| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2023/0030/З |
| Дугаар | 123/ШШ2024/0018 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 123/ШШ2024/0018
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би П.Сүндэръяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржоос Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамалд холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.Базардорж миний бие П.Сүндэръяагийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамалд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим шаардлагыг биелүүлж Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/73 дугаар захирамжаар шилжүүлсэн 11031 м.кв газрын хэмжээнд өөрчлөлт оруулж 7420 м.кв болгон өөрчилж, газрын гэрчилгээ олгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг биелүүлсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
П.Сүндэръяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржоос Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамалд холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржид нэхэмжлэгч П.Сүндэръяагаас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгожээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Сүндэръяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржоос Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамалд холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ