Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2024/01677

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2024/01677

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг Баруун задгай ******* тоотод оршин суух, ******* овогт******* ******* /РД:*******, утасны дугаар:99354189/-ын

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.

 

Хүсэлт гаргагч Э.*******т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Э.******* хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Э.******* миний бие 2018 онд ******* танилцаж түүнтэй 2023 оны намар хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд ******* 2019 онд хүү , 2022 онд охин нарыг төрүүлсэн. Бид хоёр хамтран амьдарч байхад хүүхдүүдийн ээж ******* нь орон гэртээ тогтвор муутай, гэрээсээ гадуур байх хүсэл сонирхол ихтэй, найз нөхөдтэйгөө нийлж ууж идэх, зугаалж наргих дуртай байсан. ******* орой үдшийн цагаар орон гэртээ согтуу хөлчүү ирж, араас нь танихгүй эрэгтэй хүн Сэргэлэнтэй уулзахаар ирж байсан удаа цөөнгүй бий. Би хайгуулын ажил хийдэг тул гэртээ байх цаг хугацаа бага байдаг. Намайг хөдөө ажлаар явсан үед миний эмээ манай хүүхдүүдийг хардаг байсан, одоо ч манай 2 хүүхэд миний эмээтэй хамт амьдарч байгаа. Эдгээр нөхцөл байдлын улмаас би өөрийгөө хүүхдүүдийн эцэг мөн эсэхэд эргэлзэх үндэслэлтэй санагдах болсон. ******* үл мэдэгдэх шалтгаанаар 2023 оны намар гэрээсээ яваад дахин ирээгүй, үүнээс хойш бид 2 тусдаа амьдарч байна. Иймд би , нарын биологийн эцэг мөн эсэхийг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлт гаргаж байгаа тул зохих ёсоор шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

3. Хүсэлт гаргагчаас: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2-3/, Орхон аймгийн татварын газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02/479 дугаартай албан бичиг /хх-4/, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-5/, хүү , охин нарын эрүүл өсч байгаа талаарх Энхжих мандариваа ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-6/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэнсудлаад                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Э.******* хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Хүсэлт гаргагч Э.******* нь хүсэлтийн шаардлагын үндэслэлийг ...Э.******* миний бие 2018 онд ******* танилцаж түүнтэй 2023 оны намар хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд ******* 2019 онд хүү , 2022 онд охин нарыг төрүүлсэн. Бид хоёр хамтран амьдарч байхад хүүхдүүдийн ээж ******* нь орон гэртээ тогтвор муутай, гэрээсээ гадуур байх хүсэл сонирхол ихтэй, найз нөхөдтэйгөө нийлж ууж идэх, зугаалж наргих дуртай байсан, ...орой үдшийн цагаар орон гэртээ согтуу хөлчүү ирж, араас нь танихгүй эрэгтэй хүн Сэргэлэнтэй уулзахаар ирж байсан удаа цөөнгүй бий. Би хайгуулын ажил хийдэг тул гэртээ байх цаг хугацаа бага байдаг. Эдгээр нөхцөл байдлын улмаас би өөрийгөө хүүхдүүдийн эцэг мөн эсэхэд эргэлзэх үндэслэлтэй санагдах болсон. ******* үл мэдэгдэх шалтгаанаар 2023 оны намар гэрээсээ яваад дахин ирээгүй, үүнээс хойш бид 2 тусдаа амьдарч байна. Иймд би , нарын биологийн эцэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй... гэсэн.

 

3. Хүсэлт гаргагч хүү , охин нарыг өөрийнхөө хүүхэд мөн эсэхэд эргэлзэж, шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгох хүсэлтийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдүүдийн эцэг тогтоолгохын тулд шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилсон.

 

4. Шүүх шинжилгээний Ерөнхий газраас захирамжийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5817 дугаартай Э.******* нь ын биологийн эцэг байх боломжгүй, гийн биологийн эцэг байх магадлал 99,99 хувийн магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлсэн.

 

5. Иймд Э.*******ыг охин гийн эцэг мөн болохыг тогтоож, харин хүү ын эцэг мөн болохыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6. Хүсэлт гаргагч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2022 оны 01 дүгээр сарын 26-нд төрсөн охин /РД:/-ийн эцэг ******* овогт******* ******* /РД:*******/ мөн болохыг тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ын /РД:/-ын эцэг мөн болохыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ