Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч: Т.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Н д холбогдох 1828000000007 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 25-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 7 дугаар багийн Оюутын 1-7 тоотод оршин суух,

Ял шийтгэлийн тухайд:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  тус тус оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

2. Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

3. Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр зүйлийн 14-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял,

4. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 660.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн, Т.Н , регистрийн дугаар КЮ901225,

Шүүгдэгч Т.Н  нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багийн “Гоцлол” дэлгүүрийн гадна 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ө.Б гийн биед хэвлийн зүүн доод хэсэг руу хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Ө.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө босоод найз Т.Н ын гэрт очсон. Т.Н  бид хоёр гадуур явж байгаад “Мишээл” караоке орж дуулж байгаад 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Тулгаа гэх Т.Н ын найзынд очиход Тулгаа ундааны савтай архи гаргаж өгсөн. Түүнийг нь уугаад сууж байхад манай найз Уугансүх ирээд бид дөрөв тэр архиа хувааж уусан. Тулгаа тасраад унасан. Архи дуусахад Т.Н  дахиад нэг архи ууя гэсэн. Тулгаагийн гэрийн өмнө байх дэлгүүрт орж 0,75 граммын “Ерөөл” архи аваад манай гэр буюу Хан-Уулын 24-08 тоотод очиж уухаар болсон. Гэрт очоод архиа уух гэхэд манай гэрийнхэн уулгахгүй байсан. Бид гурав гараад “Гоцлол” супермаркет орж М.Б  ахынд очиж ууя гээд явсан. Тэнд очоод М.Б  ахтай уулзаад зогсож байхад цаанаас нь манай 2 дүү буюу Т.Н , Бат-Оргил нар гараад ирэхээр нь дуудаад дүү нар архи дарс уугаад байна уу гээд нэг нэг цохиж авсан. Тэгсэн миний өмнөөс Бат-Оргил хэгжүүрхээд өөдөөс хэрэлдээд байхаар нь би Бат-Оргилыг барьж авах гэхэд Т.Н  хажуунаас түлхээд авах шиг болсон. Би Т.Н т хандаад “Би дүү нартаа хэдэн үг хэлье” гэж хэлэхэд хэвлийн зүүн хэсгээр нойтон оргиод явчихсан. Цамцаа сөхөөд үзсэн чинь цус гарч байсан. Т.Н т хандаад “Чи намайг дүрчихсэн байна шүү дээ” гэхэд санамсаргүй юм боллоо наад чинь гайгүй юм байна гэж хэлсэн. Уугансүх, Т.Н  бид гурав Тулгаагийн гэр рүү алхаад явж байгаад Тулгаагийн гэрийн доор байх нэг ахынд очоод тэр хоёр нөгөө ахтай нийлээд авч явсан 0,75 граммын “Ерөөл” архиа ууцгаасан, би уугаагүй. Уугансүхэд “Би гэртээ хариад шархаа боолгоё” гэж хэлээд гарахад хашааны урд байх дэлгүүрийн гадаа такси зогсож байхаар нь уулзаад таксинд явах уу гэхэд явна гэсэн. Машинд суугаад гэртээ хүргүүлж буусан. Гэрт ороод ухаан алдсан байсан, нэг мэдэхэд эмнэлэгээс эмч ирсэн байсан. Тэгээд эмнэлэгт очиж хэвтсэн юм. Т.Н  бид хоёр 2007 оноос хойш найзалсан. 2008 оноос 2011 он хүртэл Мөнгөн морьтын хорих ангид гал хамууд байсан юм. Бид хоёрт өс хонзонтой асуудал байхгүй найз нөхдийн холбоотой хүмүүс. Бид хоёр тухайн үед хэрэлдсэн маргалдсан зүйл байгаагүй, ямар нэгэн хувийн шалтгаан байгаагүй хэт их архи ууж согтуурснаас болоод намайг санаандгүй хутгалсан байх гэж бодож байна. Т.Н  миний биеийн хэвлийн зүүн доод хэсэгт 1 удаа хутгалсан. Уг хутга Т.Н ын хутга байсан байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Шүүх хуралд суухгүй...” гэжээ. /хх-9-11/,

Гэрч Ж.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед таксинд явж байгаад Хан-Уулын 14-13 тоот халуун усны газар очиход Халуун усны өрөөн дотор нэг эрэгтэй зүүн гараараа гэдэсны зүүн талаа дарсан байдалтай явж чадахгүй сууж байсан. Би “Яасан бэ?” гэхэд найздаа хутгалуусан гэж байсан. Эмнэлэг дээр очиж үзүүлэхгүй бол болохгүй дотуур цус алдалт явагдаж байж магадгүй гэхэд “Үгүй ээ, зүгээрээ манай найз нар байгаа юм, шогтож болохгүй найз нар байгаа юм” гэсэн. Би тэр залууг Хан-Уулын 24-08 тоотод хашаанд хүргэж өгөөд Цагдаагийн газар луу дуудлага өгөөд эмнэлэг рүү мөн залгаж дуудлага өгсөн. Тухайн үед хутгалуулсан гэх эрэгтэйгийн ээжийнх нь дүү нь манай ангийн хүүхэд учраас тэр залууг муухан танина. Тэр залуу ганцаараа явж байсан. Түүний хувцас руу цус бага нэвтэрсэн байсан, бусдаар бол их хэмжээгээр гойжсон зүйл байгаагүй...” гэжээ. /хх-12/,

Гэрч Б.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны 18 цагийн үед гэртээ байж байх үед гаднаас манай аав орж ирээд “Ө.Б  чамайг зодно гээд ирж байна, юунаас болж муудалцсан юм бэ?” гээд аав загначихаад гараад явсан. Би 5 минутын дараа хашааны гадаа хүмүүс чанга дуугараад байхаар нь би гэрээсээ гараад харсан чинь Ө.Б  ах, хоёр найзын хамт манай аавтай уулзаад зогсож байсан. Аав над руу ирээд “Миний хүү Ө.Б  ахаасаа уучлалт гуй” гэсэн.  Би очоод Ө.Б  ахаас уучлалт гуйсан чинь надтай хамт байсан ахыг Ө.Б  ах нэг цохиод авсан. Ө.Б  ахын найз нь ахын хоёр дүү гэр лүүгээ ор ор гэсэн. Би хамт байсан ахтайгаа цуг гэр лүүгээ орсон. Түүний дараа аав орж ирээд байж байтал аавын утас дуугараад Ө.Б  хутгалуулсан байна гээд аав ээж хоёр гараад явсан. Ө.Б тэй ах дүүгийн харьцаатай, манай хамаатан байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би Ө.Б  ахын эгчийнд нь очоод байж байтал Ө.Б  ахад миний уур хүрээд байсан. Манай эмээ нас барахад Ө.Б  ах ирээгүй тэрнээс болоод хэрүүл маргаан болсон. Ө.Б  ахтай хамт явж байсан найзуудыг нь танихгүй, түүнийг хутгалуулсныг хараагүй. Ө.Б  ах болон хамт явсан найзууд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг зодсон асуудал байхгүй...” гэжээ. /хх-13/,

Гэрч М.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 12 дугаар сарын 30-нд 18 цагийн үед гэртээ байж байх үед миний гар утас руу Нарангэрэл буюу манай эгч залгаад “Танай хүүхдийг Ө.Б  зодох гээд байна, чи гэр орондоо байгаа юу, энэ хоёрыг эвлэрүүлэхгүй бол болохгүй юм шиг байна гэсэн. Би хүүхэдтэйгээ уулзаад “Яасан ямар асуудал гаргасан болохоор чамайг Ө.Б  зодох гээд байгаа юм бэ?” гэхэд манай хүүхэд “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ө.Б  ахтай хэрүүл маргаан хийсэн. Би хашааны хаалга хаах гээд гарахад Ө.Б  хашааны гадаа хоёр найзтайгаа ирчихсэн зогсож байсан. Би Ө.Б д “Ахын дүү чи ингэж дүүгээ зодож нүдэх хэрэггүй ярих юм байвал надтай ярь” гэсэн. Ө.Б  “Та хүүхдээ гаргаад ир хүүхдэд чинь ухамсарын шанаа өгнө” гээд байсан. Би яасан гэж жоохон хүүхдийг зодох гээд байгаа юм бэ та нарын гарын аяыг даахгүй гэж хэлсэн. Тэгсэн Ө.Б  хашааны хаалгаа онгойлгоодох дүүтэйгээ хэдэн үг ярьчихаад явлаа гээд байхаар нь би хүүхдээ дуудаад “Ө.Б  ахаасаа миний хүү уучлалт гуй, дахиж битгий хэрүүл маргаан хий та нар чинь ах дүүс шүү дээ” гээд уучлалт гуйлгаад хүүхдээ гэр лүү оруулчихаад буцаад хашааны гадаа очоод байж байхад Ө.Б  “Т.Н оо чи бид хоёр найзууд шүү дээ, яагаад намайг хутгалчихваа” гээд юм яриад байсан. Би энэ хүмүүсийг явуулах санаатай “Ах нь нэг шил архи аваад өгье, та хэд хариад амарчих уу?” гээд би дэлгүүр лүүгээ ороод архи аваад гараад ирсэн чинь тэр хэд баруун тийшээгээ алхаж байсан. Би авсан архиа буцааж дэлгүүртэй тавьчихаад хашааны гадаа гарч харахад алга болсон байсан. Би гэр лүүгээ орсон. Ө.Б  манай ээжийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Т.Н  нь манай хүүхэд, Хөдөө аж ахуй их сургуульд сурдаг оюутан. Би Ө.Б г хутгалуулсныг хараагүй. Т.Н  нь бор царайтай, 160 см өндөр, үс нь хар өнгөтэй, саравчтай малгаатай байсан. Т.Н ыг танина, Ө.Б тэй цуг ял эдэлж байсан, бусдаар бол сайн танихгүй. Цагдаа, эмнэлэг дуудах талаар миний санаанд ороогүй, ил харагдах шарх, сорви, цус гарсан юм харагдаагүй, зүгээр л зогсоод юм яриад байсан...” гэжээ. /хх-14-15/,

Шүүгдэгч Т.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө гэрт байж байхад найз Ө.Б  хүрээд ирсэн. Бид хоёр гэрт юм ярьж сууж байгаад гадагшаа гарахаар болоод найз Гантулгын гэрт очсон. Тэнд очиход Гантулга 1 шил архи гаргаж өгсөн. Түүнийг уугаад юм яриад сууж байхад гаднаас Уугансүх ороод ирсэн. Тэр архийг дөрвүүлээ хувааж уучихаад Ө.Б , Уугансүх бид гурав гэрээс гарсан санагдаж байна. Тэр үед болсон явдлыг санаад байгаа юм. Архи уугаад их согтсон байсан. Ө.Б  дүү дээрээ очоод дүүтэйгээ маргаад байсан санагдаж байна. Маргалдаад явахгүй байхаар нь халаасандаа байсан хутгаа гаргаж ирээд Ө.Б г 1 удаа хатгачихаад явъя гэсэн чинь Ө.Б  явсан. Цааш юу болсныг сайн мэдэхгүй байна, тасарсан байсан...” гэжээ. /хх16,24-25/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-3/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-4/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-5/,

Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-6/,

Э зүйл хурааж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-7/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-8/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-17/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №38 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ө.Б гийн биед хэвлийн зүүн доод хэсгийн хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-18/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-19,20/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-21/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-22/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-23/,

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Оюун багийн Засаг даргын тодорхойлолт /хх-26/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-27/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28-29/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-30/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-31/,

Хүсэлт /хх32/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын албан бичиг /хх-33,56/,

Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн албан бичиг /хх-34/,

Эмчлүүлэгчийн эм хэрэглэсэн эмийн хуудас /хх-35/,

Өвчний түүх /хх-36-44/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-45/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-46-55/,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-57-58/,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-62/,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-63-64/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-67/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-68/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-69,70/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-71/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-72-74/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-75/ зэрэг болно.

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Н  нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багийн “Гоцлол” дэлгүүрийн гадна 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ө.Б гийн биед хэвлийн зүүн доод хэсэг руу хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Н т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Б гийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №38 тоот шинжээч эмчийн: “Ө.Б гийн биед хэвлийн зүүн доод хэсгийн хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Улсын яллагч шүүгдэгч Т.Н т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосон ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Б д хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул нь 9 см урт, ажлын хэсэг буюу ир нь 6 см урт, зүүн талдаа бор өнгийн модон иштэй баруун талдаа төмөр иштэй эвхдэг хутга нь шүүгдэгч Т.Н ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан зэвсэг байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н  нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг эвхдэг хутгыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ