| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2024/0059/З |
| Дугаар | 123/ШШ2024/0016 |
| Огноо | 2024-03-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 123/ШШ2024/0016
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа
татгалзсаныг баталж, холбогдох хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Чандмань зэндмэнэ хайрханХК-ний захирал Ч.Балжиннямаас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, сумын Газрын даамалд холбогдуулан гаргасан А.Бат-Ялалтын нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 18596345190083 дугаартай газрыг газрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Балжинням шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... А.Бат-Ялалтын нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 18596345190083 дугаартай газрыг газрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, А.Бат-Ялалт ... нь өөрсдийн нэр дээр бүртгэлтэй газраа Газрын кадастрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгүүлэхтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Балжиннямаас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан А.Бат-Ялалтын нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 18596345190083 дугаартай газрыг газрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цандмаад нэхэмжлэгч Ч.Балжиннямаас 2023 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгожээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Ч.Балжиннямын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Балжиннямаас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан А.Бат-Ялалт нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 18596345190083 дугаартай газрыг газрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН