| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/00578/И |
| Дугаар | 142/ШШ2024/01638 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2024/01638
2024 12 09 142/ШШ2024/01638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу *******-т байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-р хороолол, 6 байр, ******* тоотод оршин суух,******* овогт ******* ******* /РД:*******, утас: *******/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-р хороолол, 6 байр ******* тоотод оршин суух, ******* овогт /РД:, утас:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 884,644,383.6 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Хариуцагч О.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч В.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч О.******* нь нөхөр В.тай хамтран *******тай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр №12/18-18 тоот Зээлийн гэрээ болон №12/18-19 дугаартай барьцааны гэрээг байгуулж 0 000 000 /найман зуун сая / төгрөгийг6 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлж авсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээг байгуулан дараах үл хөдлөх эд хөрөнгө болон хөрөнгийн эрх, газар эзэмших эрхийг барьцаалсан. Үүнд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын дүгээр баг Хүрэнбулаг хороолол, Г хэсэг, Г байр ,,, тоот24 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, авто зогсоолын зориулалттай 82.2 хувийн гүйцэтгэлтэй тоот үл хөдлөх хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын дүгээр баг Хүрэнбулаг хороолол Г гудамж, 82.2 хувийн гүйцэтгэлтэй тоотуудын үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус-р хороолол Г хэсэг ,, 68, тоот 1496 м2 талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан. О.*******, В. нарт холбогдох 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-18 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт11,367,481.3 төгрөгийг, хүүнд63,91266.7 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд,046,0*******.2 төгрөгийг тус тус төлсөн байна. Одоо зээлдэгч нарын төлөх ёстой төлбөр нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр88,632,519.7 төгрөг, хүү 229,543,421.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү,585,668.3 төгрөг, нийт43,761,698.7 төгрөг байна. Иймд үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт дүн43,761,698.7 төгрөг мөн нэхэмжлэл шүүхэд гаргахтай холбогдон гарсан зардал нотариатын төлбөрт төлсөн9,500 төгрөгийг нэмээд нийт43,841,108 төгрөгийг О.*******, В. нараас гаргуулж ******* ХХК-д олгож өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. ...Хариуцагч О.*******, В. нар нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр №12/18-18 дугаартай зээлийн гэрээг байгуулж 0,000,000 төгрөгийг дуусаагүй барилгын эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлэн авсан бөгөөд зээлийн гэрээний дагуу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай Барьцааны гэрээг байгуулан нийт2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан /анхны нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан/ байдаг. Хариуцагч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу нийт 22 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар дараах 20 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүд *******ны барьцаанд бүртгэлтэй байна. Үүнд: хариуцагч О.*******ын өмчлөлийн 82.2 хувийн гүйцэтгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын-р баг, Хүрэнбулаг-р хороолол Г гудамж,,,,,,,,,,,,,3,4,7,9,0 тоот орон сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг хороолол, Г хэсэг -р байр , тоот2.71 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг хороолол Г хэсэг ,,, тоот 1496 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар байна. Зээлдэгч нь зээлийн өр төлбөрийг барагдуулахгүй өнөөдрийг хүртэл хугацаанд төлөлт хийхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул өмнө гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох43,841,108 төгрөгийг, үндсэн хүү7,336,063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү,467,212.6 төгрөг, нийт 140,3,275.6 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг 884,644,383.6 төгрөг болгон нэхэмжилж байна. Мөн дээрх барьцаалагдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн ийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан ******* дараах тайлбарыг хүргүүлж байна. ******* нь иргэн О.*******, В. нартай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12/18-18 дугаартай зээлийн гэрээ болон 12/18-19 дугаартай барьцааны гэрээ байгуулан 0,000,000 төгрөгийн зээлийн6 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэйгээр олгож үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож2 тоо ширхэг хөрөнгийг барьцаалсан. Өнөөдрийн байдлаар 20 үл хөдлөх эд хөрөнгө зээлийн барьцаанд байна. Зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймагт байрлалтай0 айлын орон сууцны зориулалттай 82,2 хувийн гүйцэтгэлтэй барилгыг зээлдэгч тухайн орон сууцыг гүйцээн барих зориулалтаар *******наас 0 сая төгрөгийн зээл авч, орон сууц захиалгын хүлээгдэж буй орлогоор зээлийг эргэн төлөх зориулалттай байсан боловч *******ны зээлийг хааж дуусгаагүй. Уг барилга банкны санхүүжилтээр гүйцээн баригдаж 2018 оны дүгээр сард ашиглалтанд орсон. Зээлийн эхний санхүүжилт 650 сая төгрөгийн 515 сая төгрөгийг БНХАУ руу барилгын материал татан авахад,5 сая төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн байдаг. Зээлийн үлдэх хэсэг болох 150 сая төгрөгийг дотоод засал, гаалийн татвар, тээврийн хөлс, зэрэгт зарцуулсан гэдэг. О.******* 2024 оны дугаар сарын1-ний өдрийн байдлаар зээлийн төлбөр, үндсэн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 884,644,383.069 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Хууль өмчлөгч өмчөө хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхийг хамгаалан баталгаажуулдаг. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан цаг үед Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй уг өмчийн албан ёсны өмчлөгч нь О.******* байсан ба өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийн эх хувиуд банкинд хадгалагдаж байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан хуулийн бүхий л шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар ******* Ү-2101021539 дугаартай хөрөнгийн барьцааны эрхийг Улсын бүртгэлээр баталгаажуулан хуулийн дагуу олж авсан. Барьцаалагчийн шаардлага хангах замаар барьцааны зүйлийг өөртөө бүрмөсөн бодитоор авч болдог бөгөөд зээлийн гэрээний үүргийг биелүүлж барьцааг чөлөөлөхийг шаардах, эсвэл тухайн эд хөрөнгөд ногдох үүргийг зээлдэгчийн өмнөөс биелүүлж, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй. Мөн шүүхийн журмаар орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь барьцаалагч *******ны барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл ипотекийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй билээ. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Хүчин төгөлдөр зээлийн гэрээ, хүчин төгөлдөр барьцааны гэрээний асуудал ******* ХХК, *******, нартай байгуулсан хуулийн шаардлага хангасан бичгээр хийсэн, нотариатаар батлуулж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн гэрээний харилцааны асуудлыг ярьж байна. Үүнд хүсэл зоригийн асуудал яригддаг. Тухайн үед *******, нар 82 хувийн гүйцэтгэлтэй барилгаа барьж чадахгүй байна, гүйцээж баръя гэж хүсэл зоригоо илэрхийлээд *******наас авсан 0,000,000 төгрөгөөр барилгаа барьж дуусгасан. Хэрвээ банк мөнгө өгөөгүй бол уг байр ашиглалтанд ороогүй байх байсан. Хариуцагч тал 88,000,000 төгрөгийн хүүг үндсэн зээлээс хасуулна гэж яриад байна. Гэтэл *******наас гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгт байгаа. Гэтэл *******ын харилцах дансанд хоёр удаа хийсэн мөнгө нь автомат таталт хийгдээд, тэр үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Дараа нь залруулгын гүйлгээгээр зарлага гараад энэ нь зээлийн гэрээндээ ямар дарааллаар мөнгө суутгаж авах талаар тодорхой заасан байгаа. Хүү тооцооллын хүснэгт тодорхой биш байна гэж хэлээд байна энэ бол маш тодорхой байгаа. Монгол улсад 2 программ ашигладаг, түүний нэг нь НИС гэх программаар автоматаар бодогддог. Улсын дээд шүүхийн тайлбар дээр мөнгөн төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаанд энэ зээлийг ашигласан гэж үзнэ гэж байгаа. Гуравдагч этгээдүүдтэй холбоотой асуудал яригдаж байна. Анх зээл авахдаа0 орон сууц барьцаалсан байгаа. Үүнээс төлөлттэй нь уялдуулаад 20 тоо ширхэг хөрөнгийг чөлөөлсөн. *******ийг буруутгаад байна, ******* зээлдэгчийн дансанд зээлийг0 хувь шилжүүлснээр үүргээ бүрэн биелүүлсэн. Тэгэхээр өөрсдийнх нь үүргээ биелүүлэх ээлж ирээд байна. ******* гэрээний үүргийг шаардах жилийн хугацаандаа багтаж нэхэмжлэл гаргаад явсан. Зээлдэгч зээлээ төлөхгүй байдалд хүрлээ гэхэд ******* яаруу сандруу нэхэмжлэл гаргаад явах боломжгүй. Манай өмчлөгч болчихоод байгаа иргэд ******* буруутай гээд байна. Гэтэл *******ны мөнгөөр уг орон сууцыг бариад дууссан. Гэхдээ өмчлөгчөөр тогтоолгосон нь тухайн хөрөнгөд оногдсон үүргээс чөлөөлж байгаа асуудал биш шүү. Үүрэгтэйгээ хамт шилжинэ гэж заасан байгаа. Та бүгдийн хувьд ******* руу биш *******тай учраа олох ёстой. Тухайн үед зээл олгоход бүх хөрөнгө *******ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн урьдчилсан тэмдэглэл бүртгэлгүй хөрөнгө байсан. Үүнийг ******* аваад үзээд судлаад, барилга дуусах шатандаа орж байгаа юм байна, үлдсэн санхүүжилтийг гаргаад дуусгая гэж шийдсэн. Миний зүгээс хэлэхэд энэ бол хүчин төгөлдөр байгуулагдсан зээлийн гэрээ, мөн хүчин төгөлдөр байгуулагдсан улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ байгаа... гэжээ.
3. Хариуцагч О.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд *******наас 0,000,000 төгрөг зээлэх гэрээ байгуулсан нь үнэн боловч6 сарын хугацаанд зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулж ирсэн. Гэтэл зээлийн эргэн төлөлтөд төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар эргэн төлсөн төлбөрийг суутгаж байсан. Гэтэл үндсэн зээлийг хамгийн сүүлд нь авах байдлаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс үндсэн зээлээс миний өмнө төлсөн төлбөрүүдийг хасах ёстой гэж үзэж байна. Үүнийг зээлийн дансны хуулганаас харж болох ба энэ талаарх тооцооллыг миний бие тусад нь гаргаж нэмэлт тайлбараар өгөх болно. Нэгэнт үндсэн зээл ийнхүү буурч байгаа тохиолдолд түүнээс бодох хүү буурах учиртай. Энэ тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөгдөх боломжгүй юм. Иймээс миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...*******ын хувьд ******* ХХК-д хүсэлт тавьж зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах орон сууцны барилгад зээлийн зориулж авсан, зээлийг зориулалтын дагуу тухайн барилгад ашигласан. Гэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг 0,000,000 төгрөгийн зээл олгоогүй, зээлийн шимтгэл гэх нэрээр 8,000,000 төгрөг суутгаж аваад үндсэндээ92,000,000 төгрөгийг олгосон байгаа. Энэ олгосон зээлийн дагуу 2019 онд хүртэл зээлийн төлөлт хийгдсэн. Харин 2019 оны хагас жилээс хойш зээлийн үүргийн зөрчил үүссэн. Зээлээ төлж чадахгүй байсан шалтгаан нь барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарсан нөхцөл байдал үүссэн. Тухайн үүргийн зөрчилтэй холбоотой *******наас ямар нэгэн арга хэмжээ аваагүй, зээлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох саналыг гаргаж байсан. Энэ хугацаанд орон сууц, зогсоолыг худалдсан тохиолдолд *******ны дансанд хийх гэрээний үүрэгтэй байдаг. Тухайн гэрээний дагуу зарим худалдагдсан орон сууц, зогсоолын төлбөр төлөгдөж байсан. ******* ХХК-ийн зүгээс зээл төлүүлэх талаар ажиллагаа хийгээгүй, нэг ч удаа мэдэгдэл өгч байгаагүй орхисон. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу орон сууцыг худалдаад тодорхой хугацаанд мөнгө орж ирэхээр нь *******ны зээлийн дансанд шилжүүлнэ гэж заасан. Үүний дагуу 2021 оны 01 дүгээр сард ******* нарын зүгээс 88,400,000 төгрөгийг тухайн данс руу үндсэн зээлнээс хасуулах зорилготой шилжүүлсэн байгаа. Энэ мөнгөн төлбөрийг үндсэн зээлд хасаж тооцоод улмаар зээлийн дансан дахь үндсэн зээлийн үлдэгдэл00,232,518 төгрөг болж буурсан. *******наас нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн үлдэгдэл88,632,518 төгрөг гэж хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй тайлбар гаргаж байна. *******ны нэхэмжлэлд үндсэн зээлийн төлбөр хэд, хүү нь хэдэн төгрөг гэдэг нь тодорхойгүй байсан. Одоо 140,000,000 төгрөгийг нэмэгдүүлсэн гэж байгаа боловч юуны мөнгө нэмэгдүүлж байгаа нь тодорхойгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын-нд үндсэн зээлийн үлдэгдэл00,232,518 төгрөг болж буурсан учраас энэ үндсэн зээлийн үлдэгдлээс хүү, нэмэгдүүлсэн хүү бодох ёстой. Нэгэнт зээл авч орон сууц барихад хэрэглэсэн учраас бидний хувьд үндсэн зээл 2021 оны 01 дүгээр сарын-ний өдрийн байдлаар00,232,518 төгрөг дээр0,000,000 төгрөгийн хүү нэмж 500,232,518 төгрөгийг төлөх боломжтой гэсэн тайлбар гаргаж байна. Дараагийн асуудал нь зээлийн хугацааны асуудал яригдаад байгаа. 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дууссан зээлийн гэрээг нэхэмжлэгчийн зүгээс огт арга хэмжээ авахгүй байж байгаад 1 жил гаруй болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд 2 орон сууц худалдагдаагүй, хэн нэгэн хүн захиалгын гэрээ хийж аваагүй, мөн 8 автомашины зогсоол хэн нэгэнд худалдагдаагүй энэ хөрөнгөөр үүрэг хангагдах учраас энэ хэмжээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Харин бусдад худалдагдсан, өмчлөгчөөр тогтоогдсон, улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгөөр барьцаа хангуулах шаардлага байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч В., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие *******наас зээл авахад хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж ирсэн. ******* нь зээлийн төлбөрөөс үндсэн зээлийг суутгалгүйгээр эхэлж зээлийн хүү, нэмэгдэл хүүг суутгасан нь буруу гэж үзэж байна. Учир нь төлсөн төлбөрөөс үндсэн зээлийг суутгасан бол үндсэн зээл буурч мөн түүнд бодогдох хүү буурах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь ойлгомжгүй, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хувьд ямар хугацаанд, ямар хэмжээнд тооцоод байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхой болгох юм болов уу гээд хараад байтал 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлдэг. Ингэж нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ одоо ямар хугацаанд хүү бодоод, ямар хугацаанд нэмэгдүүлсэн хүү бодоод байгаа, үндсэн төлбөрөөс 88,000,000 төгрөгийг төлсөн байсныг хассан үгүй нь ойлгомжгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргадаг. Банк зээлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ойлгомжтой, тодорхой гаргах ёстой. Банк хариуцагч нараас сонгож гүйцэтгэсэн үүрэг буюу зээлийн үндсэн төлбөрт төлсөн мөнгийг өөрчилж хүүнээс хассан нь хариуцагч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн6 дугаар зүйлийн6.1-т үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэсэн заалтын дагуу , ******* нар 2021 оны 01 дүгээр сард төлсөн 88,400,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасахгүйгээр нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар зээлийн төлбөрийг төлүүлсэн нь хууль зөрчсөн. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэсэн заалт байгаа. Банк 2021 оны 03 дугаар сард зээлийн гэрээний хугацаа дууссан байхад ямар ч арга хэмжээ авахгүй байсаар байгаад 1 жилийн дараа шүүхэд хандсан нь буруу байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н. шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н. би өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян Өндөр сум, Хүрэнбулаг баг,-р хороолол, -р байр тоот2.6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц Ү-2101021524, Орхон аймаг, Баян Өндөр сум, Хүрэнбулаг баг,-р хороолол, -р байр, тоот2,58 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ү-2101021531 хариуцагч О.*******, В. нарын ******* ХК-ийн зээлийн барьцаанд тавьсан, барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна. Хариуцагч О.******* дээрх 2 орон сууцыг Н. надад хүлээлгэн өгсөн боловч орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ******* ХК-д барьцаанд тавьж зээл авсны улмаас иргэн би өнөөдрийг хүртэл орон сууцныхаа үл хөдлөхийн гэрчилгээг банкны барьцаанаас чөлөөлүүлж чадахгүй /худалдах, эдийн засгийн эргэлтэнд оруулж/ байгаа болно. ...Би *******тай 2017 оны дугаар сард орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. 2018 онд байрандаа орсон боловч гэрчилгээг чинь өгнө гээд одоог хүртэл өгөхгүй байгаад байна. Жилийн дараа судлаад үзэхэд энэ байрыг *******инд барьцаанд тавьсан байна гэж эдийн засагч хэлж байсан. Тийм учраас миний хувьд 2020 оны 08 дугаар сард *******ыг хариуцагчаар татаад *******ийг гуравдагч этгээдээр татаж анхан шат, давж заалдах шат, дээд шүүхээр хэлэлцэгдээд тухайн үед *******, ******* нарын буруутай үйлдлээс болж намайг хохирсон байна гэж үзээд дээрх орон сууц нь Баттулгын хууль ёсны өмч мөн гэж шийдэгдээд 2 орон сууцны гэрчилгээг авсан. ******* анх0 орон сууцыг барьцаалчихаад *******д ямар ч хяналтгүйгээр 20 орон сууцыг чөлөөлж өгсөн. ******* тэр 20 орон сууцыг чөлөөлж аваад бүгдийг нь зарсан. 2 дугаарт ******* 82 хувийн гүйцэтгэлтэй, бусад захиалагч нар байгаа гэдгийг мэдсээр байж зээл өгсөн О.******* 2019 оны 06 дугаар сараас хойш зээлээ төлөхгүй байсан нь нотлогдоод байхад 2022 оны 03 дугаар сард шүүхэд хандсан. Хүүгээ ихэсгэж байгаад бүх орон сууцыг ******* өөрөө авах гээд байгаа юм уу? энэ ойлгомжгүй байгаад байна. Үүргийн гүйцэтгэл хангахад хангалттай хөрөнгө байхад яагаад бусад хүмүүсийг чирээд байгаа юм бэ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн2.1-д барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно гэж байгаа. Гэтэл энэ эрх нь дуусгавар болохгүй яваад байгааг гайхаад байна. ******* бид нарын дараа гэрээ байгуулчихаад үүрэг хүлээсэн гээд томроод суугаад байна. Бид нар иргэн хүний хувьд хийх ёстой зүйлээ хийгээд явж байгаа. Тиймээс барьцаанд байгаа хөрөнгийг минь чөлөөлж өгөхийг Улсын бүртгэлд даалгаж өгнө үү... гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.Эрдэнцэцэг нь Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхийн 2021-11-03-ны өдрийн 142/ШШ2021/01031 шийдвэрээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, дүгээр хороолол Г гудамж дугаар байрны3 тоот2,58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон. Шийдвэр хүчин төгөлдөр болж шийдвэрийг албадан биелүүлэх захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх явцад Монгол улсын Засгийн газраас 2023-09-26-ны58 дугаар тогтоол гарч Улсын бүртгэлийн хэлтсээс О.*******ын өмчлөлд байсан орон сууцыг ийн өмчлөл мөн болохыг гэрчилсэн 001202135 дугаартай Ү-210102539 гэрчилгээг 2024-02-05-ны олгосон билээ. нь дээрх орон сууцыг анх 2018 онд ашиглалтанд ороход0 хувь төлбөрийг төлснөөр байрандаа орж өнөөдрийг хүртэл 6 жил амьдарч оршин сууж байгаа шударга өмчлөгч билээ. Гэтэл түүний эрхийг энэ олон жил зөрчиж, хууль ёсны өмчлөгчийн эрхийг эдлэх ямар ч боломжгүй болгож хохироосоор байна. Иймд *******ны барьцаанд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын-р баг, Хүрэнбулаг-р хороолол Г гудамж ЗЗ тоот2.58 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай, 82,2 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн Ү-210121539 дугаартай орон сууцыг барьцаа хөрөнгөнөөс чөлөөлж өгнө үү... гэжээ.
7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие О.*******, В. нартай харилцан тохиролцож 2015 оны 06-р сарын 22-нд өөрийн эзэмшлийн газрыг О.*******д шилжүүлэн өгч газрын төлбөрт8.4 м.кв 1 өрөө орон сууц авахаар тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурж газрыг нотариатаар орж шилжүүлж өгсөн. Мөн О.******* нь м.кв-н зөрүү мөнгө 1,900,000 төгрөгийг 2017.05.01-нд надаас дансаар шилжүүлж авснаар байрны төлбөр бүрэн төлөгдөж төлбөр тооцоо дууссан. Миний бие уг орон сууцыг баригдаж эхлэхээс өмнө 1 өрөө орон сууц авахаар тохиролцож гэрээ байгуулж уг байр нь миний газар дээр баригдаж эхэлсэн. О.******* нь уг орон сууцыг баригдаж дуусмагц 1 өрөө байрыг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцож миний газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг байр ашиглалтанд орж 1-р орцны 2-р давхарын тоот, Ү-2101021525 дугаартай байрыг надад өгч би 2018 оны 12-р сараас хойш уг байрандаа амьдарч байгаа билээ. Миний бие өөрийгөө *******наас илүү давуу эрхтэйгээр уг байрыг өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Учир нь О.******* нь уг байрыг баригдаж бий болохоос өмнө надтай газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон хамтран ажиллах гэрээ байгуулснаар бидний дундын тохиролцоо хүчин төгөлдөр бий болсон. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авъя гэхээр О.******* нь удахгүй өгнө гэдэг байсан. Би тэр үгэнд нь итгэж байрандаа орчихсон юм чинь гэрчилгээ гараад ирэх байлгүй гэж өдийг хүртэл явсан. Гэтэл одоо *******инд барьцаанд байгаа нь надад гомдолтой байна. Уг байрыг *******инд барьцаалбарт тавихаас өмнө нь миний гэрээ хүчин төгөлдөр болсон. Иймд Ү-2101021525 гэрчилгээний дугаартай байрны өмчлөх эрхийн гэрчилгээг *******ны барьцаанаас чөлөөлж өгнө үү, ... Би 2015 онд гэрээ хийгээд газраа өгчихөөд байхад одоо болтол гэрчилгээ ч байхгүй, 2018 оны 12 дугаар сард ашиглалтанд орохоор нь дүү нартаа нөгөө байраа өгсөн. Мөнгөө авах гэхээр 2018 оны ханш нэг өөр, одооны ханш нэг өөр болчихоод байгаа. Нөгөө хүмүүс байрны гэрчилгээ байхгүй учраас надад мөнгөө өгөхгүй, би байрны үнэ нэмэгдсэнтэй холбоотой зах зээлийн ханшаар мөнгөө нэхэмжилье гэхээр 2018 онд хүмүүсийг байранд оруулчихаад одооны ханшаар мөнгөө нэхэмжилж чадахгүй байна. Намайг *******, ******* нар маш их хохироож байна. Хүний газрыг авчихаад жил уяж байна. Нэг тал руугаа хурдан шийдэж өгөөч, хууль шүүх нь ч асуудлыг яасан удаан шийддэг юм. Үнэхээр залхаж байна, яах ёстой учраа ч олохгүй байна. Би одоо яаралтай байрны гэрчилгээгээ авмаар байна. Би *******наас түрүүлээд газраа өгөөд гэрээ байгуулсан байгаа... гэжээ.
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Ч.Уранчимэг нь ******* ирэн ******* нарын хоорондын маргааны шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцож байсан. Одоогоор *******тай өр авцаагүй тул шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна... гэжээ.
9. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-ийн-9/, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/914 дугаартай итгэмжлэл /1-р хх-ийн/, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн/, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12/18/-18 дугаартай зээлийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 12-13/, гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1-р хх-ийн 14/, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12/18/-18-01 дугаартай 12/18/-18 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ /1-р хх-ийн 15/, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай Барьцааны гэрээ, барьцаалбарын хуулбар /1-р хх-ийн 16-25/, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 26-42/, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн3/, Орхон аймаг Баян-Өндөр сумын дүгээр баг Хүрэнбулаг хороолол Г гудамж ,,, тоотод байрлах орон сууцны зориулалттай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн5-46/, 2016 оны 05 дугаар 05-ны өдрийн Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /1-р хх-ийн7-49/, 18430434614262 дугаартай О.*******ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /1-р хх-ийн 50/, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын-ны өдрийн А/233 дугаартай Эдэлбэр газрын хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамж /1-р хх-ийн 51/, 2016 оны 04 дүгээр сарын-ны өдрийн А/233 дугаар захирамжийн хавсралт буюу эдэлбэр газрын хэмжээ, зориулалт өөрчлүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийн жагсаалтын хуулбар /1-р хх-ийн 52/, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн О.*******ын *******инд гаргасан хүсэлтийн хуулбар /1-р хх-ийн 53/, зээлдэгч О.*******ын анкет /1-р хх-ийн 54/, зээлдэгч В.Баттулгын анкет /1-р хх-ийн 55/, В., О.******* нарын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 56/, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн *******ны иргэн О.*******ын зээлийн зарцуулалтын тайлангийн хуулбар /1-р хх-ийн 57-59/, 2018 оны дугаар сарын 16-ны өдрийн 2018/01/12 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн дүгнэлт /1-р хх-ийн 60-63/, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт /1-р хх-ийн 64-68/, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/01 дугаартай өмгөөлөгч С.Отгонжаргалын О.*******, В. нарт хүргүүлж байсан Шаардлага хүргүүлэх нь албан бичиг /1-р хх-ийн 69/, *******ны О.*******ын зээлийн хувийн хэрэг /1-р хх-ийн 205-250, 2-р хх-ийн 1-73/, 2022 оны дүгээр сарын 22-ны өдрийн 01/5451 дугаартай итгэмжлэл /2-р хх-ийн 148/, 2023 оны дугаар сарын-ний өдрийн 01/4854 дугаартай итгэмжлэл /3-р хх-ийн/, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/13 дугаартай итгэмжлэл /3-р хх-ийн5/,
хариуцагчаас: 2022 оны 05 дугаар сарын-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /1-р хх-ийн5-133/, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэл, *******ны6000056307 дугаартай Х.******* 2018 оны 03 дугаар сарыг 01-ний өдрийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх харилцах дансны харилцагчийн хуулга /1-р хх-ийн 1/, 2022 оны дүгээр сарын-ний өдрийн итгэмжлэл /2-р хх-ийн2/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2023/01058 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 227-228/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын-ны өдрийн 142/ШЗ2023/00757 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж /2-р хх-ийн 229-230/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/01234 дугаартай шийдвэр /2-р хх-ийн1-235/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай магадлал /2-р хх-ийн6-240/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01242 дугаартай тогтоол /2-р хх-ийн 241-244/,
бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ээс: 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэл /1-р хх-ийн 183/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2021/01031 дугаартай шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 184-187/,
бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Батцэцэгээс: 2022 оны дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэл /2-р хх-ийн5/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/01234 дугаартай шийдвэр /2-р хх-ийн6-/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай магадлал /2-р хх-ийн-86/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/01286 дугаартай шийдвэр /2-р хх-ийн 87-88/, Орхон аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 207/МА2022/00027 дугаартай магадлал /2-р хх-ийн 89-90/, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын-ны өдрийн 001/ШХТ2022/00562 дугаартай тогтоол /2-р хх-ийн2/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын-ны өдрийн 142/ШШ2021/00795 дугаартай шийдвэр /2-р хх-ийн3-94/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 207/МА2022/00001 дугаартай магадлал /2-р хх-ийн-97/, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2022/00275 дугаартай тогтоол /2-р хх-ийн8/, Ц.Мөнхсайханы фэйсбүүкийн пост, иргэдийн бичсэн сэтгэгдлийн хуулбар /2-р хх-ийн9-100/, иргэний үнэмлэхний хуулбар /3-р хх-ийн 18/, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /3-р хх-ийн 19/, 1,900,000 төгрөгийн төлбөрийн баримт /3-р хх-ийн 20/, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай хамтран ажиллах гэрээ /3-р хх-ийн-22/,
бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.ас: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай магадлалын хуулбар /2-р хх-ийн8-141/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/01234 дугаартай шийдвэрийн хуулбар /2-р хх-ийн 143-147/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
10. Шүүхийн журмаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны дугаар сарын 09-ний 221868 дугаартай албан бичгээр О.*******ын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /3-р хх-ийн 181-200/, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны дугаар сарын 16-ны өдрийн36 дугаартай албан бичгээр О.*******ын эзэмшлийн газрын 18430434614262 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, барьцааны бүртгэлийн хуулбар /3-р хх-ийн 201-214/-ыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.*******, В. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2022 оны сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл88,632,519.7 төгрөг, зээлийн хүүд 229,543,421.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү,585,668.3 төгрөг, мөн нотариатын зардал9,500 төгрөг, нийт43,841,108 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн хүү7,336,063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү,467,212.6 төгрөг, нийт 140,3,275.6 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт зээлийн төлбөрт 884,644,383.6 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...зээлдэгч О.*******, хамтран зээлдэгч В. нар *******тай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр №12/18-18 тоот зээлийн гэрээ болон №12/18-19 дугаартай барьцааны гэрээг байгуулж 0,000,000 төгрөгийг6 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлж авсан. Хариуцагч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу нийт 22 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар дараах 20 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүд *******ны барьцаанд бүртгэлтэй байна. Үүнд: хариуцагч О.*******ын өмчлөлийн 82.2 хувийн гүйцэтгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын-р баг, Хүрэнбулаг-р хороолол Г гудамж,,,,,,,,,,,,,3,4,7,9,0 тоот орон сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг хороолол, Г хэсэг -р байр , тоот2.71 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг хороолол Г хэсэг ,,, тоот 1496 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар байна. Зээлдэгч нь зээлийн өр төлбөрийг барагдуулахгүй өнөөдрийг хүртэл хугацаанд төлөлт хийхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн төлбөрт 884,644,383.6 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, дээрх барьцаалагдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэсэн.
4. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ... үндсэн зээлийн үлдэгдэл 400,232,518 төгрөг, үүн дээр хүүгийн төлбөрт0,000,000 төгрөг төлөхийг зөвшөрч байна... банкны зээлийн хүү хэт өндөр бөгөөд банк зээлдэгч нар зээлээ төлж чадахгүй болсныг мэдсээр байж зээл төлүүлэх арга хэмжээ аваагүй, шүүхэд нэг жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Мөн зээлдэгчийн 2021 оны 01 дүгээр сард төлсөн 88,400,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасахгүйгээр нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар зээлийн төлбөрийг төлүүлсэн нь Иргэний хуулийн 261 дугаар зүйлийн6.1-д заасныг зөрчсөн..., ингэснээр зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг зохиомлоор өсгөсөн... гэсэн.
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н. тус зээлийн барьцаанд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сум-р баг, Хүрэнбулаг хороолол Г хэсэг гудамж байр тоот2.6 м.кв талбайтай орон сууц, тоот2.58 м.кв талбайтай орон сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сум-р баг, Хүрэнбулаг хороолол Г гудамж байр3 тоот2.58 м.кв талбайтай орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум-р баг, Хүрэнбулаг хороолол Г гудамж, тоот1,94 м.кв талбайтай орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг ... хариуцагч О.*******тай орон сууц захиалгын гэрээ болон хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууцыг худалдаж авч биет байдлаар орон сууцыг шилжүүлэн авсан, ...мөн шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөгч болохыг тогтоосон... гэх үндэслэлүүдээр гаргасан.
6. Нэхэмжлэгч тал гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг эс зөвшөөрч ...зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан цаг үед Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй уг өмчийн албан ёсны өмчлөгч нь О.******* байсан, ...зээлдэгч зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй, ... шүүхийн журмаар орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь барьцаалагч *******ны барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй... гэж мэтгэлцсэн.
7. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8. ******* ХХК нь хариуцагч О.******* В. нартай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр №12/18-18 тоот Зээлийн гэрээ болон №12/18-19 дугаартай барьцааны гэрээг байгуулж 0,000,000 төгрөгийн зээлийг Дуусаагүй барилгын эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар6 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлж, О.*******ын өмчлөлийн 82 хувийн гүйцэтгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын дүгээр баг Хүрэнбулаг хороолол, Г хэсэг, Г байр ,,, тоот24 м.кв талбайтай улсын бүртгэлийн дугаартай, авто зогсоолын зориулалттай тоот үл хөдлөх хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын дүгээр баг Хүрэнбулаг хороолол Г гудамж, тоотуудын үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус-р хороолол Г хэсэг ,, 68, тоот 1496 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан байна.
9. Талуудын хооронд Иргэний хуулийн51 дүгээр зүйлийн51.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.,52 дугаар зүйлийн52.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.,53 дугаар зүйлийн53.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.
10. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг, хэтэрсэн хугацааны хүүг, хүүнд харгалзах нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхтэй гэж үзнэ.
11. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 15-нд дууссан, хариуцагч нар зээлийн төлбөрөөс үндсэн зээлд11,367,481.3 төгрөг, хүүнд63,912,366.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд,046,0*******.2 төгрөг төлсөн, зээлдэгч нар 2019 оны ... сараас эхлэн зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байгаа ба энэ талаар зохигч маргаагүй байна.
12. Хариуцагч нар нь 2021 оны 01 сарын,-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн 88,400,000 төгрөгийг Иргэний хуулийн6 дугаар зүйлийн6.4-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах дарааллыг зөрчсөн гэх үндэслэлээр зээлийн тооцооллыг эс зөвшөөрч маргасан нь үндэслэлгүй байна.
13. Учир нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт үндсэн зээл, зээлийн хариу төлбөр болох зээлийн хүү аль аль нь хамаарах ба нөгөө талаас гэрээний хугацаа дуусахаас өмнө дээрх төлбөрийг төлсөн бөгөөд талууд зээлийн гэрээний 2.2.7-д Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ. гэж тохиролцсон байх тул хуулиар тогтоосон үүрэг гүйцэтгэх дараалал зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
14. Мөн нэхэмжлэгч нь зээл төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. гэж заасны дагуу зээлдэгч зээлээ төлөх чадваргүй болсж, зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлсэнд банкнаас шалтгаалаагүй, мөн зээлийн төлбөрийг төлүүлэх талаар банк буюу зээлдэгч идэвхитэй үйлдэл хийгээгүй гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэл биш юм.
15. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч О.*******, В. нараас зээлийн төлбөрт үндсэн зээл88,632,518.7 төгрөг, хүү46,879,484 төгрөг, нэмэгдүүлсэн хүү9,052,8 төгрөг, нотариатын зардал9,500 төгрөг, нийт 884,644,383.3 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
16. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагын тухайд:
16.1. Барьцааны гэрээний зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сум-р баг, Хүрэнбулаг хороолол Г хэсэг гудамж байр тоот2.6 м.кв талбайтай орон сууц, тоот2.58 м.кв талбайтай орон сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сум-р баг, Хүрэнбулаг хороолол Г гудамж байр3 тоот2.58 м.кв талбайтай орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум-р баг, Хүрэнбулагхороолол Г гудамж, тоот1,94 м.кв талбайтай орон сууцнуудын улсын бүртгэлд бүртгэлтэй өмчлөгч нь барьцааны гэрээ байгуулагдах үед зээлдэгч О.******* байсан болох нь хэрэгт баримтаар авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.
16.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь дээрх барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө орон сууцнуудыг өөрсдийн эзэмшилд хүлээн авч, ашиглаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Х.Эрдэнцэцэг3 тоот, Н., тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
16.3. Гэвч зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан цаг үед барьцааны зүйлийн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй өмчлөгч нь зээлдэгч О.******* байсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаартай барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч ******* ХХК барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан гэх үндэслэлгүй юм.
16.4. Мөн гуравдагч этгээдүүд шүүхийн журмаар орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон хэдий ч энэ нь барьцаалагч ******* ХХК-ийн барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх үндэслэл болохгүй.
16.5. Иймд гуравдагч этгээд Н.Баттулгын Орхон аймгийн Баян-Өндөр сум-р баг, Хүрэнбулаг хороолол Г хэсэг гудамж байр тоот2.6 м.кв талбайтай орон сууц, тоот2.58 м.кв талбайтай орон сууц, ийн Орхон аймгийн Баян-Өндөр сум-р баг, Хүрэнбулаг хороолол Г гудамж байр3 тоот2.58 м.кв талбайтай орон сууц, Х.Батцэцэгийн Орхон аймаг Баян-Өндөр сум-р баг, Хүрэнбулагхороолол Г гудамж, тоот1,94 м.кв талбайтай орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
17. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн9,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******, В. нараас улсын тэмдэгтийн хураамж,9,322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, гуравдагч этгээд Н., Х.Эрдэнцэцэг, Х.Батцэцэг нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн0,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.1,6,8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн51.1,52 дугаар зүйлийн52.2,53 дугаар зүйлийн53.1-д заасныг баримтлан хариуцагч О.*******, В. нараас зээлийн төлбөр 884,644,383.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч О.*******, В. нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч О.*******ын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын-р баг, Хүрэнбулаг-р хороолол Г гудамж 03 тоот2.58 м2 талбайтай Ү-2101021533 улсын бүртгэлийн дугаартай, 04 тоот6.82 м2 талбайтай Ү-2101021535 улсын бүртгэлийн дугаартай, 07 тоот4.74 м2 талбайтай Ү-2101021526 улсын бүртгэлийн дугаартай, тоот1.94 м2 талбайтай Ү-2101021525 улсын бүртгэлийн дугаартай, тоот2.6 м2 талбайтай Ү-2101021560 улсын бүртгэлийн дугаартай, тоот6.82 м2 талбайтай Ү-2101021559 улсын бүртгэлийн дугаартай, тоот2.58 м2 талбайтай Ү-2101021554 улсын бүртгэлийн дугаартай, тоот4.74 м2 талбайтай Ү-2101021552 улсын бүртгэлийн дугаартай,4 тоот4.74 м2 талбайтай Ү-2101021537 улсын бүртгэлийн дугаартай,7 тоот6.82 м2 талбайтай Ү-2101021547 улсын бүртгэлийн дугаартай,9 тоот4.74 м2 талбайтай Ү-2101021555 улсын бүртгэлийн дугаартай,0 тоот2.6 м2 талбайтай, Ү-2101021549 улсын дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын-р баг, Хүрэнбулаг-р хороолол Г гудамж байр тоот6.82 м2 талбайтай Ү-2101021527 улсын бүртгэлийн дугаартай, тоот2.6 м2 талбайтай Ү-2101021524 улсын бүртгэлийн дугаартай, тоот2.58 м2 талбайтай Ү-2101021531 улсын бүртгэлийн дугаартай, тоот1.94 м2 талбайтай, Ү-2101021543 улсын бүртгэлийн дугаартай, тоот2.58 м2 талбайтай, Ү-2101021562 улсын бүртгэлийн дугаартай,3 тоот2.58 м2 талбайтай Ү-2101021539 улсын бүртгэлийн дугаартай орон сууцнууд, Орхон аймаг Баян-Өндөр сум-р баг, Хүрэнбулаг хороолол Г хэсэг байр, , тоот2.71 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг,-р хороолол Г хэсэг ,,, тоот 1496 м.кв талбайтай, нэгж талбарын 18430434614262 дугартай орон сууцны зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 884,644,383.6 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Н.Баттулгын Орхон аймгийн Баян-Өндөр сумын-р баг, Хүрэнбулаг-р хороолол Г гудамж байр тоот2.6 м2 талбайтай Ү-2101021524 улсын бүртгэлийн дугаартай, тоот2.58 м2 талбайтай Ү-2101021531 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын-р баг, Хүрэнбулаг-р хороолол Г гудамж байр3 тоот2.58 м2 талбайтай Ү-2101021539 улсын бүртгэлийн дугаартай ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын-р баг, Хүрэнбулаг-р хороолол Г гудамж 0 тоот1.94 м2 талбайтай Ү-2101021525 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1,.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн9,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******, В. нараас улсын тэмдэгтийн хураамж,9,322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, гуравдагч этгээд Н., Х.Эрдэнцэцэг, нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн0200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ