| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00190/и |
| Дугаар | 152/ШШ2024/00166 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 152/ШШ2024/00166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: М.Р-ийн,
Г.Г-тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч М.Р,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Р шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1971 онд төрсөн, 52 настай. Би 1992 оноос Сагил сумын 4 дүгээр багт аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Гын Гтэй гэр бүл болж, 1 хүү, 1 охин төрүүлсэн. Бид гэр бүл болоод 30 жил хамт амьдрах хугацаандаа мал маллаж, 2002 оноос хойш төрийн албанд ажиллаж амьдарч ирсэн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир намайг нөхөр Г.Гтэй 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Нөхөр Г.Г хүнд өвчний улмаас 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нас барсан” гэжээ.
Хүсэлт гаргагч М.Р шүүхэд түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Г.Гийн нас барсны бүртгэлийн хуулбар, Г.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 363 дугаартай албан бичиг, Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тодорхойлолт, гэрч Н.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, Г.М-ийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Н.Ц, Г.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Хүсэлт гаргагч М.Р нь шүүхэд хандаж 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Г.Гтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан М.Ргийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч М.Р нь Г.Гтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.Гтэй хурим найр хийж, хамтран амьдарсан хугацаанд 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Г.Г нь өвчний улмаас нас барсан. Насанд хүрээгүй хүүхэд болох Гийн Маралжингоод тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохын тулд хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. М.Р нь 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүү Г.Мааг төрүүлсэн ба Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын газар 2003 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэжээ. Дээрх бүртгэлд хүүхдийн эцгийн нэрийг Г.Г, эхийн нэр М.Р гэж бүртгэсэн байна. Мөн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн Г.М-ийн төрсний бүртгэлийг 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх ба эцгийн нэр Гын Г, эхийн нэр М.Р гэж тус тус бүртгэжээ.
Дээрх баримтаар хүсэлт гаргагч М.Р нь 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүү Мааг төрүүлж, эцэг Г овогтой Гээр овоглож, төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байх тул ураг эхийн хэвлийд бүрэлдэж, төрөх хүртэл хугацааг оролцуулан тооцсоны үндсэн дээр М.Рг 1994 оны 10 дугаар сараас Г.Гтэй хамт амьдарч эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.3. Гэрч Г.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Миний дүү Г.Г нь 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эхнэр авч, хурим найраа хийж байсан. Тэдний дундаас 1995 онд том хүү Г.Маа, 2007 онд охин Г.М нар төрсөн. Манай дүү Г.Г нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Дүү нар маань яагаад гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан талаар би сайн мэдэхгүй байна. Одоо дүү Г.Г нас барсны дараа насанд хүрээгүй охинд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэхэд дүү нар гэрлэлтээ бүртгүүлээгүй байсныг мэдсэн. Дүү нарыг маань хамтын амьдралтай байсныг тогтоож, үлдсэн эхнэр, хүүхэд, ах дүү бидэнд тусална уу” гэжээ.
Гэрч Г.Б нь нас барагч Г.Гийн төрсөн ах, гэрч Н.Ц нь түүний бэр эгч буюу садан төрлийн холбоотой хүмүүс байх тул гэрч нары мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Иймд дээрх үйл баримтад үндэслэн М.Рг Г.Гтэй 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан М.Г-ааг Гын Гтэй 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 3 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА