Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2024/01642

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 20 142/ШШ2024/01*******42

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг Булган сум 5-р багт байрлах******* ТӨХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол ******* тоотод байрлах ******* ХХК /регистрийн дугаар *******/-д холбогдох,

31,9*******5,277 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 27,491,4*******0 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,*******,

Прокурор *******,

Хариуцагчийн төлөөлөгч*******,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* ТӨХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 31,9*******5,277 төгрөг гаргуулах, хариуцагч ******* ХХК нь******* ТӨХК-с 27,491,4*******0 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

2. Нэхэмжлэгч******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...манай компани нь ******* ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулан гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн дагуу улсын чанартай А27 дугаартай чиглэлийн авто замын Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн өгч байсан. Гэрээний дагуу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Зам тээврийн хөгжлийн төвөөс төлбөр авах цэгийн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах комиссоос өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг зохих шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зам тээврийн хөгжлийн төвөөс хүлээж авах комиссоос өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт дутуу, хийгдээгүй ажлууд байна гэж дүгнэсэн. Үүнд: Камер, хаалт угсарч ашиглалтанд бэлэн болгох, тэмдэг тэмдэглэгээ байршуулах, завьны чиг заах тэмдэг-2ш, хурдны хязгаарын тэмдэг-*******ш, шороон далан цэвэрлэх, авто пүүний хурд сааруулагч хийгдээгүй, авто пүүний орох гарах замын хучилт тэгшлэх, төлбөр авах цэгийн хурд сааруулагчийг өндөрлөх, авто замыг өргөний дагуу гүйцээх гэсэн. Зам тээврийн хөгжлийн төвөөс дахин 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 2022 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрүүдэд барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах комиссоос өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг зохих шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн албан тоотуудыг ирүүлсэн. Үүний дагуу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ХХК-тай Баяннуур сумын төлбөр авах цэгийн тонн жингийн асфалт бетон хучилтын засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан дутуу ажлуудыг 31,9*******5,277 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. Иймд ******* ХХК түүнийг төлөөлж захирал ажилтай овогтой дутуу хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 31,9*******5,277 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ТӨХК нь ******* ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулан гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн дагуу улсын чанартай А27 дугаартай Лүн Батцэнгэл чиглэлийн авто замын Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Зам тээврийн хөгжлийн яамнаас 183,288,722 төгрөгийн санхүүжилт орж ирсэн. Гэвч ******* ХХК нь ерөнхий захиалагчаас зөвшөөрөл авалгүй ХХК-аар ажил гүйцэтгүүлсэн байдаг. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус компаний 50947452************** тоот дансаар дамжуулан 11,000,000 төгрөгийг авсан, үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай компаниас 218,181 төгрөгийн цемент авсан. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 9,592,000 төгрөгийг өөрийн компаний дахь 40010*******3529 тоот дансаар авсан. Үлдэгдэл санхүүжилт 1*******2,508,540.18 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 40010*******3529 тоот дансаар дамжуулан авсан. Иймд ******* ХХК нь ХХК-аар шилжүүлэн авсан мөнгөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... ТӨХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээг заасан. Ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр талууд харилцан тохиролцож байгуулсан байна. Уг ажил гүйцэтгэх гэрээний 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад ажил гүйцэтгэх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэхээр тохирсон. Захиалагч талаас гэрээнд заасан үүргээ биелүүлж холбогдох төлбөр хөлс болох 1*******2,508,540 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн. Гүйцэтгэгч талын хувьд гэрээний 5.1-т заасан хугацаанд чанартай гүйцэтгэх, захиалагчдад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Уг үүргийг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй учраас******* ТӨХК-иас ХХК-тай 2022 оны оны 08 дугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулан 31,9*******5,277 төгрөгийг шилжүүлсэн байна. Мөн тухайн ажлыг ******* ХХК хийж гүйцэтгээгүй нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Зам тээврийн хөгжлийн төвийн мэдэгдэл албан бичиг хавтаст хэргийн 39-42 талуудад авагдсан. Мөн хавтаст хэргийн 153 дугаар талд хүлээн авсан комиссын хурлын тэмдэглэл авагдсан байдаг. Хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр , нарыг газар дээр нь авч үзүүлэн бусад комиссын гишүүдтэй онлайнаар зүүмд холбогдон ажлыг танилцууллаа гэсэн байдаг. Ингээд үүрэг даалгавраас тухайн 4 үүрэг даалгаврыг өгсөн байдаг. Энэ нь тэмдэг тэмдэглэлээ байрлуулах гэж гуравдугаарт нь байгаа. Мөн камерын хаалт угсарч ашиглалтад бэлэн болгох, авто пүү суурилуулах, авто пүүний суурь хийх, талбайн цас цэвэрлэх, орчныг цэвэрлэгээ хийх гэсэн ажлууд7 байгаа. Өөрөөр хэлбэл шорооны далан цэвэрлэх гэдэг нь орчны цэвэрлэгээ хийхдээ хамаарч байна. Дээрээс нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зам тээврийн хөгжлийн төвөөс хүлээж авсан комисст өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар ажлыг хийж гүйцэтгээгүй гэж хэлээгүй, хийж гүйцэтгэсэн байна, гэвч энэ ажлууд нь дутуу байна гэх мэтчилэн 9 ажлыг гүйцэтгэсэн. Үүний дагуу 3 удаагийн шаардлага холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн байна. Үүнд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрөөр хэлбэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлыг хүлээгээд авчихсан гээд байгаа. Гэвч 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр холбогдох мэдээллийг хүргүүлсэн байна. Мөн 11 дүгээр сарын 23-ны өдөр, мөн 2022 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр холбогдох үүрэг даалгавар чиглэлүүдийг өгч ажилласан байна... гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Манай компани******* ТӨХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр туслан гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу Улсын чанартай А27 дугаартай Лүн Батцэнгэл чиглэлийн авто замын Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэг барих ажлыг хугацаанд нь гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. Уг ажлыг улсын комисс 2020 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр Барилга байгууламж ашиглалтанд оруулах үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авсан. Тухайн өдрийн комиссын хурлаар дутуу ажлуудыг 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж дуусах хугацаатай үүрэг даалгавар өгсний дагуу үүрэг даалгавруудыг биелүүлж 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын комисс ажлыг бүрэн хүлээн авсан юм. Улсын чанартай А27 дугаартай Лүн Батцэнгэл чиглэлийн авто замын Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэг барих ажил-ыг бүрэн гүйцэтгэж улсын комисс хүлээн авснаар ажил дууссан байхад******* ТӨХК нь ямар учраас ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 31,9*******5,277 төгрөг төлснийг ойлгохгүй байна. Мөн уг ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн гэж манай компаниас ХХК-д төлсөн төлбөрийг шаардах нь үндэслэлгүй байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

*******. Хариуцагчийн төлөөлөгч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан батлагдсан зураг төслийн дагуу Улсын чанартай А27 дугаартай ийн чиглэлийн авто замын Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийг 200,000,000 төгрөгөөр тооцож 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцон гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Би гэрээнд заасан зураг төслийн дагуу ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд гүйцэтгэлийн санхүүжилт удааширсны улмаас 2020 оны 12 дугаар сарын 21-нд ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст нэмэлт үүрэг даалгавартайгаар захиалагч талд хүлээлгэн өгсөн. 10 сая төгрөгийг санхүүжилт дутасны улмаас******* ТӨХК-с авсан.  ТӨХКомпани нь одоогоор ажлын хөлсний үлдэгдэл болох 27,491,4*******0  төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа. Иймд******* ТӨХКомпаниас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 27,491,4*******0 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 295,407.03 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. ...Хугацааны хувьд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулаад 2020 оны 10 дугаар сарын 15-ны дотор хүлээлгэн өгнө гэсэн хугацаа заасан. Энэ ажлыг богино хугацаанд хийх боломжгүй ажил. 2 дугаарт Завханы ТАЦ, Баяннуурын ТАЦ, Хөвсгөлийн ТАЦ бүгдээрээ Зам тээврийн яам буюу Зам тээврийн хөгжлийн төвөөс шахагдаад 2020 оны 05 дугаар сард зарлагдаад тендер нь тодордоггүй ажил байсан учраас 10 дугаар сарын 15-ны өдөр гэсэн хугацаандаа баригдаж гэрээ хийсэн гэж тухайн үед тайлбарлаж өгсөн. Тийм учраас графикийн дагуу 2020 ондоо багтаагаад энэ ажлыг гүйцэтгэж дуусна гэсэн. Хөвсгөл, Завханы ТАЦ нь он дамнаад хэдэн жил болсон. Бид нар хугацаа өнгөрөх тусам зардал мөнгө их яваад байгаа учраас ийм байдлаар дуусгасан. Ямар ч барилгын ажлыг сар хүрэхгүй 20 хэдхэн хоногийн хугацаанд хийж дуусгана гэж байхгүй. Тийм байдлаар яаруу шахуу гэрээгээр шахаж хийлгэсэн. Хэрвээ яг ийм байсан бол бүгд хугацаа яриад албан тоот хүргүүлэх байсан. Тухайн үед байсан хүмүүсийг дуудаад гэрчээр оролцуулъя гэсэн хүсэлтийг хангаагүй,тэгсэн бол тэр хүмүүс өөр зүйл ярих байлаа. ...2022 оны миний гарын үсэгтэй нотлох баримт нь хаана байгаа юм бэ? тийм баримт үйлдээгүй, 2022 онд хэн ч намайг дуудаад танайх камер хаалтаа суулгаагүй байна гэж дуудаагүй. ...камер хаалтыг машин мөргөж эвдсэн гэдэг асуудлыг дурдаж байсан.******* ТӨХК-аас манай компанийг ямар нэгэн асуудлаар нэг ч дуудсан зүйл байгаагүй... гэрээний дагуу ажлуудыг бүрэн гүйцэд хийж хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна... гэжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ХХК бол тухайн үедээ замын барилга байгууламжийг батлагдсан зураг төслийнх нь дагуу хийж гүйцэтгээд, тэрийг нь хүлээж аваад явчихсан. Өнөөдрийн маргаад байгаа асуудал нь******* ТӨХК, ХХК хоёр ******* компани хийж гүйцэтгээгүй, гэрээнд заагаагүй ажил байх юм бол Зам тээврийн яамнаас ХХК нэхэмжилж авах шаардлагатай. Хийж гүйцэтгэсэн ажлыг нэмж хийж гүйцэтгэсэн мэтээр юм уу, эсхүл зураг төсөлд байхгүй ажлыг өөр компанитай гэрээ хийж хийлгэчихээд туслан гүйцэтгэгчээс нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм. Мөнгөн дүнтэй холбоотой, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр манай зүгээс хийж гүйцэтгэх ажлаа бүгдийг нь хийгээд гүйцэтгэчихсэн байдаг. Манай талаас камер хаалтны мөнгө гээд гэрээ гаргаад өгчихсөн байгаа. Үүнтэй холбоотой нэхэмжлээд байгаа мөнгөн дүнд манайх зардлаа гаргаад тэрийг нэхэмжилж авчраад суулгачихсан. Тийм учраас манайх хийх ажлаа хийгээд гүйцэтгэчихсэн. Нэхэмжлэгч талаас ажлын үр дүнгийн доголдлын талаар гэрээний төлбөрийг нэхэмжлээд байгаа. Гэтэл Иргэний хуулийн 353 дугаар зүйлд гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үздэг. Гэтэл тухайн үедээ комисс хүлээж аваад шийдчихсэн. Нэмэлтээр ажлууд хийгээд цаанаасаа чиглэл өгөөд байгаа нь мэдээж төрийн аппаратуудын хоорондын харилцаатай холбоотой. Үнэхээр манай зүгээс хийж гүйцэтгээгүй хоёр тэмдэг тэмдэглэгээг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл бусад хийгдээгүй ажлуудыг өөрөөр хэлбэл жолоочийн гэм буруутай, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан жолоочоос нэхэмжилж авах ёстой байтал манайхаас нэхэмжлээд байгаа... Нэхэмжлэгч нарын зүгээс болсон процесс буюу нөхцөл байдлыг мэдэхгүй, зөвхөн гэрээтэй холбоотой, Зам тээврийн яамнаас явуулсан баримттай холбоотой нэхэмжлэл гаргачихаад өнөөдөр нэхэмжлэлээ хамгаалах гээд зүтгээд байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн нөхцөл байдалд өөрөө хамтарч ажиллаж байсан, туслан гүйцэтгэгчээр орж хариуцаж ажиллаж байсан хүн учраас бодит нөхцөл байдлыг тодорхой мэдээд, өнөөдөр тайлбараа үнэн зөв, бодитой хэлж байна. Тийм учраас******* ТӨХК-ийн нэхэмжилсэн 31,275,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийн зүгээс гаргасан 27,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд тавьж байна... гэжээ.

8. Нэхэмжлэгчээс: 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай Хүсэлтийг хүлээн авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 3/, ТӨХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 99 дугаартай Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх танаа гэх албан бичиг /хх-ийн 4/, Булган аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 193 дугаартай прокурор Э.Гантулгыг томилсон тухай албан бичиг /хх-ийн 5/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШЗ2023/01032 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх-ийн *******-7/,******* ТӨХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 144 дугаартай Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн хуулбар /хх-ийн 8-9/, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2023/00177 дугаартай*******г эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 10-11/,******* ТӨХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн хуулбар /хх-ийн 12-13/, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн төлбөрийн баримтын хуулбар /хх-ийн 14/,******* ТӨХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 15-1*******/, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй төлбөр авах цэг барих (Булган аймгийн Баяннуур сумын нутагт) ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар /хх-ийн 17-18/, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Туслан гүйцэтгэх гэрээ-ний хуулбар /хх-ийн 19-21/, 1*******2,508,540 төгрөгийг НӨАТ-ын баримтын хуулбар /хх-ийн 22/, ******* ХХК-ийн 1*******2,*******08,548 төгрөгийн нэхэмжлэл /хх-ийн 23/, 1*******2,508,540 төгрөгийн төлбөрийн баримтын хуулбар /хх-ийн 24/,*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 25/, Булган аймгийн Баяннуур сумын нутагт шинээр барьсан төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлыг байнгын ашиглалтанд хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл /хх-ийн 71-75/, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Булган аймгийн Баяннуур суманд шинээр баригдсан төлбөр авах цэгийн барилга, байгууламж, зам талбайн ажлыг байнгын ашиглалтанд оруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /хх-ийн 7*******/, 2020 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссийн акт /хх-ийн 77-78/, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Булган аймгийн Баяннуур суманд шинээр баригдсан төлбөр авах цэгийн барилга, байгууламж, зам талбайн ажлыг байнгын ашиглалтанд оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн /хх-ийн 79/,

хариуцагчаас: ******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/2023 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг /хх-ийн 33/, Зам тээврийн хөгжлийн төвийн 2022 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн 1/512, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/745, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/921 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-ийн 39-41/, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2/192 дугаартай албан бичиг /хх-ийн 42/, 31,9*******5,277 төгрөгийн төлбөрийн баримтын хуулбар /хх-ийн 43/, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Туслан гүйцэтгэх гэрээ-ний хуулбар /хх-ийн 44-4*******/, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн АГ-110/22 дугаартай Баяннуур сумын ТАЦ-ын тонн жингийн асфалт бетон хучилтын засварын ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар /хх-ийн 47-49/, Булган аймаг Баяннуур сумын төлбөр хураах цэгийн хатуу хучилттай автозамын засварын ажлын фото зураг /хх-ийн 50-57/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

9. Шүүхийн журмаар Зам тээвэр хөгжлийн яамнаас Улсын чанартай А27 дугаартай Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн авто замын Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийн барилгын ажлын гүйцэтгэлийн баримтын хуулбар /хх-ийн 102-135/, Зам, тээврийн хөгжлийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/428 дугаартай Булган аймгийн Баяннуур сумын нутагт төлбөр авах цэг барих ажил гүйцэтгэх гэрээний ажлын зураг, төслийн магадлалын ерөнхий дүгнэлт, ажил хүлээн авсан акт, тэмдэглэл болон гүйцэтгэлийн баримт бичиг /хх-ийн 149-172/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2024/00542, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/0122******* дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 191-202, 203-210/, 2020 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн 020/70 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар /хх-ийн 211-213/, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/09-20 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар /хх-ийн 214-21*******/, Монгол Улсын сангийн яамны 2024 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн 03/5187 дугаартай хариу албан бичиг /хх-ийн 232/-ийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... ТӨХК нь ******* ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулан гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн дагуу улсын чанартай А27 дугаартай чиглэлийн авто замын Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн өгч байсан. Зам тээвэр хөгжлийн төвөөс 2021 оны 04 дүгээр сарын 01, 2021 оны 10 дугаар сарын 01, 2021 оны 11 дүгээр сарын 23, 2022 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрүүдэд хийсэн ажлууд шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн албан тоотуудыг ирүүлсэн. Үүний дагуу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ХХК-тай Баяннуур сумын төлбөр авах цэгийн тонн жингийн асфалт бетон хучилтын засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан дутуу ажлуудыг 31,9*******5,277 төгрөгөөр хийж гүйцтгүүлсэн тул дутуу хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 31,9*******5,277 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр оролцсон прокурор нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж дараах тайлбар гаргасан. Үүнд: ...хугацаанд нь хийж гүйцэтгээгүй учраас******* ТӨХК-иас ХХК-тай 2022 оны оны 08 дугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулан 31,9*******5,277 төгрөгийг шилжүүлсэн байна. Мөн тухайн ажлыг ******* ХХК хийж гүйцэтгээгүй нь хавтаст хэрэгт авагдсан Зам тээврийн хөгжлийн төвийн мэдэгдэлүүдээр тогтоогдож байна... гэсэн.

4. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргасан. Үүнд: ...Улсын чанартай А27 дугаартай Лүн Батцэнгэл чиглэлийн авто замын Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэг барих ажлыг бүрэн гүйцэтгэж улсын комисс хүлээн авснаар ажил дууссан байхад******* ТӨХК нь ямар учраас ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 31,9*******5,277 төгрөг төлснийг ойлгохгүй байна. Мөн уг ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн гэж манай компаниас ХХК-д төлсөн төлбөрийг шаардах үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн.

5. Хариуцагч ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:******* ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан батлагдсан зураг төслийн дагуу Улсын чанартай А27 дугаартай ийн чиглэлийн авто замын Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийг 200,000,000 төгрөгөөр тооцож 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцон гэрээ байгуулж гарын үсэг зурсан.******* ТӨХК нь одоогоор ажлын хөлсний үлдэгдэл 27,491,4*******0 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү... гэсэн.

*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК нь ерөнхий захиалагчаас зөвшөөрөл авалгүй ХХК-аар ажил гүйцэтгүүлсэн байдаг. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус компаний 50947452************** тоот дансаар дамжуулан 11,000,000 төгрөгийг авсан үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй байна. Мөн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай компаниас 218,181 төгрөгийн цемент авсан. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 9,592,000 төгрөгийг өөрийн компанийн дахь 40010*******3529 тоот дансаар авсан тул зөвшөөрөхгүй гэсэн.

7. Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

8. Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ болон******* ТӨХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй төлбөр авах цэг барих /Булган аймгийн Баяннуур сумын нутагт/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний үнэ 200,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна.

 

9. Мөн******* ТӨХК болон ******* ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Туслан гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр ******* ХХК нь Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэг барих ажлыг 2020 оны 10 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

10. Уг гэрээний дагуу ******* ХХК-ийг Улсын чанартай А27 дугаартай Лүн Батцэнгэл чиглэлийн авто замын Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэг барих ажлыг зориулалтаар нь ашиглах боломжтой, бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үзэж 2020 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр улсын комисс хүлээж авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт, хурлын тэмдэглэл /хх- 130-158 дугаар тал/-ээр тогтоогдож байна.

 

11. Мөн Улсын комиссоос ******* ХХК-д камер хаалт угсарч ашиглалтанд бэлэн болгох, авто пүү суурилуулах, авто пүүний суурь хийх, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, талбайн цас цэвэрлэж орчны цэвэрлэгээ хийх ажлыг дутуу хийсэн гэсэн үндэслэлээр уг ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэж, хүлээлгэж өгөхийг үүрэг даалгавар болгож өгсөн байна.

 

12. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан гэрээний харилцаа үүссэн байна.

13. Нэхэмжлэгч нь Зам тээвэр хөгжлийн төвөөс 2021 оны 04 дүгээр сарын 01, 2021 оны 10 дугаар сарын 01, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 2022 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрүүдэд ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн албан тоотуудыг ирүүлсэн. Үүний дагуу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ХХК-тай Баяннуур сумын төлбөр авах цэгийн тонн жингийн асфалт бетон хучилтын засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан дутуу ажлуудыг 31,9*******5,277 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

14. Гэвч нэхэмжлэгч нь ХХК-тай ******* ХХК-ийн улсын комиссоос үүрэг даалгавраар өгөгдсөн ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр бус Баяннуур сумын ТАЦ-ын тонн жингийн асфалт бетон хучилтын засварын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулж гэрээний төлбөрт 31,9*******5,277 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

15. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлууд болох камер хаалт угсарч ашиглалтанд бэлэн болгох, авто пүү суурилуулах, авто пүүний суурь хийх, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, талбайн цас цэвэрлэж орчны цэвэрлэгээ хийх ажлууд-ыг ХХК-иар гүйцэтгүүлснийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.

1*******. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд******* ТӨХК болон ******* ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Туслан гүйцэтгэх гэрээний үнийн дүнг талууд 200,000,000 төгрөгөөр тохиролцсон байх ба******* ХХК ******* ХХК-д гэрээний төлбөрөөс 27,491,4*******0 төгрөг дутуу өгсөн гэж сөрөг шаардлагыг үндэслэсэн.

17. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ******* ХХК нь улсын комиссоос нэмэлт үүрэг даалгавраар өгөгдсөн ажлыг бүрэн хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, гэрээний үүргийг бүрэн биелүүлснийг нотлоогүй байна. Мөн гэрээний төлбөрт хэзээ, хэдэн төгрөг авсантай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, сөрөг нэхэмжлэл баримтаар нотлогдохгүй байна.

18. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч******* ТӨХК-ийн хариуцагч ******* ХХК-с 31,9*******5,277 төгрөг гаргуулах, хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч******* ХХК-с 27,491,4*******0 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

19. Нэхэмжлэгч******* ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,777 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,407 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч******* ТӨХК-ийн хариуцагч ******* ХХК-аас 31,9*******5,277 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч******* ТӨХК-аас 27,491,4*******0 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч******* ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,777 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,407 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ