| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01431/И |
| Дугаар | 142/ШШ2024/01639 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2024/01639
2024 12 09 142/ШШ2024/01639
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, хөтөл 13 дугаар гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, баруун дэнж ******* тоотод оршин суух,******* овогт ******* /РД:, утас:, /-д холбогдох
4,774,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч З.*******,
Хариуцагч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь анх 2023 оны 8 дугаар сарын 25-нд надаас 1,000,000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, бөгж аваад өдөр бүр 20,000-30,000 төгрөг хасуулж төлөөд 63,000 төгрөг үлдсэн байсан. 2023 оны 10 дугаар сарын 5-нд алтан ээмэг 3,58 грамм-1,145,600 төгрөг, монетон гинж 15,2 грамм-3,496,000 төгрөгийн бараа 3 сарын хугацаатай зээлүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 05-нд өдөр гэхэд дуусна гэсэн. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000 төгрөг, 10 дугаар сарын 13-ны өдөр 40,000 төгрөг тус тус хасуулсан, тэр цагаас хойш нэг ч хасалт хийлгээгүй. Одоо залгахаар утас нь холбогдохгүй, холбогдсон ч авахгүй, Фейсбүүк чатаар мессеж бичсэн ч уншихгүй. Ажлаас нь асуухаар манайхаас гарсан, холбоотой байдаг хүн байхгүй гэдэг. Хүний утсаар залгахаар утсаа авна, мөнгөө өгөөч гэхээр за ойлголоо, удахгүй гээд шалтаг тоочдог. Хамгийн сүүлд 3 дугаар сард холбоо барьсан, үүнээс хойш холбоо тасарсан. нь Орхон аймагт үсчин хийдэг, хайж яваад сууж байгаа үсчний нь олсон боловч хөдөө явсан гээд байгаагүй. Авснаас хойш 10 сарын хугацаа өнгөрсөн ч одоо хүртэл мөнгөө өгөөгүй байна. Одоо авсан барааны мөнгө 4,641,000 төгрөг, өмнөх үлдэгдэл 63,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн 70,200 төгрөг, нийт 4,774,200 төгрөг гаргуулж өгнө үү. ...шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 660,000 төгрөг төлснийг нэхэмжлэлийн дүнгээс хасч байна. гэжээ.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгч З.*******д 660,000 төгрөг төлсөн, үлдсэн 4,114,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Б.д холбогдуулан худалдсан барааны үнэ 4,774,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 660,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 660,000 төгрөгөөр бууруулж, 4,114,200 төгрөгийг хариуцагч Б. нэхэмжлэгч З.*******д төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.
Иймд зохигч 4,114,200 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,337 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 91,337 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.*******гийн хариуцагч Б.гаас 4,774,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт 4,114,200 төгрөгийн хэмжээнд зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч З.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,337 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 91,337 төгрөгийг гаргуулан З.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ