| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/00571/И |
| Дугаар | 149/ШШ2024/00559 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 149/ШШ2024/00559
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 149/ШШ2024/00559 | Сэлэнгэ аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК ББСБ, хариуцагч ******* ******* ХХК нарын 3,000,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд сар бүр 250,000 төгрөгийг өгч, авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,157 төгрөгийг төрийн сангийн 1001300400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХКгээс 31,475 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК ББСБ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН