| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00844/И |
| Дугаар | 103/ШШ2024/00714 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2024/00714
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар *******3/ШШ2024/00714 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* тауэр 5 давхар, ******* тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,321,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,321,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Б. нь ******* ******* ББСБ ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 7*******94, 7*******94, 7*******941 тоот гэрээнүүдийг байгуулан нийт 9,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс зээлийн гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээний дагуу нийт 3,475,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Иймд Б.аас үндсэн зээл 5,678, төгрөг, үндсэн хүү 603,734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,917 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 6,321,286 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,321,286 төгрөгийг 2024 оны ******* дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2024 оны ******* дугаар сарын 25-ны өдөр 1,053,548 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,053,548 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,053,548 төгрөг,
- 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,053,548 төгрөг,
- 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,053,548 төгрөг,
- 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,053,546 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч Б. гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,321,286 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. нь 6,321,286 төгрөгийг 2024 оны ******* дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,053,548 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,053,546 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 58,045 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 58,045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ