Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2024/01643

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 10 142/ШШ2024/01643

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:, утас:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөрийн 50 хувь 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Хариуцагч Э. өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.******* би 2006 онд Э.тэй танилцаж үерхээд удалгүй хамт амьдах болсон. Бид албан ёсоор гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч 13 жилийн хугацаанд хамтдаа амьдарсан. Энэ хугацаанд 2008 оны 02 сарын 16-ны өдөр хүү , 2013 оны 06 сарын 28-ны өдөр охин нар төрсөн. Улмаар нөхөр Э.тэй зан харилцаа бусад таарамжгүй байдлын улмаас надад удаа дараа гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан учраас бид 2019 оны 03 сараас эхлэн тус тусдаа амьдрах болсон. Хамтын амьдралын хугацаанд миний бие нөхөртөө удаа дараа зодуулж байсан бөгөөд зодуулсны улмаас хагалгаанд орж нэг бөөрөө авахуулсан. Одоо нэг бөөрний үйл ажиллагаа доголдож цаашид эмчилгээнд орж, дахин хагалгаанд орох нөхцөл байдал үүсэж байгаа. Тусдаа амьдарсан үеэс хойш охин, хүү хоёр минь миний асрамжид амьдарч өсөн торнисон. Одоо Э. нь өөр амьдралтай болсон тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд охин хүү нарт эцэг Э.гээс тэтгэлэг гаргуулж өгнө үү. ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна... гэжээ.

 

2.Хариуцагч Э.Үүрийнгээ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасныг маргах асуудалгүй хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3/, итгэмжлэл /хх-ийн 4/, Л.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 5/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуулийн сургалтын менежер ийн сургуульд суралцдаг талаарх тодорхойлолт /хх-ийн 6/, , нарын эрүүл мэндийн тодорхойлолт /хх-ийн 7/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 8/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 16/, Билигт өргөө бүрэн дунд сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаартай ийн суралцдаг, сургалтын төлбөрийн 3,000,000 төлсөн талаарх тодорхойлолт /хх-ийн 17/, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртлэх Л.*******гийн дансны хуулга /хх-ийн 18/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Э.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөрийн 50 хувь 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Л.*******, Э. нар нь 2006 онд танилцаж, тэдний дундаас 2008 оны 02 дугаар сарын 16-нд хүү , 2013 оны 06 дугаар сарын 28-нд охин нар төрж, эцэг Э.гээр овоглосон, зохигч гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаагаар тогтоогдож байна.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.2.4-т хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах нь эцэг, эхийн хоёулангийнх нь үүрэг байхаар хуульчилсан бөгөөд хүү , охин нар төрсөн цагаас эхлэн эхийн асрамжинд байгаа тул хариуцагч Э.гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. гэж заасанд үндэслэн хүүхдийн сургалтын зардлын 50 хувь буюу 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан.

 

6. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Билигт өргөө бүрэн дунд сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаартай тодорхойлолт, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртлэх Л.*******гийн Хаан банкны дансны хуулгаар хүү нь Билигт өргөө бүрэн дунд сургуульд 6,000,000 төгрөгийн төлбөртэй суралцдаг, сургалтын төлбөрийн төлбөрийн 50 хувийг нэхэмжлэгч Л.******* төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч тайлбар гаргаж өгөөүй байна.

 

7.Иймд хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг эцэг болох Э.д хариуцуулж, уг шаардлагыг хангах үндэслэлтэй байх тул хариуцагч Э.гээс 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

8. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.гээс улсын тэмдэгтийн хураамж 133,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 131,464 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 02 дугаар сарын 16-нд төрсөн хүү Боржигин овогт гийн Тэргэл /, 2013 оны 06 дугаар сарын 28-нд төрсөн охин Боржигин овогт гийн Мичид / нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг ******* овогт ******* /РД:/-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Э.гээс 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 133,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.гээс улсын тэмдэгтийн хураамж 133,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д, 131,464 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ