| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00833/И |
| Дугаар | 103/ШШ2024/00706 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2024/00706
| 2024 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2024/00706 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* тауэр 7 давхар, ******* тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 415,74******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Р. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 415,74******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* капитал ББСБ ХХК нь ******* той 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 20240314-56 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 315,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5,5 хувийн хүүтэй z000262**************5 тоот зээлийг Хаан банк дахь 5171162*******90 тоот дансанд зээлдэгч Р. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Р. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Иймд үндсэн зээл 315,000 төгрөг, хүү 97,59******* төгрөг, шимтгэл 3,150 төгрөг нийт 417,74******* төгрөгийг Р.оос гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Р. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 415,74******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Р. нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 417,74******* төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, 75******* дугаар зүйлийн 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 415,74******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,17******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,5*******9 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Р.оос улсын тэмдэгтийн хураамж 6,5*******9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн
тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ