| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2024/0018/З/Т |
| Дугаар | 123/ШШ2024/0019 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 123/ШШ2024/0019
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын
зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж,
холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би Мөнх хайрхан наран нөхөрлөл ББН, Дэвжих Заамар нөхөрлөл ЗБН, Чимэд сайн үйлс нөхөрлөл ЗБН, Сүмбэр Авдарбаян ЗГБХ нөхөрлөлүүдийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөнх хайрхан наран нөхөрлөл ББН-ээс Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдуулан Зэумар замбала нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, Төв аймгийн Заамар сумын Засаг Л.Амгаланбаярын Зэумар замбала нөхөрлөлтэй хийсэн гэрээг хүчингүй болгож, Засгийн газрын 296 дугаар тогтоолын журмын 3.1.3-т заасны дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлийн бүртгэлийн дарааллаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах гэсэн заалтыг баримтлан Мөнх хайрхан наран нөхөрлөлтэй гэрээ байгуулахыг Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаярт даалгаж өгнө үү гэж,
Дэвжих Заамар нөхөрлөл ЗБН-өөс Төв аймгийн Заама сумын Засаг даргад холбогдуулан Зэумар Замбала нөхөрлөлтэй байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хүчингүй болгуулах, Дэвжих Заамар нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Заамар сумын Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Салтгарын урт гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгах гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Салтгарын урт гэх газарт 1.5 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор анх өргөдөл өгсөн нөхөрлөлийн өргөдлийн дарааллыг буруу тогтоож Зэумар замбала нөхөрлөлтэй гэрээ байгуулсан Заамар сумын Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Зэумар Замбала нөхөрлөлтэй байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хүчингүй болгуулах, Дэвжих Заамар нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Заамар сумын Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Салтгарын урт гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгах гэж,
Чимэд сайн үйлс нөхөрлөл ЗБН-өөс Заамар сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Зэумар замбалай нөхөрлөлтэй хийсэн ашигт малтмал олборлох тухай гэрээг цуцлуулах гэж,
Сүмбэр Авдарбаян ЗГБХ нөхөрлөлөөс Заамар сумын Засаг даргад холбогдуулан Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр болон Зэумар замбала нөхөрлөлийн хооронд байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах гэрээ-г хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сүмбэр Авдарбаян ЗГБХ нөхөрлөлтэй Бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заамар сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Заамар сумын Засаг даргад даалгах гэж тус, тус нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр нь 2024 оны 03 дугаар 29-ний өдрийн А/47 дугаар захирамжаар маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Зэумар Замбала нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор байгуулсан 01 дугаартай гэрээг цуцалсан байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч гэрээг цуцалсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Зэумар Замбала нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг цуцалсан тул энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Зэумар Замбала нөхөрлөлийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй болсон байх тул уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасныг баримтлан Мөнх хайрхан наран нөхөрлөл ББН, Дэвжих Заамар нөхөрлөл ЗБН, Чимэд сайн үйлс нөхөрлөл ЗБН, Сүмбэр Авдарбаян ЗГБХ нөхөрлөлүүдийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас Мөнх хайрхан наран нөхөрлөл ББН-ийн Төв аймгийн Заамар сумын Засаг Л.Амгаланбаярын Зэумар замбала нөхөрлөлтэй хийсэн гэрээг хүчингүй болгуулах, Дэвжих Заамар нөхөрлөл ЗБН-ийн Зэумар Замбала нөхөрлөлтэй байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хүчингүй болгуулах, Чимэд сайн үйлс нөхөрлөл ЗБН-ийн Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Зэумар замбалай нөхөрлөлтэй хийсэн ашигт малтмал олборлох тухай гэрээг цуцлуулах, Сүмбэр Авдарбаян ЗГБХ нөхөрлөлийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр болон Зэумар замбала нөхөрлөлийн хооронд байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах гэрээ-г хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагуудыг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Чимэд сайн үйлс нөхөрлөл ЗБН-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чимэд сайн үйлс нөхөрлөл ЗБН-д олгосугай
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг баримтлан гуравдагч этгээд болох Зэумар Замбала нөхөрлөлийг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ