| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01553/И |
| Дугаар | 142/ШШ2024/01674 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2024/01674
| *******0*******4 оны 1******* сарын 16 өдөр | Дугаар 14*******/ШШ*******0*******4/01674 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: : Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5-р хороо Баруун сэлбийн гудамж ******* байр *******-р давхар ******* ББСБ ХХК /РД5373*******71/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ************** /РД:*******/-д холбогдох
707,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, *******0*******4 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/
Хариуцагч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь ******* ББСБ-тай *******0*******1 оны 10 дугаар сарын *******3-ны өдөр 140000675960 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн үүрэн телефоны дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. нь уг гэрээний үндсэн дээр *******0*******3 оны 01 сарын 11-ний өдөр 450,000 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ын зээлийн гэрээний үүрэг *******0*******4 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 450,000 төгрөг, зээлийн хүү *********************,*******14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,69******* төгрөг нийт 707,906 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 707,906 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч д холбогдуулан 707,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1,540 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж *******1,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК 707,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1,540 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж *******1,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайны дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ