Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 307/ШШ2025/00124

 

 

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 307/ШШ2025/00124

 

                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2024/02034

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Б******* овогт Р*******ын М******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Т******* овогт Ч*******гийн Б******* (РД:ТА*******)-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 17,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Р.М*******,

Хариуцагч: Ч.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.М******* нь хариуцагч Ч.Б*******т холбогдуулан 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Р.М******* би хариуцагч Ч.Б*******т 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн зээлүүлсэн. Мөн 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэмж 1,500,000 төгрөг зээлүүлсэн.

Тухайн үед Ч.Б******* ...Яаралтай мөнгөний хэрэг боллоо, би танд найдвартай өгнө. гэж хэлээд авсан. Ингээд эхний сар хүүгээ өгсөн, хоёрдугаар сараас эхний мөнгөний хүүг өгөөд алга болсон. Би мөнгөө өгөхдөө Нөхөр маань хавдрын өвчтэй, эгч нь удаан өгч чадахгүй шүү. гэж хэлсэн. Ингээд мөнгөө өгөхгүй таг болчихоор нь асуухад Цалин орохоор өгнө, миний цалинг андуураад буруу хүний дансанд хийсэн байна, цалин ороогүй байна. гэх мэт худал хэлсээр байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. Би Сэлэнгэ аймагт, Ч.Б******* Дархан-Уул аймагт байдаг учраас араас нь явж чадахгүй байсан. Ингээд эхнэрийнх нь утсыг олж аваад ярихад өгнө гэсэн боловч өгөөгүй. Энэ хугацаанд бид нар хэд хэдэн удаа хагалгаанд ороод маш хүнд байсан. Би зээлийн хүү, алдангийг 2024 оны 3 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаар тооцсон байгаа. Нөхөр маань 2024 оны 11 дүгээр сард хагалгаанд орсон. Бид байнга эмнэлгээр явж байгаа, мөнгөний хэрэг маш их гарч байна. Иймд хариуцагч Ч.Б*******аас үндсэн зээл 3,500,000 төгрөг, зээлийн хүү 7,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ч.Б******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ч.Б******* нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Партизаны 2-50 тоот хаягт хадам аав, ээжийнхээ хашаанд оршин суудаг. Миний бие өмнө нь борлуулалтын хоёр ч компанид тогтвор суурьшилтай олон жил ажилладаг байсан боловч ажлаасаа гарсны улмаас амьдралын түвшин буурч, сэтгэл санаа гээд асуудлууд гарч асуудлуудаасаа гарахын тулд алдаа гаргаж, мөрийтэй тоглоом тоглож, бүр их хэцүү нөхцөл байдалд ороод Р.М******* эгчээс хүүтэй мөнгө болох 2,000,000 төгрөг, дараа нь 1,500,000 төгрөг авсан нь үнэн. Гэвч ажилгүй, тогтсон орлогогүй, ганцаараа ажилладаг байсан болохоор санхүүгийн уналтад орж, хэсэгтээ хүүгээ өгөх боломжгүй байсан. Гэхдээ 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 440,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 340,000 гээд 4 удаагийн төлөлт байгаа, мөн эхнэрийн дансаар 400,000 төгрөг тус тус төлсөн. Би хэдэн сар тогтсон ажилгүй байсны улмаас Р.М******* эгчид ахиж мөнгө өгч чадаагүй. Гэвч маш их хувийн хүү, алданги шаардаж байгаа нь миний амьдралд хүрэлцэхгүй, шударга бус байгаа ба гэр бүлдээ ганцаараа ажил хийдгийг минь бодож бодитой мөнгө нэхэмжлэхийг хүсэж байна.

Ч.Б******* миний бие үндсэн төлбөр болох 3,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 245,450 төгрөг төлсөн баримт, Р.М*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээ, Ч.Б*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг ирүүлсэн.

Хариуцагчаас: шүүхэд нотлох баримтаар: Ч.Б*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Хаан банкны 5622375058 тоот дансны хуулгыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Р.М******* би хариуцагч Ч.Б*******т 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэмж 1,500,000 төгрөг зээлүүлсэн. Хариуцагч Ч.Б******* нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул үндсэн зээл 3,500,000 төгрөг, зээлийн хүү 7,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: Нэхэмжлэгч Р.М*******той зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөг авсан. Нэхэмжлэгчид зээлийн хүүд 1,880,000 төгрөг төлсөн. Зээлийн хүү, алданги өндөр байгаа учраас төлөх боломжгүй. Иймд үндсэн зээл 3,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргав.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1. Нэхэмжлэгч Р.М*******, хариуцагч Ч.Б******* нар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1648 дугаартай Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээгээр Р.М******* нь хариуцагч Ч.Б*******т 2,000,000 төгрөгийг, 1 сарын 20 хувийн хүүтэй, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлүүлэх, хариуцагч Ч.Б******* нь зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд сар бүрийн 10-ны өдөр зээлийн хүүг, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагаас өмнө 2,000,000 төгрөгийг 1 сарын хүүгийн хамт нэхэмжлэгчид төлөхөөр, хэрэв хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх44/

4.2. Нэхэмжлэгч нь дээрх зээлийн мөнгөн хөрөнгө болох 2,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Б*******т 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх45/

4.3. Улмаар талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч Р.М******* нь хариуцагч Ч.Б*******т 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээнд заасан нөхцөлөөр зээлүүлэхээр харилцан тохиролцож, 1,500,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэн өгсөн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /хх46/

4.4. Хариуцагч Ч.Б******* нь нэхэмжлэгч Р.М*******д зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 440,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 340,000 төгрөгийг Хаан банк дахь 5622375058 тоот данснаас, 400,000 төгрөгийг эхнэрийнхээ дансаар дамжуулан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх58-71/

5. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж заасан.

5.1. Нэхэмжлэгч Р.М******* нь хариуцагч Ч.Б*******т 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлүүлэхдээ нэг сарын 20 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлэхээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Р.М******* нь хариуцагч Ч.Б*******т зээлийн мөнгөн хөрөнгө болох 2,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

Хариуцагч Ч.Б******* нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 2,400,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Ч.Б******* нь нэхэмжлэгчид зээлийн хүүд 1,880,000 төгрөг төлж, гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн үндсэн төлбөр, зээлийн гэрээгээр тохирсон хугацааны хүүг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний алданги шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Ч.Б*******ын гүйцэтгэвэл зохих үүрэг болох үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 2,400,000 төгрөгөөс зээлийн хүүд төлсөн 1,880,000 төгрөгийг хасаж тооцоход үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 520,000 төгрөг8 нийт 2,520,000 төгрөг байна. Иймд хариуцагч Ч.Б*******аас 2,520,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Мөн талууд Зээлийн гэрээ-ний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч Ч.Б*******ын төлбөл зохих алдангийг гэрээний хугацаа дууссан 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,520,000 төгрөгийн 0,5 хувиар тооцоход 2,255,400 /2,520,0000,5%179хоног/ төгрөг байна.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт  Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2,520,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алдангид 1,260,000 төгрөгийг хариуцагч Ч.Б*******аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

5.2. Нэхэмжлэгч Р.М*******гоос 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Ч.Б*******т зээлүүлсэн 1,500,000 төгрөгийг талууд өмнөх зээлийн гэрээнд заасан нөхцөлөөр зээлүүлэхээр харилцан тохиролцсон гэж тайлбарласан.

Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгтХуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан, талууд ...1,500,000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээнд заасан нөхцөлөөр зээлүүлэх... тохиролцоогоо бичгээр баталгаажуулаагүй байх тул нэхэмжлэгч Р.М******* нь 1,500,000 төгрөгт ногдох хүү болон алданги шаардах эрхгүй.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 1,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч Ч.Б******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлсэн 1,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагч Ч.Б*******аас 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.М*******д олгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр, хариуцагч Ч.Б*******аас үндсэн зээл 3,500,000 төгрөг, зээлийн хүүд 520,000 төгрөг, алдангид 1,260,000 төгрөг, нийт 5,280,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.М*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,220,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Б*******аас 5,280,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.М*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,220,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ