Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2024/00704

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2024/00704

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,516,**************2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багануур-******* ААТҮГ нь хариуцагч С.******* холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,516,**************2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* овогтой ******* нь 2022 оны 11 дүгээр сараас эхлэн халуун ус, цэвэр, бохир ус, дулааны төлбөрөө барагдуулахгүй, хуримтлагдсан авлага үүсгэж манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул С.*******гаас 1,516,**************2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Багануур-******* ААТҮГ нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотын эзэмшигч ******* овогтой ******* нь үндсэн төлбөр болох 1,516,**************2 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч С.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,516,**************2 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1. дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Омни Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,516,**************2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур-******* ААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж 3*******,222 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 3*******,222 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 1*******,611 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр

гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ