| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00831/И |
| Дугаар | 103/ШШ2024/00711 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2024/00711
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2024/00711 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* онд Төв аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсэг ******* ******* гэх газар нутаглах, ******* овогт ******* ******* Ө.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь Ө.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие нь Ө. 2009 онд гэр бүл болж, 2010 онд том охин төрсөн. Ө. нь 2014 оны хавар бага охиноо 1 нас 1 сартай байхад нь эцэг Г.*******, эмээ хоёрт үлдээгээд салаад явсан. Гэр бүл болоод албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хүүхэд ээжээрээ овоглож ирсэн. Ээжээрээ овоглодог учраас бага хүүхдээ өсгөөгүй байж хүүхдийн мөнгийг одоо болтол Ө. авдаг. Мөн эмээ нь Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай болоод тэнд *******ьдрахаар явсан юм. Гэтэл хүүхэд ээжээрээ овоглодог болохоор аав Г.*******, эмээ нарт ямар ч х*******ааралгүй гээд хотын сургууль хүлээж авдаггүй. Иймээс Ө.ээс охин Х. хүүхдийн мөнгийг шилжүүлэн авах, Х. ааваар нь овоглож бичиг баримттай болгох шаардлагатай байх тул Ө.******* эрэн сурвалжилж өгнө үү. Ө. нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 4 дүгээр гуд*******жны тоотод бүртгэлтэй боловч *******ьдрахгүй удаж байгаа талаар хорооноос мэдэгдэж албан бичиг өгсөн гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хура*******ж төлсөн баримт, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ө. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Ө.ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
******* овогт /РД:/ гэсэн регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 22 дугаар хороонд *******ьдардаг байсан, дугаарын гар утастай гэх мэдээллийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Ө. нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* овогт ******* *******од анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
5.Ө.ийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хура*******жийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хура*******ж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ