Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2024/01645

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2024/01645

Орхон аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2а хороолол 6/3 дугаар байр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт******* ******* /РД:/-д холбогдох,

 

Гэм хорын хохирол 7,869,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос УБҮ улсын дугаартай хар хөх Тоуоtа Рrius-55 маркийн авто машиныг 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Автомашиныг худалдаж авахдаа ББСБ-аас автомашин худалдаж авах зээлийн гэрээ байгуулж урьдчилгаа 30% болох 10,500,000 төгрөгийг төлж, 24,500,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай авсан. Сар бүр автомашины зээлэнд 969,027,53 төгрөгийг төлдөг. Машинаа аваад хоёр сар болж байх үед 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 13 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт, зочид буудлын урд замд А ******* миний бие УБҮ улсын дугаартай Тоуоtа Рrius -55 маркийн тээврийн хэрэгсэлтэй зүүнээс баруун чиглэлд жолоодож явахад 0РБ улсын дугаартай саарал өнгийн Тоуоtа Рrius -20 маркийн машин урсгал сөрөн урдуур орж ирж зам тээврийн осол гарсан. Уг ослоос үүдэн миний Тоуоtа Рrius -55 маркийн машинд 20.869.000 төгрөгийн хохирол учирсан нь үнэлгээгээр тогтоогдсон. Хариуцагч Г.*******н жолоочийн хариуцлагын даатгалаас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ББСБ-ын нэр дээрх банкны тоот дансанд 4,500,000 төгрөг шилжиж орсон. Үлдэгдэл 16,369,000 төгрөгөөс хариуцагч Г.******* нь өөрийн эхнэрийн нэр дээрхи Тоуоtа Рrius-20 маркийн машиныг 8,500,000 төгрөгөөр үнэлж худалдах, худалдан авах гэрээ хийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А.******* миний нэр дээр шилжүүлэн өгсөн. Одоо уг хохирлын үлдэгдэл болох 7,869,000 төгрөгийг өгөхгүй байх ба шүүхдээ хандаж аваарай гэсэн тайлбар хийсэн. А.******* би 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс хойш энэ залууг хохирлыг минь барагдуулж өгөөч гэж удаа дараа гуйж ярьж хүлээсэн. Тухайн осол гарах үед би 6 сар гарантай бие давхар байсан ба түргэнээр эмнэлэгт хүргэгдэн очиж тусламж авсан. Орхон аймгийн замын цагдаагийн газраас гаргасан тогтоолын дагуу Шүүх шинжилгээний газар очиж үзүүлж шинжээчийн дүгнэлт гарсан ба хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Хүүхэд доошилж тонус өгч, даралт огцом өгсөж багасаж эмчилгээ хийлгүүлсэн ба энэ хүнийг өрөвдөөд өөрсдөө эмчилгээгээ хийлгүүлсэн. Энэ хугацаанд Г.******* нь ямар ч хэл сураггүй болсон. Би 2024 оны 8 сард төрж амаржиж энэ хүнтэй хөөцөлдөх боломжгүй байсаар удсан. Илтэд өөрийнх нь буруу үйлдлийн улмаас осол гарч намайг хохироочхоод залуу хүн байж хүнлэг бус хариуцлагагүй байгаад маш их гомдолтой байна. Одоо би 3 сартай хүүхэдтэй гэр орноосоо гарч орж чадахгүй ББСБ-ын өр зээл нэхэгдэж надад маш хүнд байна. Хэдий тийм ч би нөхрийн хамт ББСБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж зээлээ цаг алдахгүй төлж байгаа. Тухайн өдөр Г.******* замын хөдөлгөөний дүрмээ зөрчөөгүй бол бид 3-т ийм хохирол учрахгүй байх байсан. Одоо уг тээврийн хэрэгсэл нь осол гарсан өдрөөс хойш хашаанд хучаастай байгаа ба уг автомашины сэлбэг эд анги нь Монголд байхгүйгээс гадна хөх саарал саатай өнгө нь гардаггүй. Учир нь одоо Япон улсдаа явж буй шинэ загварын машин тул сэлбэг зэргийг захиж авчрах л боломжтой. Иймд Г.*******гаас хохирлын үлдэгдэл болох 7,869,000 төгрөгийг гаргуулж А.******* надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.*******гийн нэхэмжилж байгаа 7,869,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 4-5 удаа хувааж төлөх хүсэлттэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.*******гаас гэм хорын хохирол 7,869,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.******* 7,869,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 4-5 удаа хувааж төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,854 төгрөгийн 70,427 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 70,427 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлага 7,869,000 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,854 төгрөгийн 70,427 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 70,427 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ