| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01673/И |
| Дугаар | 142/ШШ2024/01555 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2024/01555
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 443 953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгч ******* нь Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг СӨХ-нд тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 заалтыг зөрчин СӨХ-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 443 953 төгрөгийг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сууц өмчлөгчдийн ******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн Хос багана-67 холбоо нь 443 953 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тус төлбөр нь 2018 оны 01 сараас 2024 оны 09 сар хүртэлх төлбөр. Миний бие 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бүртгэлийн дугаар 1950 худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Балгансүрэн овогтой Лхагвасүрэнгээс худалдан авсан. ******* нь тухайн үед СӨХ-д ямар нэгэн өр төлбөргүй гэж хэлсэн бөгөөд төлбөрөө төлөөд Хос багана-67 холбоон дээр гарын үсэг зурж хаасан гэсэн. Ийм учраас миний бие 2023 оны 07 сараас хойших төлбөрийг төлөх болно. Нэхэмжлэлийг зөвшөөрөх эсэх асуудлыг шийдвэрлэх буюу нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: тоотод оршин суух 443 953 төгрөг нэхэмжилснээс 66 515 төгрөгийг дансаар төлж зөрүү 377 438 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 06, 04 дүгээр сарын 09-ний өдөр өмнөх хувийн данс руу шилжүүлсэн байна. Иймд дээрх нэхэмжлэл, шүүх хуралдаанаас 2 тал татгалзаж эвлэрсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******ад холбогдуулан 443 953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
443 953 төгрөг нэхэмжилснээс 66 515 төгрөгийг дансаар төлж зөрүү 377 438 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 06, 04 дүгээр сарын 09-ний өдөр өмнөх хувийн данс руу шилжүүлсэн байх тул талууд эвлэрэн хэлэлцэж байна гэжээ.
Зохигчийн дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 968.59 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас нэхэмжилсэн 443 953 төгрөгийн 377 438 төгрөгөөс татгалзаж, 66 515 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч төлсөн зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 968.59 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА