| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00001/И |
| Дугаар | 303/ШШ2025/00042 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 303/ШШ2025/00042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ********
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******** нь 1965 онд Баацагаан суманд төрсөн, 8 дугаар анги төгсөөд цэргийн албанд татагдаж, 1983-1986 оны 6 сар хүртэл ардын армийн 186 дугаар ангид алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 9 дүгээр сард Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар ажилд орж байсан. Түүнээс хойш Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар тасралтгүй ажилласан. Би 1991 оныг дуустал ажилласан юм.
Манай гэр шатахад хөдөлмөрийн дэвтэр шатаж үрэгдсэн юм. Ажилласан байдлаа архиваас шүүлгэхэд ажилд орсон болон бусад тушаалууд гарсан. Мөн 1987-1991 онуудад авч цалинг түүж гаргасан. Дээрх байдлуудаар миний 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн лавлагаа, Баянхонгор аймаг ЗДТГ-ын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1060 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 888 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр тушаал, түүний хавсралт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч ****** мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ******* 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ***** нь 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар ажиллаж байсан болох нь цэргээс халагдаж ирсэн ******* туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар томилсон Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаар тушаал, түүний 1987-1991 онуудад авч байсан цалин хөлсийг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 888 дугаар лавлагаа, нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчдыг баталсан, 25. ********* гэж тэмдэглэсэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн Зөвлөлийн тэргүүлэгчийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр тушаал, түүнийхавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Иймд хүсэлт гаргагч ******** 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч **************1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ****** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА