| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00824/И |
| Дугаар | 103/ШШ2024/00697 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2024/00697
| 2024 оны 11 сарын ******* өдөр | Дугаар 103/ШШ2024/00697
| Улаанбаатар хот
|
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,997,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч С.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,997,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч С.******* нь ХААН банкны Багануурын төв салбар тооцооны төвөөс 20******* оны 4 дүгээр сарын *******-ны өдөр ЗГ-491694******* тоот зээлийн гэрээ, БГХ/491694******* тоот барьцааны гэрээ байгуулан 6,200,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 13,8 хувийн хүүтэй, 20******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр 190,000 төгрөгийн нэмэлт зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 13,8 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн. Зээлдэгч С.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээний дагуу 4,824,430 төгрийг буцаан төлсөн байна. Иймд С.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 3,512,5******* төгрөг, хүү 447,265 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,578 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 3,997,875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч С.******* холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэн ******* банкны талаас хариуцагч С.*******тай доорхи хуваарийн дагуу
- 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 333,200 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 333,200 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 333,200 төгрөг,
- 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 333,200 төгрөг,
- 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 333,200 төгрөг,
- 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 333,200 төгрөг,
- 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 333,200 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 333,200 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 333,200 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 333,200 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 333,200 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3*******,675 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагч С.******* гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,997,875 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нь 3,997,875 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүрийн 01-ний өдөр 333,200 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3*******,675 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39,458 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 39,458 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ