь 2022 оны 12 дугаар сарын  01-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг газрын зүүн талд маргалдаж харилцан зодолдож шүүгдэгч Ц.******* нь Д.*******г мөргөж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч Д.******* нь Ц.*******ын гуя руу өшиглөж нүүрэн тус газар нь гараараа цохиж Ц.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.

Энэ үйл баримт нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Гэрч Ц.ы “...Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр... Намайг уурын зуухны галлагааны үед өрөөнд орох үед *******ын хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай зөрөөд гараад явсан. Би юу болсон талаар асуухад “******* намайг чи хүний цалингаас авдаг хэн бэ гээд намайг мөргөчихлөө” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 25-26 дахь тал/

Гэрч С.ын “...Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...“******* надаас намар нэг хонь авчхаад үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан. Сая гадаа уулзаад мөнгөө авъя" гэж хэлсэн чинь өгөхийн хооронд юун сүртэй юм бэ” гэж хэлээд намайг толгойгоороо мөргөчихлөө. Тэгэхээр би зөрүүлээд нэг нэг цохичихлоо” гэж хэлээд байж байтал Ц.******* гаднаас орж ирсэн. Ц.******* орж ирэх үед түүний зүүн талын талынх нь хөмсөг шалбарсан цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 28-29 дэх тал/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас хохирогч Д.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000000001 дугаартай “...1.Иргэн Д.*******гийн биед доод эрүүний баруун, зүүн 1-р шүдний 3-р зэргийн хөдөлгөөн, хамрын нуруу бага зэрэг муруйлт гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. 4.Иргэн Д.*******гийн биед үүссэн дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”     гэсэн дүгнэлтээр, /хэргийн 34-35 дахь тал/

Шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас Ц.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000000002 дугаартай “...1.Ц.*******ын биед гэмтэл учирсан байна. 2.Ц.*******ын биед: Зүүн хөмсөгний дээр шарх, зүүн гуяны дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. 5.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Ц.*******ын биед: Зүүн хөмсөгний дээр шарх, зүүн гуяны дотор талд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

Хэрэгт авагдсан бусад баримтууд нь хэргийн үйл баримтыг үгүйсгээгүй, давхар нотолсон шинжтэй байна.

2. Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлын талаар,

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Ц.******* нь шууд санаатай үйлдлээрээ хохирогч Д.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл, Д.******* нь шууд санаатай үйлдлээрээ Ц.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан үйлдлийг тус бүр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.******* нь дээрх хэрэгт шийтгэгдэхээс өмнө Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна.

Дээрх тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэх нь шударга ёсны зарчим болон ял оногдуулах үндсэн зарчимд нийцэхээр байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.*******т хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул шүүгдэгч Ц.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нарын “...шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлүүлэх...” талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР 

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Ж.БАТТОГТОХ