Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/09

 

                                            Г.Ц*******д холбогдох эрүүгийн

                                                          хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Э.Гантулга,

Шүүгдэгч Г.Ц*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,

Хохирогч, иргэний хариуцагч Ш.Э******* /цахимаар/, Л.О*******, М.З*******

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.С*******,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг,

Нарийн бичгийн дарга М.Энхмаа нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, хохирогч Ш.Э*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С******* нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ц*******д холбогдох 2215000000308 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.Ц.

 

Г.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас Улаанбаатар хотын чиглэл рүү зорчихдоо ....... улсын дугаартай Nissan Note загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Борогчингийн бяцхан элс гэх газарт засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.4.б, 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.А*******гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.О*******, М.З******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Э*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 7 настай С.Э*******гийн амь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

   Булган аймгийн Прокурорын газраас: Г.Ц*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч С.А*******гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.О*******, М.З******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Э*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, 7 настай С.Э*******гийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ш.Э*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С******* нар нь 89.323.705 /наян есөн сая гурван зуун хорин гурван мянга долоон зуун тав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Г.Ц******* нь 20.950.000 /хорин сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 63.994.187 /жаран гурван сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 25.329.518 /хорин таван сая гурван зуун хорин есөн мянга таван зуун арван найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүнээс шүүгдэгчийн төлсөн 20.950.000 /хорин сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хасаж, үлдэх 4.379.518 /дөрвөн сая гурван зуун далан есөн мянга таван зуун арван найм/ төгрөгийг иргэний хариуцагч Ш.Э*******гээс гаргуулж, шүүгдэгч Г.Ц*******г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Ш.Э*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл с*******ны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, тээврийн хэрэгслийн үнийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч Г.Ц******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.Ц*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын ......... тоот үнэмлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Л.О*******, М.З******* нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Нэг. Хохирогч, иргэний хариуцагч Ш.Э*******гийн талаар: Шүүгдэгч Г.Ц*******гийн буруутай үйлдлийн улмаас нэг гэр бүлийн буюу хохирогч Ш.Э*******гийн биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний 16010 тоот дүгнэлтэд дурдсан хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл, насанд хүрээгүй хохирогч С.А*******гийн биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны 160111 тоот дүгнэлтэд хөнгөн гэмтлүүдийг тус тус авч, 7 настай охин С.Э******* амь хохирч юугаар нөхөж болзошгүй хүнд гарз хохирол учирсан. Хохирогч Ш.Э******* нь дээрх гэмтлийн улмаас Гэмтэл согог үндэсний төвд гар, хүзүү, толгойдоо 3 удаагийн хагалгаанд орсон, одоо зайлшгүй баруун гарын үе солиулах, хамрын хугарал засах мэс засалд орох, арьс нөхөх мэс заслууд хийлгэх, нөхөн сэргээх эмчилгээг цаг алдалгүй хийлгэх шаардлагатай байгаа.

Хохирогчоор Ш.Э*******г тогтоосон. Хохирогч Ш.Э******* нь хохирогчоор тогтоогдсоноос хойш шүүх хурал болох хүртэл хавтаст хэргийн материалтай танилцаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэгтэй танилцаагүй байдаг. Хэрэгт хохирогч Ш.Э*******, хохирогч С.А*******гийн өвчний түүх зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Үүнээс болж хэрэгт шинээр нотлох баримт гарган өгөх эрхээ эдэлж чадаагүй. Хохирогч Ш.Э******* нь хэргийн оролцогчийн хувьд шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолуудтай танилцаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрхийг эдэлж чадаагүй. Шүүхэд мэтгэлцэх эрхээр хангагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1.8-д “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах”; мөн хуулийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах”; эрхтэй гэж тус тус зааснаар хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Ш.Э*******г 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хариуцагчаар татсан. /1х-151/ шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Э*******, хохирогч, иргэний хариуцагч Ш.Э******* гэж бичсэн байдаг. Ш.Э*******г иргэний нэхэмжлэгчээр хэрэгт татаагүй байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд оролцогч Ш.Э******* гэж бичсэн байдаг.

Хоёр. Хохирлын талаар: Хохирогч Ш.Э******* болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С******* нар нь талийгаач С.Э*******гийн оршуулгын зардалд 14,029,709 төгрөг, эхнэр Ш.Э*******гийн эрүүл мэндэд 9,633,148 төгрөг, шатахууны зардалд 833,715 төгрөг, гар утасны төлбөрт 650,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ 17,900,000 төгрөг, эмчилгээний ахуйн хэрэглээний зардал 182,946 төгрөг, хохирогч Ш.Э*******г нөхөр Б.С******* нь харж, сахиж байнгын сахиуртай байсан тул Б.С*******ын 3 сарын цалин 42,000,000 төгрөг, хохирогч Ш.Э*******гийн сарын дундаж цалин 1,164,729 төгрөг, нийт 89,323,705 төгрөгийг шүүгдэгч Г.Ц*******гийн гаргасан ослоос болж эхнэр Ш.Э*******г эмнэлэгт 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 01 сар хүртэл ажлаа хийж чадахгүй сахиж байсан нь эмнэлгийн магадалгаа /1х-206/, компанид 14 сая төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь компанийн тодорхойлолт /1х- 208/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /1х-213-214/-гаар нотлогддог.

41-07 УНП улсын дугаартай “Nissan note маркийн тээврийн хэрэгсэл “Практикал” даатгалын газартай 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 27-ны хугацаанд даатгуулж гэрээ байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, хохирогч, иргэний хариуцагч Ш.Э*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.С******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэж тээврийн хэрэгслийн үнэ 18,500,000 төгрөгийг даатгалын компаниас гаргуулах боломжтой эсэхийг тодруулсны эцэст шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу. Дээрх тээврийн хэрэгсэл нь “Нөмөр кредит” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. /1х-124/. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Нөмөр кредит” банк бус санхүүгийн байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр уг эрүүгийн хэрэгт татаж оролцуулах ёстой байтал тэгээгүй, энэ ажиллагаа орхигдсоноос болж даатгалаас уг тээврийн хэрэгслийн үнэ 18,500,000 төгрөг нөхөн төлөгдөхгүй болох нь даатгалын гэрээнд тусгагдсан байсан. “Нөмөр кредит” банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ хэрэгт авагдаагүйгээс тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулахгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж уг асуудлыг шүүх хэлэлцэхгүй орхисон нь буруу. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн.

Шүүхээс 25,329,518 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүнээс шүүгдэгчийн төлсөн 20,950,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,379,518 төгрөгийг иргэний хариуцагч Ш.Э*******гээс гаргуулж хэнд өгөх нь тодорхойгүй шийдвэрлэсэн нь буруу. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар с*******тай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй." гэж зааснаар хохирлыг иргэний хариуцагч Ш.Э*******гээр биш, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тусгагдс*******р “Нөмөр кредит” банк бус санхүүгийн байгууллага болон шүүгдэгч Г.Ц*******гоор төлүүлэх ёстой байсан. Шүүгдэгч Г.Ц*******г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: Анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 33 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн.

Шүүгдэгч Г.Ц*******гийн буруутай үйлдлийн улмаас хохирогч С.А*******гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.О*******, М.З******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Э*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, 7 настай С.Энэрэлийн амь нас хохирсон.

Мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ‘Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял үйлдсэн гэмт хэрэгт нь тохирохгүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна.

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрт зайлшгүй хуульзүйн дүгнэлт хийх ёстой. Гэмт хэргийн хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээгээр тодорхойлогддог. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад ач холбогдол өгөлгүйгээр шүүгдэгчийг учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлгүй буруу шийдвэр гарсан гэж үзэж байна. Шүүх бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа хэрэгжүүлэгч нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хүнд алагчлахгүй, ялгаварлахгүй хандах ёстой.

Дөрөв. Насанд хүрээгүй хохирогч С.А*******гийн талаар: Тухайн хэргийн улмаас хохирогч С.А*******гийн биед Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны 160111 тоот дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан. Хохирогчоор С.А*******г тогтоогоогүй байж түүний хууль ёсны төлөөлөгчөөр Б.С*******ыг тогтоосон. Хохирогч С.А*******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хэрхэн яаж шийдвэрлэгдсэн талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй байдаг. Зөрчлийн хэргээр шалгаж шийдвэрлэсэн юм уу, энэ тодорхойгүй хаягдсан байна. Зам тээврийн хэргийн улмаас гэмтэл авсан, уг гэмтэл нь хожуу хойно илрэх боломжтой, үүнээс холбоотой хохирол, хор уршгийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлүүлэх, хэнээс хохирлоо хэрхэн яаж нэхэмжлэх, хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан. 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд насанд хүрээгүй гэрч С.А*******д эрх үүрэг тайлбарласан баталгаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Энх-Уянга гэж зуруулсан. Энх-Уянгыг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тогтоол хэрэгт байдаггүй.

1 дүгээр хавтаст хэргийн 22 хуудсанд Б.С*******ыг хууль ёсны төлөөлөгчөөр томилохдоо хуулийн этгээдийг төлөөлж гэж 2022 оны 12 дугаар сарын 19-ний мөрдөгчийн тогтоол гарсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 79 хуудсанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөгчийн тогтоолд цогцосноос авсан цус гэсэн байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 12 хуудсанд Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: хууль бусаар мод тээвэрлэж явсан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр тогтов гэж тэмдэглэл үйлдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хууль ёсны шаардлагыг хангаагүй.

Шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал” гэж, 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тус тус тусгана гэж заасныг хэрэгжүүлээгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж, тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан. Шүүх аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй. Дээрх шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.

Иймд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07- ны 3 өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн зүйлийн 1.3-д зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ш.Э******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн байдлаар миний бие байнгын хэвтрийн, хүний асрамжид босож жорлон орж чадахгүй толгой эргээд унах гээд, эмнэлэг орж боолт хийлгэх, эмнэлгээс эмнэлэг хооронд явахад байнгын хэвтрийн нассилктай түргэний машинаар явахад зөвхөн 1 талдаа 60,000 төгрөг, ирж, очихдоо 120,000 төгрөг зарцуулж, хотод орон байр байхгүй байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай тул гэмтлийн эмнэлгийн ойролцоо 2 өрөө байр 1 сарын 1,500,000 төгрөгөөр түрээсэлж, хажуугаар эм тарианы, хагалгааны мөнгөгүй, нийгмийн хамгийн ядуу тахир дутуу хүн болж хувираад байна.

Осолд орсноосоо хойш: 1. Толгойдоо 2. хүзүүндээ 3. баруун гарандаа маш хүнд 3 том хагалгаа хийлгэсэн, гэмтлийн зэрэг маань маш хүнд гэж шүүх эмнэлгээр тогтоогдсон учир энд дахиж дурдсангүй.

Цаашид баруун гарын үе солих, хамартаа хагалгаа хийлгэх, дух, толгойд арьс нөхөх гээд 3 том хагалгаанд яаралтайгаар зайлшгүй орох шаардлагатай гэж эмч хэлсэн байгаа.  ...Одоогоор хагалгааны мөнгөгүй болохоор дээрх хагалгаануудыг хийлгэж чадахгүй, өвчиндөө шаналан зовж маш их хэцүү байна. Г.Ц*******той нэг байгууллагад олон жил дарга, цэрэг явсан, бас нэг нутгийн хүмүүс нэг дор цаашид амьдрах хүмүүс гэж бодоод бидэнд учирсан хохирлуудыг цаг тухайд нь барагдуулаад явна гэхээр нь заавал нэгнийгээ шорон оронд оруулаад яахав гэж бодсон. 10 сар тээж, ангир уургаа хөхүүлж, биенээсээ бие тасалж, махнаасаа мах тасалж, 10-аад жил өсгөн хүмүүжүүлсэн алаг хөөрхөн охин үрээ энэ хорвоогоос алдчихаад, хорвоо ийм хатуу байдгийг бие махбод, сэтгэл с*******гаараа бүрэн хохироод, дэрлэсэн дэр маань шал нойтон олон шөнө нойр, хоолгүй хонож байна. Өөрөө байнгын хэвтрийн, тахир дутуу, өвчтэй зовлонтой болчхоод Г.Ц*******д хүн чанар гаргасан.

Өөрөө ийм байдалд орчхоод өр нимгэн сэтгэл гаргаад Г.Ц*******гийн гуйлтаар өр төлбөрийн чинь асуудалгүй барагдуулаад өгнө, цаашид ч эмчилгээнд тусална гэхээр нь гомдол саналгүй гэж шүүх хурал дээр хэлсэн минь туйлын алдаа байсан. Одоо яс махандаа шингэтлээ гомдон, хорвоог орхисон охин үрий******* өмнөөс ... эмгэнэн гашуудаж, харуусч , биеэрээ, сэтгэл с*******гаараа, санхүүгээрээ, үүрдийн тахир дутуу болсон эрэмдэг биеэрээ, элэг зүрхээрээ эмгэнэн гашуудаж маш их Г.Ц*******д гомдолтой байна. Хорвоо дэлхий хөмрөх шиг болсон. Түүнд оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. 1 гэр бүлийг орвонгоор нь эргүүлчихээд шүүхийн шийдвэрээ дагана гэж байгаад маш их гомдож байна. Өнөөдөр энэ хүн ийм осол гаргаагүй бол бидэнд ийм их гай зовлон учрахгүй байсан.

Охин С.А******* нь өөрийн өсөх хар бага наснаасаа тоглож, асарч өсгөлцсөн дүү Энэрэл нь амь насаа алдаж, хорвоод ахиад хэзээ ч дүүгээ харахгүй, дүүтэйгээ тоглохгүй, дүүгээ харахгүйгээр хойшдоо амьдарна гэдэг охинд маань болон бидэнд маш их хэцүү уйтай гаслантай байна.

Миний бие байнгын үүрдийн тахир дутуу, хүний асрамжид орж, үлдсэн бүх насаа өнгөрөөх болсон, ажил төрөл хийж цалин мөнгө авахгүй, цаашид амь аргацааж яаж амьдарна даа гэж төсөөлөхөөр сэтгэлд багтахгүй байна. Байнгын тахир дутуу болсон намайг нөхөр маань асраад өрх гэрийн ноён нуруу болсон нөхөр ажлаа хийж чадахгүй, цалингаа аваад, гэр бүлээ тэжээдэг орлогогүй болж, охин С.А******* насанд хүрээгүй... бид цаашдаа яаж амьдрах талаар бодохоор, нүд харанхуйлаад, уйлаад, уйлаад даанч нэмэргүй юм даа ... яая даа... хорвоо яасан хэцүү юм дээ, охиноо санахын эхээр санаж байна... Би Г.Ц*******гоос нас барсан охиныхоо амь насыг нэхээгүй ш дээ...

Миний бие хохирогчоор болон иргэний хариуцагчаар тус тус тогтоогдсон атлаа хавтаст хэргийн материалтай огт танилцаагүй, хэрэгт гэрч, хохирогч, яллагдагч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч томилсон тогтоолуудтай танилцаагүй, хуульд заасан эрхээ эдлээгүй хязгаарлуулсан болно. Шүүхэд ямар нотлох баримт хэн, ха*******с, хэзээ гаргаж өгсөн талаар танилцаж шүүх хуралд мэтгэлцэж оролцох эрхийг хангаагүй. Энд маш их гомдолтой байна. Ял нь хөнгөдсөн. Маш их гомдолтой байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Хохирогч Ш.Э******* миний цалингийн талаар: Хавтас хэрэг дотор байгаа Төрийн Мэдээллийн Сангаас гаргах лавлагаа тодорхойлолтын 2022-12-14 лавлагаагаар: Ш.Э******* миний бие Хишиг-Өндөр Сумын Соёлын Төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сард 1,164,220 төгрөг, 9 дүгээр сард 1,206,634 төгрөг, 8 дугаар сард 1,211,094 төгрөг, 7 дугаар сард 1,164,220 төгрөг, 6 дугаар сард 1,164,720 төгрөг, 5 дугаар сард 1,164,729 төгрөг, нийт 7,075,664 төгрөг. Нэг сарын дундаж цалин 1,179,200 төгрөг авч байсан нь нотлогдож байна.

Ш.Э******* миний бие нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй 18 жил сарын цалингаасаа 24-30 хувиар төлж өөртөө ирээдүйд учирч болох эрсдэлээ даатгасан.

Энэ 18 жилийн даатгасан даатгалаасаа буюу Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өөрт учирсан хохирол буюу даатгуулсан даатгалынхаа нөхөн төлбөр авсан болохоос биш цалингаа аваагүй... Төр төсвийн байгууллагаас цалин аваагүйг эрхэм шүүгч онцгой анхааралдаа авна уу.

ХЧТАТ бол нийгмийн даатгалын шимтгэл төлөөд өөрт учирч болох эрсдэлээ 18 жил даатгуулсан даатгалын нөхөн төлбөр тул би Хишиг-Өндөр сумын Соёлын төвийн төсвөөс ХЧТАТ-н мөнгийг гаргаж аваагүй... Иймд иргэн Г Ц*******гоос 1 сарын цалин 1,079,200 төгрөг, 3 сарын мөнгө 3,537,600 төгрөг нэхэмжилж байна.

Ер нь бол Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс миний “эмнэлэг дамжин хэвтсэн ор хоногийн мөнгийг буруутай этгээдээс нөхөн гаргуулж улсыг хохиролгүй болгох хуультай гэж үзэж байна.

........ улсын дугаартай автомашин болон 4,379,518 төгрөгийн талаарх гомдлын талаар: Уг машиныг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр лизингээр “Н*******” банк бус санхүүгийн байгууллагаар 18,500,000 төгрөг төлөхөөр авсан. Машины гэрчилгээн дээр өмчлөгчөөр “Н*******” банк бус санхүүгийн байгууллага байгаа. Энэ машин иргэн Ш Э******* миний эзэмшигч биш, өмчлөгч биш, шүүх хурал дээр машины талаар юм асууж байсан асуусан асуултыг бүрэн ойлгоогүй... Хүүхдээ алдаад өөрөө тахир дутуу болсон сэтгэл с******* тавгүй байсан болохоор юу ярьсан гэдгээ мэдэхгүй байна. Дээрх машины хохирол 18,500,000 төгрөг дээр 4,379,518 төгрөгийг нэмээд нийт 22,879,518 төгрөгийг шүүгдэгч Г.Ц*******гоос болон “Н*******” ББСБ-аас нэхэмжилж байна. Цаашид бие сэтгэл с*******гаар амьдаараа үхдэл болж хохирч байгаа тул сэтгэл с*******ны хохирол нэхэмжлэх болно.

Шүүхэд хандаж хэлэх үг: Хүүхдий******* амь насыг алдаад, үүрдийн тахир дутуу болоод бие эрхтэн сэтгэл с*******, эд материалаараа бүрэн хохирч байгаа тул Г.Ц*******д шүүхээс хэтэрхий хөнгөн ял оноож, миний хохирлыг барагдуулахгүй бид нарыг даапаалж шүүхийн шийдвэрээ дагах болно гэж та нар бидэнд одоо хамаагүй болсон мэт ичгүүр сонжуургүй увайгүй аашилж байгааг хараад элэг эмтрэн зүрх зүсэгдэж байнгын хэвтэрт хэвтэн, дэрлэсэн дэрээ норгож уйлж, шөнөжин гаслантайгаар хорвоогийн шар нар, бор хоногийг өнгөрөөж зовж байна.

Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм бурууд таарсан хорих ял оногдуулж ялыг нь эдлүүлэх, бидэнд учирсан уй гашуу, хохирлыг барагдуулж Г.Ц*******д гэм бурууд таарсан ял зэмийг өгнө гэдэгт шударга шүүхэд итгэж байна” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүхийн тогтоол ингэж гарсанд маш их гомдолтой байна. Талийгаач охин С.Энэрэл амь үрэгдэж нарт хорвоогоос охиноо алдаж, 10 настай охин С.А******* биедээ хөнгөн гэмтэл авч, эхнэр Ш.Э******* маань үүрдийн тахир дутуу болж байнгын хүний асрамжид, байнгын хэвтрийн байдалд, байнга хүний сахиуртай, би ажлаа хийх боломжгүй болж манайх гэдэг өрх айл ямар ч орлогогүй /эхнэр ажлаа хийх чадваргүй, тахир дутуу, байнгын хэвтрийн, би эхнэрээ сахиад цалин мөнгөгүй/ хүнд байдалд ороод байна.

Биднийг хохироогч Г.Ц*******, түүний ах Г.Г******* нар нь шүүх хурал болохоос 1 хоногийн өмнө шүүх хурал дээр гомдол саналгүй гэж хэлээд өгөөч, намайг ялгүй гаргаад өгөөч, та нарт учирсан хохирлыг төлөөд барагдуулаад өгнө... Улаанбаатар хотод бид 1 байртай юмаа, тэр байраа зараад хохирлыг чинь барагдуулах болно. Харин одоо энэ амьдарч байгаа хашаа байшингаа чиний нэр дээр итгэмжлэлээр түр шилжүүлээд байраа зараад мөнгийг нь өгье... ...Чамаас ганцхан зүйл гуйж байна, шүүх хурал дээр гомдол саналгүй гэж хэлээд, дүүг минь ялгүй гаргаад өгөөч гэж гуйж, гуйж хэлүүлчхээд шүүх хурал болсны дараа одоо бидэнд хамаагүй шүүхийн шийдвэрээ дагана. ...Одоо та нартай харьцахгүй та нарын байдал одоо бидэнд хамаагүй гэж хэлсэн.

Үрээ алдсан эцэг, эхнэрээ байнгын тахир дутуу болгуулсан, байнгын хэвтрийн, өдөр шөнөгүй сахиж байгаа иргэн Б.С******* намайг бүрэн элэглэн доромжилж дооглож байгаад энэ яваа насандаа голдоо ортлоо гомдож, энэ байдлаа эхнэр хүүхэд, найз нөхөд, гэр бүлийнхэндээ харагдуулахгүйн тулд өөрөө дотроо уйлж гомдон гансарч, элэг эмтрэн явж байна. Эхнэрий******* сэтгэл с*******г дэмжиж, сэтгэл с*******гаар унагаахгүйн тулд байдаг чадлаараа хичээж байна. Шүүгдэгч Г.Ц*******д маш их гомдолтой байна. Г.Ц*******д шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн, бидний амсаж байгаа зовлон тэрэнд юу ч биш бололтой. Тэр хүн 2 жил эрхээ хязгаарлуулаад эрх нь сэргэчихнэ. Гэтэл миний эхнэр насаараа тахир дутуу, сэтгэл с*******гаар хохирсон, хүн болж үлдэж байна.

Өнөөдөр миний охин С.А*******гийн биед учруулсан хөнгөн гэмтлийн талаар хэрхэн хаана яаж шийдвэрлэсэн талаар хэрэгт авагдаагүй байна. Миний охины эрх ашиг маш ихээр хөндөгдөж байна. Ослын гэмтэл хэдэн жилийн дараа илрэх аюултай, энд хэн, ямар хариуцлага хүлээх вэ. Миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдсон атлаа хавтаст хэргийн материалтай огт танилцаагүй, хэрэгт гэрч, хохирогч, яллагдагч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч томилсон тогтоолуудтай танилцаагүй, хуульд заасан эрхээ эдлээгүй хязгаарлуулсан болно. Шүүхэд ямар нотлох баримт хэн, ха*******с, хэзээ гаргаж өгсөн талаар танилцаж шүүх хуралд мэтгэлцэж оролцох эрхийг хангаагүй. Энд маш их гомдолтой байна. Г.Ц*******д хуульд заасан хорих ялыг оногдуулах. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Б.С******* миний цалингийн талаарх гомдол: Нэг: Б.С******* би “Г” ХХК-д 2022 оны 7 дугаар сард ойр зуурын туслах ажил хийж байгаад 2022 оны 10  дугаар сарын 01-ний өдрөөс хил хооронд богинын тээврийн жолоочоор 1 сард 14,000,000 төгрөгийн цалинтай байгаад /10 сард бүтэн ажилласан тул 14,000,000 төгрөг/ 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл ажиллаад 9 хоногийн 4,397,619 төгрөгийн цалин авсан.

Хэрэв осол аваар гараагүй байсан бол 11 сард 14,000,000 төгрөгийн цалин авах байсан арга буюу хүүхдийн амь нас хохироод гэр бүлийн хүн хүнд бэртээд бүтэн ажиллаж чадахгүй ажлаа орхиж ирсэн.

Хоёр: Хавтас хэрэгт байгаа Төрийн Мэдээллийн сангийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаагаар: 2022 оны 10 дугаар сард 14,000,000 төгрөг, 9 дүгээр сард 8,113,636 төгрөг, 8 дугаар сард 4,236,115 төгрөг, 7 дугаар сард 888,750 төгрөг, 6 дугаар сард 1,731,600 төгрөг, 5 дугаар сард 1,593,750 төгрөг, 4 дүгээр сард 2,422,500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нотлогдож байна. 6 сарын дундаж 24,872,715 төгрөг буюу 1 сард дунджаар 4,145,452 төгрөг болж байна.

Гурав: “Г” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар тоот албан бичгээр сарын цалин 14,000,000 төгрөгийн цалин авдаг болохыг нотолсон.

Миний гэр бүлд маань энэ уй гашуу тохиолдоогүй бол 2022 оны 10 дугаар сард 14,000,000 төгрөгийн цалин авдаг шигээ 2022 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2023 оны 1 дүгээр сард тус бүр 14,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийн цалин авах байсан.

Иймд дээрх 2 тодорхойлолт байсаар байтал /авч байсан цалин, төлж байсан шимтэл байсаар байтал зөвхөн хөдөлмөрийн гэрээ байхгүй гэдэг шалтга*******р/ миний нэхэмжилсэн 42,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон нь хууль бус гэж үзэж байна. Эсвэл сүүлийн 6 сарын цалингийн 1 сарын дундаж 4,145,452 төгрөг, 3 сарын цалин 12,436,356 төгрөг надад олгох ёстой байсан. Ийм аваар осол болоогүй бол 1 сард авах 14,000,000 цалингаа аваад явах байсан тул би дээрх 42,000,000 төгрөг нэхэмжилсэн.

С.Агийн гомдол: С.А миний бие нэг өдөр хорвоо дэлхий хөмрөхтэй адил болсон: Өөрийн өсөх хар бага наснаасаа тоглож, асарч өсгөлцсөн дүү Энэрэл маань амь насаа алдаж, би хорвоод ахиад хэзээч дүүгээ харахгүй, дүүтэйгээ тоглохгүй, дүүгээ харахгүйгээр хойшдоо амьдарна гэдэг үнэхээр надад хэцүү уйтаа гаслантай байна. Миний ээж байнгын үүрдийн тахир дутуу, хүний асрамжид орж үлдсэн бүх насаа өнгөрөөх болсон , ажил төрөл хийж цалин мөнгө авахгүй, цаашид амь аргацааж яаж амьдарна даа гэж төсөөлөхөөр сэтгэлд багтахгүй байна... Байнгын тахир дутуу болсон ээжийг маань, аав маань асраад өрх гэрийн ноён нүруу болсон аав маань ажлаа хийж чадахгүй, цалингаа аваад, гэр орноо тэжээдэг орлогогүй болж, би насанд хүрээгүй... Бид цаашдаа яаж амьдрах талаар бодохоор, нүд харанхуйлаад, уйлаад, уйлаад даанч нэмэргүй юм даа... яая даа... хорвоо яасан хэцүү юм дээ, охин дүүгээ санахын ихээр санаж байна...

Насанд хүрээгүй хүүхэд хохирогч болохоор шүүхээс 2 өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс тус бүр 3 сая нийт 6 сая төгрөгийг нэхэмжилж болдог гэснийг сонсоод ээж маань одоо 3 удаа хагалгаанд орох гээд мөнгөгүй байгаа болохоор ээжийн хагалгаанд нэмэрлэх зорилгоор 6 сая төгрөгийг би нэхэмжилж байгааг эрхэм шүүгчээ шийдэж өгөөч таниас гуйж байна. Г.Ц******* эгчээ та яасан муухай юм бэ? манайд учирсан хохирлыг маань зүгээр л төлөөд өгсөн бол бид өмгөөлөгч 6 сая төгрөгөөр хөлсөлж авахгүй ээжийг эрүүл болоход уг мөнгийг зарцуулна шүү дээ. Бид таныг нас барсан дүүгий******* амь насыг нэхээгүй ш дээ...” гэв.

 

Хохирогч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй“ гэв.

Хохирогч М.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй“ гэв.

Шүүгдэгч Г.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хохирогчтой утсаар ярих гээд намайг залгахаар утсаа авдаггүй байсан. Энхмаа гэдэг эгч нь сахиж байгаа гэхээр нь эгч рүү нь залгахад эгч нь гадуур явж байна гэж хэлсэн. Байгууллагын ажилчид хохирогчтой утасныхаа чанга яригч дээр тавиад утсаар ярих үед энд Ц******* байна гэж хэлэхэд шууд утсаа салгачихдаг. Болсон явдалд би маш их харамсаж байна. Надад энэ хэргийн талаар бодоогүй цаг хугацаа гэж байгаагүй. Би яах гэж хоромхон хугацаанд машин барив аа гэж харамсаж байна. Төлбөр мөнгөний талаар ярьж байна. Төлбөрийг аль болохоор барагдуулна. Би тийм боломжтой амьдралтай хүн биш. Ах, дүү, хамаатан садны хамтаар, 20,000,000 төгрөг өгсөн. Би заримдаа тэр үед үхчихгүй яав даа гэж боддог. Ажлын газрын бүх хүмүүс цуг явж байсан. Би өөртөө маш их гомдож байна. Төлбөр тооцоог хуулийн дагуу барагдуулж явна гэхээр нь би Иргэний журмаар гарсан бодит зардлыг төлнө гэж ойлгосон. Хэн нь ч надад юу ч яриагүй. Түүнээс биш би хохирлыг төлөхгүй гэж хэлээгүй. С******* манай ахтай ярьсан байсан. Шүүхийн шийдвэр сонин гарлаа шүү. Хууль олон талаас нь хардаг юм байна. Тэгээд хууль дүрмийнх нь дагуу шийднэ гэж хэлсэн байсан. Уг нь надад хандах ёстой. Би маш их харамсаж байгаа“ гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл нь тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн 3 шалтга*******р анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно. Гэтэл хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн 2 үндэслэлээр гомдлоо гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл нь хохирогч Ш.Э*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С*******, хохирогч А******* нарын эрхийг мөрдөн байцаах ажиллагааны явцад ноцтой зөрчсөн гэж байна. ...Энэ хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралда*******р хэлэлцэхээс өмнө урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С******* болон хохирогч Э*******гийн өмгөөлөгч Мөнхсүлд нар оролцсон. Энэ шүүх хуралда*******р хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс одоо яриад байгаа шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй, гарын үсэг зураагүй зэрэг шүүхийн процессын алдаатай зүйл байсан бол зөрчигдсөн эрхээ сэр \гээлгэх боломж байсан. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ талаар яриагүй учраас өөрсдөө зөвшөөрөөд явсан гэж ойлгож байгаа. Мөн гомдолд С*******ын цалинг олгосонгүй, цалинтай холбоотой асуудлыг шүүх хэлэлцэхгүй орхисон нь буруу гэсэн байна. С******* уг компанидаа үндсэн ажилтан юм уу, гэрээт ажилтан уу гэсэн асуудал гарч ирнэ. Хэрэв үндсэн ажилтан бол 14 сая төгрөгийг тогтмол авах ёстой. Тогтмол биш бол энэ сард 14 сая төгрөгийн цалин аваад дараагийн сард цалин авахгүй байж болно. Шүүхийн зүгээс нийгмийн даатгалын лавлагаа байгаа хэдий ч үндсэн ажилтан эсэхээ нотолсон баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхино гэсэн нь үндэслэлтэй байна. Мөн тээврийн хэрэгсэлтэй холбоотой маргаан яригддаг. Ш.Э******* нь уг тээврийн хэрэгслийг миний эзэмшлийнх биш, “Нөмөр кредит” ББСБ-ын эзэмшлийн машин гэж ярьдаг. Хохирогчийн өмгөөлөгчөөс даатгалын гэрээг хавтаст хэрэгт авагдаагүй гэдэг. Энэ даатгалын гэрээг шүүх хуралдааны өмнөх өдөр талуудад танилцуулсан. Федуцийн гэрээгээр авсан Ш.Э*******гийн эзэмшлийн машин бөгөөд Ш.Э*******г зээлээ төлөхгүй бол “Нөмөр кредит” ББСБ машиныг авна гэдэг гэрээ байгуулсан. Тэгэхээр энэ нь Ш.Э*******гийн машин гарцаагүй мөн юм. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 25,3 00,000 төгрөгийг нэхэмжилж, үүнээс шүүгдэгчийн төлсөн 20,950,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,379,518 төгрөгийг иргэний хариуцагч буюу Ш.Э*******гээс гаргуулж, хэнд олгох нь тодорхойгүй шийдвэрлэсэн нь буруу гэсэн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байсан гэдэг. Энэ хуулийн заалт нь бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан, ажил хэргийн нэр хүндэд с*******тай буюу болгоомжгүй байдлаар гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд хохирлыг нөхөн төлнө гэсэн байдаг. Харин энэ тохиолдол нь өөр тохиолдол юм. Авто машинаар үйлдэгдсэн гэмт хэрэг тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх заалтыг хэрэглэх нь зүйтэй. Тээврийн хэрэгслээр  бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч хариуцна гэж заасан. Тэгэхээр тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирлыг Ш.Э*******гээс гаргуулах нь зүйтэй. Прокурор тогтоох хэсгийн 6 дугаар заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хэлж байна. Э******* өөрөө хохирогч гээд нэхэмжлээд ороод ирсэн. Тэгэхдээ Ш.Э*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдэгдсэн, хор уршиг учруулсан. Ш.Э*******тэй холбоотой асуудлыг шүүх Прокурорын саналыг харгалзан үзэж, хохирол төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй. Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан гэж байна. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой гэсэн шийдвэр гарсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна. Мөн насанд хүрээгүй хохирогч А*******гийн тухай ярьдаг. Түүний аав С******* хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон. А*******гийн хохирол буюу гар утасны төлбөр 640,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгчийн зүгээс төлсөн. Шүүхээс дүгнэхдээ энэ хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг Ц*******гоос иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Цаашид А*******д хохирол, төлбөр бий болвол Ц*******гоос иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байна. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Шүүгдэгч Ц*******д оногдуулсан ял хүндэдсэн үү гэхээс биш хөнгөдөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1-т давж заалдах шатны шүүх эрх хэмжээндээ шүүгдэгчид холбогдох ялыг хөнгөрүүлж болох талаар заасан. Тэгэхээр хохирогч талын яриад байгаагаар ялыг биечлэн эдлүүлье гэдэг саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь мөн хуульд заасны дагуу хөнгөн гэмт хэрэг бөгөөд хуульд зааснаар болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5-д зааснаар эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6-д заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Шүүгдэгч нь хохирол төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлсөн бөгөөд цаашид хохирол төлбөрийн нотлох баримтын хэмжээнд тогтоогдсон тохиолдолд төлнө гэдгээ илэрхийлсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэснийг үндэслэн Эрүүгийн хуульд зааснаар тэнсэх боломжтой гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү“ гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолын зарим зүйл, хэсэгт буюу тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулахаас бусад тохиолдолд шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон гэж харж байна. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэл, нээлттэй хаалттай гэдэг зүйл яригддаг. Шүүхийн шийдвэр хаалттай гэж гарсан. Мөн шүүх хуралдаан хаалттайгаар явагдсан тул үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажиллагааг зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ бол техникийн шинжтэй алдаа байна. Үүнийг цаашид анхаарах нь зүйтэй алдаа байна. Хохирогчид шүүх хуралдааны явцад, шүүх хуралдаанд оролцоход нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй гэж байна. Гэвч хохирогч Ш.Э******* өөрөө шүүх хуралдаанд хэрхэн яаж оролцсон бэ гэдэгт бид бүхэн дүгнэлт хийх ёстой. Ш.Э******* өнөөдөр бас нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зураагүй байгаа. Шүүх хуралдаанд цахимаар оролцож байна. Энэ талаар шүүхийн захиргааны ажилтан сануулж, үүний үндсэн дээр тэмдэглэлээ хөтлөөд явж байгаа байх. Техникийн шинжээчийн дүгнэлт дээр тамга тэмдэг дарагдаагүй гэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар хувийн болон байгууллагын тамга тэмдэг дарагдана гэдэг. Үүнд байгууллагын тэмдэг дарагдаагүй гэдэг зүйл яригддаг юм байна. Гэвч тухайн шинжээчийн дүгнэлттэй холбоотой зам тээврийн осол хэрхэн гарсан бэ?, энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар ямар заалтуудыг зөрчсөн бэ? гэдэг талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн гомдол гаргасан, энэ талаар шат шатны байгууллагуудад гомдол, хүсэлт гаргаж, дахин шинжээч томилуулах санал хүсэлт гаргаагүйг анхаарч үзэх нь зүйтэй. Өнөөдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа миний эрхийг зөрчөөд байна. Эрхээ хамгаалуулах гэж, өөрөө эмнэлэгт хэвтэж байгаа, биеийн байдлын улмаас мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй байна. Тиймээс өмгөөлөгч авна гэсний дагуу өмгөөлөгч Мөнхсүлд гэдэг хүн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон. Өмгөөлөгч Мөнхсүлд, түүний нөхөр С******* нар мөрдөн шалгах ажиллагаанд оролцож, ирж очин хэргийн материалтай танилцаж, энэ талаар мөрдөгч тэмдэглэл үйлдэж явсан. Мөрдөгч хэргийн материалтай танилцах боломжийг хангах үүрэгтэй. Үүнийг хангасан. Хангасны дагуу миний өмнөөс төлөөлөөд явж байгаа гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тайлбар өгч байсан. Ингэж мөрдөн шалгах ажиллагаанд орж явчихаад өнөөдөр миний эрхийг зөрчсөн би юу ч мэдээгүй, би юу ч хараагүй, мэтгэлцэх эрхээр хангаж өгсөнгүй гэж байна. Хэргийн материалтай танилцах эрх нь байсан. Үүнийг мөрдөгч эрх, үүргийг нь эдлүүлэх бүрэн боломжоор хангасан. Гэвч энэ эрхээ эдлээгүй байж одоо эрхийг нь хэрэгжүүлэхэд хууль бусаар хязгаарласан байдлаар ярьж байгаа нь өрөөсгөл байна. Хууль бусаар хязгаарлана гэдэг нь арай өөр ойлголт юм. Мөрдөгч огт мэдэгдээгүй, огт танилцуулаагүй, холбоо барихгүй байж байгаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөө хохирогч болоод байгаа юм уу холбогдогч болоод байгаа юм уу, иргэний хариуцагч, яллагдагч болоод байгаа талаар юу ч мэдэхгүй байхад авч ирээд хэргийг шийдэж байгаа бол өөр хэрэг юм. Гэвч Мөрдөн шалгах ажиллагааны бүхий л үе шатанд оролцож явсан. Машины үнэ 4,379,518 төгрөгийг иргэний хариуцагч Ш.Э*******гээс гаргуулж хэнд олгох нь тодорхойгүй байна. Энэ талаар гарсан өмгөөлөгчийн саналтай санал нэг байна. Шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад үүнийг хэнд олгохыг тодорхой болгох. Эсхүл өөрөө өөртөө хохирол учруулаад байгаа буюу зам тээврийн ослын хэргийн улмаас иргэний хариуцагчаар Э******* татагдсан. Үүнийг өмгөөлөгчийн хэлснээр “Нөмөр кредит” ББСБ-тай 4701 УНП улсын дугаартай Nissan Note загварын тээврийн хэрэгслийг гэрээ байгуулж авсан байдаг. Гэтэл жинхэнэ эзэмшигч нь Ш.Э******* юм. “Нөмөр кредит”  ББСБ-аар дамжуулж буюу үндсэн хөрөнгийг нь гаргуулж, ББСБ-тай гэрээ хийж, тээврийн хэрэгслийг өөртөө эзэмшиж байгаа. Тэр ББСБ нь иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч биш. ББСБ нь зөвхөн зээлийн гэрээний дагуу зээлээ төлөхийг шаардана. Харин иргэний хариуцагч өөрийнхөө тээврийн хэрэгслийг өөрөө хариуцаад өөрөө өөрөөсөө нэхэмжлэх нь хэрэгт ач холбогдолтой юу. Шийтгэх тогтоолын 6 дахь заалт 4,379,518 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэсэн саналтай байна. А*******гийн талаар тусгаагүй, А*******гийн эрх зөрчигдсөн гэж байна. Энэ хэрэгт А******* бол хохирогч биш. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл хүний биед хүндэвтэр хохирол учирсан байхаас эхэлнэ. А*******гийн биед хөнгөн хохирол учирсан. Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож явсан. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч болох түүний аав С******* оролцсон. С******* нь эрхээ эдлээд үүргээ хүлээгээд явсан. Үүний дагуу шийтгэх тогтоолын 6 дахь заалтад А*******гийн хууль ёсны төлөөлөгч С******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй гэж эрхийг нь тусгаж өгөх нь зүйтэй байсан байна. Дараагийн дугаарт талийгаачаас цус авсан, мод тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл гэж мөрдөгч бичсэн байдаг. Энэ бол техникийн шинжтэй алдаа юм. Үүнийг хэрхэн яаж засаж, залруулах вэ. Дахин цус авах боломж байхгүй. Тухайн цаг хугацаанд болоод өнгөрсөн нөхцөл байдалд одоо мөрдөн шалгах ажиллагааг сэргээн цус авбал хэргийн бодит байдалтай хэрхэн нийцэх вэ. Харин энэ нотлох баримтыг нотлох баримтаас хасуулж тооцох нь зүйтэй. Харин тээврийн хэрэгслийг мод ачсан гэдэг бичиг техникийн алдаа гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийг мөрдөгчийн хайхрамжгүй нөхцөл байдлын улмаас дээрх алдаа гарсан байна. Мөн ял хөнгөдсөн асуудал яригдаж байна. Нийгмийн аюулын хэр хэмжээгээр тодорхойлох ёстой байдаг гэж байна. Өнөөдөр үйлдсэн гэмт хэрэгт нь анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ шүүгдэгч Г.Ц*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн гэдэг нөхцөл байдлаар хөнгөрүүлэх шинжийг авч үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг с*******тай үйлдэгддэг гэмт хэрэг биш. Болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэргийн төрөлд багтдаг. Тухайн болсон үйл явдлыг сэргээн дүрслэх замаар мөн хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нөхцөл байдлуудаас харахад зам тээврийн ослыг шүүгдэгч Г.Ц******* нь с*******тайгаар гаргаж, бусдын биед гэмтэл учруулъя гэж хийсэн үйлдэл тогтоогдохгүй байна. Үйлдсэн гэмт хэргийн шинж нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Үүний үндсэн дээр түүнд оногдуулж байгаа ял шийтгэл Эрүүгийн хуулийн зарчимд нийцсэн байна. Түүнээс биш с*******тай үйлдсэн, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн өөрийн дотоод итгэл үнэмшил хэрхэн ямар байсан талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзсэн байна. Ийм нөхцөл байдал байгаа тул Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, хохирогч, иргэний хариуцагч Ш.Э*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.С******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

Булган аймгийн Прокурорын газраас Г.Ц*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц*******д холбогдох хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралда*******р хянан хэлэлцээд гаргасан 2023/ШЦТ/33 дугаар бүхий шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан хууль ёсны шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16011 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “С.А*******гийн биед нуруу ба зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд араа шүдний паалангийн гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.

2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Авга тайж овогт Гомбосүрэнгийн Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч С.А*******гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.О*******, М.З******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Э*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, 7 настай С.Э*******гийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчилийг гаргасан байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах шинжээс эхэлдэг атал “хохирогч С.А*******гийн эрүүл мэндэд хөнгөн ....хохирол.... гэмт хэрэг үйлдсэн” гэж буруу тодорхойлон зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн нэгэн адил үзэж, хохирогчоор тогтоож, гэмт хэрэг үйлдсэн мэтээр хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Мөн 2023 оны 02 дуугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолд шүүх хуралдааныг хаалттайгаар гэж бичсэнийг шүүх хуралдааны тэмдэглэлд нээлттэйгээр гэж бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх” гэснийг зөрчсөн зөрчил гаргажээ.

 

Мөн ......... улсын дугаартай “Nissan note” маркийн тээвийн хэрэгслийн эзэмшигч нь “Нөмөр кредит” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилийн тээврийн хэрэгсэл болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгсэлийн лавлагаар тогтоогдож байх бөгөөд Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Амарс*******гийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32/04-3046 тоот албан бичгээр  “Нөмөр кредит” банк бус санхүүгийн байгууллагыг иргэний нэхэмжлэгч томилж ирүүлэх тухай  мэдэгдсэн байх боловч иргэний нэхэмжлэгч томилж ирүүлээгүй байхад ......... улсын дугаартай “Nissan note” маркийн тээвийн хэрэгслийн хохирлын асуудлыг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Үүнээс гадна хавтаст хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай прокурорын тогтоолоор шинжээч томилохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 11.1-д заасан “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно” гэснийг зөрчиж “Цагаан шонхорын жигүүр” ТББ-ыг томилж, шинжилгээ хийлгэсэн буруу байна.

Хавтаст хэрэгт “Цагаан шонхорын жигүүр” ТББ-ын шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэр, тушаал хэрэгт авагдаагүй, шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлээгүй байхад шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн хохирогч, иргэний хариуцагч Ш.Э******* нь биеийн байдлын улмаас өөрийн гарын үсэг зурах боломжгүй байгаа талаар тэмдэглэл үйлдэн түүнийг төлөөлж нөхөр Б.С******* гарын үсэг зурсан байх боловч хохирогч, иргэний хариуцагч Ш.Э*******д хэргийн материал танилцуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хохирогч, иргэний хариуцагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж, хязгаарлажээ.

Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Энэ зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч, иргэний хариуцагч Ш.Э*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.С*******, тэдний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АРИУНЦЭЦЭГ     

   

                                      ШҮҮГЧИД                                 З.ХОСБАЯР

 

 

                                                                                        Д.АЗЖАРГАЛ