Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Ю.Б, Ш.Б /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох 1728001510006 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ю.Б нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн “Асар төв” зочид буудлын 08 тоот өрөөнд Ш.Бэхбат руу хутга шидэж хацрыг нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Ш.Б нь  2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн “Асар төв” зочид буудлын 08 тоот өрөөнд Ю.Баттүвшингийн толгойн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ю.Б нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багт орших “Асар төв” зочид буудлын 08 тоот өрөөнд хохирогч Ш.Б руу хутга шидэж хацрыг нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ш.Бнь  2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багт орших “Асар төв” зочид буудлын 08 тоот өрөөнд хохирогч Ю.Б толгойн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ю.Б, Ш.Б нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ю.Б, Ш.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч  Ю.Б нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багт орших “Асар төв” зочид буудлын 08 тоот өрөөнд хохирогч Ш.Б “ зүүн талын хөмсгөнд цохиж цус гаргасан, намайг яагаад зодож байгаа юм бэ” гэж хэлэн түмпэн дотор байсан шар иштэй хутгыг шидэж зүүн хацрыг нь зүсэж, хатгагдсан гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан үйл баримт,

Шүүгдэгч Ш.Б нь согтуугаар  2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн “Асар төв” зочид буудлын 08 тоот өрөөнд шалтаг шалтгаангүйгээр хохирогч Ю.Б толгойн тус газар нь цохиж зодон зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ю.Б, шүүгдэгч Ш.Б нар нь харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан, тэдний гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоожээ. Үүнд:

Шүүгдэгч Ю.Бн мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон яллагдагчаар өгсөн...“2017 оны 12 дугаар сарын 16-ны өглөө би аймгийн төв болох Асар төв буудлын 8 тоот өрөөнд гэртээ ганцаараа байж байхад хамт ажилладаг Бэхбат миний утас руу залгаад “юу хийж байна хаана, ганц юм уухуу“ гэхээр би гэртээ байна, архи уухгүй байрны эгч, ах нар нь байна, гэж хэлсэн чинь чи архи уухгүй л байлдаа би архи ууя, одоо яваад очъё” гэхээр би хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд нэлээн удаж байгаад өдөр 11 цагийн үед Бэхбат, Отгонсүх, Батболд тэр гурав орж ирсэн. Манайд орж ирэхдээ Бэхбат нэлээн архи уусан байдалтай халамцуу байсан. Тэгээд тэр гурав орж ирэхдээ хоёр шил 0.75 граммын Экс архи нэг кола ундаа, бэлэн гоймон авчраад архийг задлаад Батболд бид нарт тойруулаад бид дөрөв нэг шил архийг хувааж уучихаад нөгөө шилтэй архийг задлаад ууж байтал Бэхбат согтоод уйлаад байж байгаад утсаар эгчийгээ дуудаад удалгүй эгч гэж нэг эмэгтэй хүн үүдээр шагайгаад Бэхбатыг аваад явахаар бид гурав үлдсэн хугас шилтэй архийг хувааж уугаад дуусгасан. Тэгээд Отгонсүхийг хүргэж өгөхөөр такси дуудаад Батболд бид хоёр Отгонсүхийг гэрт хүргэж өгөхөөр такситай яваад Отгонсүхийг Жаал-Уулд гэрт нь хүргэж өгчихөөд буцаж яваад замдаа 167-р ангийн гадаа нь очоод буусан. Тэгээд шалган дээр байсан Алтанзулын машинаар бид хоёр гэртээ хүргүүлэхдээ замдаа дэлгүүрээс нэг шил 0.5 граммын Экс архи аваад буудалдаа ирээд Алтанзулыг явуулчихаад буудалдаа орох гэж байтал Бэхбат над руу утсаар залгаад эхнэртэйгээ хэрэлдчихлээ ээж дээрээ очиж хонолоо, намайг хаана байна гэхээр би гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд Батболд бид хоёр гэртээ ороод нөгөө архийг задлаад ууж байтал гаднаас Бэхбат ганцаараа орж ирээд нөгөө архийг бид гурав хамтдаа уусан. Тэгээд байж байхад Ганзориг гаднаас ганцаараа хүрч ирээд суухаар нь би Ганзоригийг архи явуулчих гэж хэлсэн. ...архи дуусахаар нь нэг нь явж дэлгүүрээс 0.75 граммын Экс архийг авчирсан. Тэгээд архи архийг уугаад сууж байхад Бэхбат авирлаад намайг пязда минь аштайхан байгаарай за гээд байж байснаа намайг түлхэж унагаагаад миний дээрээс гараараа зүүн талын хөмсөг рүү цохиж зодохоор би босоод хойд талын орны буланд очоод Бэхбат руу хараад зогссон чинь чи муу пязда минь ална шүү гээд байхаар би өөдөөс яасан юм яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд миний зүүн талын хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд би гарсан цусыг гараараа арчаад чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэж хэлчихээд миний гэнэт уур хүрээд чи ямар ядаргаатай юм бэ гээд савтай махан дотор байсан шар өнгийн иштэй хутгыг аваад Бэхбат руу шидчихээд би хөмсөгнөөс гарч байгаа цусаа гараараа арчаад зогсож байтал Бэхбат хөөе чи намайг хутгаар зүсчихлээ, цус гараад би намайг хутгаар шаачихлаа гэж хэлэхээр би Бэхбат руу хартал Бэхбатын баруун талын хацарнаас цус гарч байсан. Би тэгээд цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Миний биед Бэхбат гэмтэл учруулсан миний зүүн талын хөмсөгийг сэт цохисон үүнээс болж хоёр ширхэг оёдол тавьсан. Бэхбат намайг цохиж зодсоны дараа Батболд миний нүүр лүү алгадаж авсан. Батболдын цохисоноос болж гэмтэл аваагүй. Бид хоёр хэрэлдэх зодолдох шалтгаан байхгүй хэн хэн нь архи хэтрүүлсэн ууснаас болж ийм хэрэг гарсан. Шар өнгийн иштэй эвхдэггүй хутга байсан 20 гаруй см урттай хутга байсан. Миний биед одоо ямар нэгэн өвчин зовиур байхгүй байна бүрэн эдгэсэн Bottom of Form” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 47-49  дүгээр хуудас/

Шүүгдэгч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон яллагдагчаар өгсөн: ... “2017 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн үед Зэвсэгт хүчний 0167-р ангийн хашааны гадаа хамт ажилладаг ахлах ахлагч Бөхмөнхтэй нэг шил 0.75 граммын Соёрхол архийг Бөхмөнхийн машин дотор нь бид хоёр тэр архийг хувааж уусан. Би анги руу орчихоод Батболд руу утсаар залгаад би өрөөндөө байна хүрээд ирэх үү би архи уучихсан бие муу байна гэж хэлсэн. Тэгээд нээх удалгүй Батболд нэг шил 0.5 граммын Экс нэртэй архи авчирсан. Тэгээд тэр архийг нь өрөөндөө Батболд бид хоёр уучихаад дараа нь хамт ажилладаг Баттүвшингийн байрлаж байгаа Асар төв буудлын 8 тоот өрөөнд би Отгонсүх, Батболд бид гурав очсон. Замаараа Батболд хоёр шил 0.5, 0.75 граммын Экс нэртэй архийг дэлгүүрээс аваад бид гурав гараад Баттүвшингийн гэрт очсон. Би Баттүвшингийн гэрт очоод эхлээд 0.5 граммын архийг хуваагаад ууж байснаа мэдэж байна. Тэгээд цаашаа юу болсон талаар огт мэдэхгүй. Би тасарчихсан байсан. Нэг ухаан ороод сэртэл Баттүвшингийн өрөөний урд талын орон дээр нь хойшоо хараад суучихсан миний баруун хацарнаас цус гарч байсан. Миний хажууд Батболд, Баттүвшин, Ганзориг нар байсан. Тэгээд цус гоожоод яанаа гэж бодоод сууж байтал Батболд, Баттүвшинг өрөөний хаалганы хавьд дарчихсан чи яаж байгаа юм бэ гээд хэлж байсан.Тэгээд удалгүй эмч нар ирээд намайг эмнэлэг машинаар авч явсан. Би Баттүвшинтэй маргалдаж хэрэлдэж байснаа санаж байна. Баттүвшин над руу хутга шидсэн тэр шидсэн хутга нь миний баруун хацрыг зүсчихсэн. Архи хэтрүүлэн уугаад хоорондоо маргалдаж муудалцсан үүнээс болж Баттүвшин бид хоёр хоорондоо хэрэлдэж хэн хэндээ гэмтэл учруулсан. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж хэн хэндээ гэмтэл учруулсан үүндээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, хх-ийн 53-54 дүгээр хуудас/

Гэрч С.Ганхуягийн ... “Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны орой “Асар төв” буудлын хоёр давхарт байдаг 7 тоот өрөөндөө амарч байхад хажуу өрөөнд хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод байгаа чимээтэй байхаар нь санаа зовоод цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдсэн. Нэг цэргийн залуу ганцаараа амьдардаг. Тэр өрөөнд гаднаас хоёр гурван хүн ирчихсэн байсан хүмүүсийн дуугаар нь 2-3 хүн байх шиг байсан. Юунаас болж хоорондоо маргалдаж зодолдсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Гэрч Г.Ганзоригийн ... “Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед гэртээ байж байхад Бэхбат ах Баттүшин ахын утсаар залгаад такси аваад хүрээд ирээ гэхээр би такси аваад Баттүвшин ахын гэрт очиход гэрт нь Бэхбат, Баттүвшин ах хоёр архи уучихсан хоорондоо хэрэлдэж маргалдаад сууцгааж байсан. Тэгээд ууж байсан архийг Бэхбат намайг аягал хэж хэлсэн. Тэгээд байж байтал тэр хоёр хоорондоо дахиад хэрэлдэж байгаад Бэхбат ах Баттүвшин ахын зүүн талын талын хөмсөг нь хавьд баруун гараар хоёр удаа цохиж авсан чинь хөмсөгнөөс цус гараад хойшоо налаад ор луу унасан. Тэгээд босож ирээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Баттүвшин ах өрөөний хажуу талын түмбүүшигнээс нэг шар өнгийн иштэй хутга аваад баруун гартаа бариад “би чамайг ална шүү пязда минь” гээд Бэхбат руу явахаар би босч босоод Баттүвшин ахын хоёр гарнаас нь барьж байгаад цааш түлхээд өрөөний хаалганы хажууд нь авчирсан. ...Баттүвшин ахын гарыг нь тавьтал Батболд гарыг нь барих гэж байхад Баттүвшин баруун гартаа барьж байсан хутгаа Бэхбат руу шидсэн чинь тэр хутга Бэхбатын баруун хацар дээр очоод зүсээд газар шалан дээр хутга нь унасан. Бэхбатын хацарнаас нь цус гарсан...би эмнэлэг дуудсан удалгүй эмч нар ирээд Бэхбат, Баттүвшин ах хоёрыг эмнэлэг рүү аваад явтал цагдаа нар хүрч ирээд Батболд бид хоёрыг руу аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Гэрч Д.Батболдын... “2017 оны 12 дугаар сарын 16-ны өглөө би 11 цагийн үед гэртээ байж байхад Бэхбат над руу утсаар залгаад “хөгшин нь шартаж үхлээ, анги дээр хүрээд ирээ” гэхээр би такси дуудаад ангийн урд талд байдаг хүнсний дэлгүүрээс нэг шил 0.5 граммын Экс архийг аваад анги руу ороод Бэхбатын өрөөнд нь очиход тэнд Бэхбат, Бөхмөнх тэр хоёр хамт байсан.Тэгээд авчирсан архийг тэр Бэхбатын өрөөнд бид гурав хувааж уучихаад Бөхмөнх жаахан согтсон байхаар нь харьж амар гэж хэлээд Бэхбат, Отгонсүх бид гурав ангиас гартал ангийн гадаа Өнөрбат машинтай зогсож байхаар нь бид гурвыг Баттүвшингийн гэрт нь хүргээд өг гэж хэлсэн. Өнөрбатаар хүргүүлж замаараа би дэлгүүр орж 2 ширхэг 0.75 граммын Экс архи, 3 ширхэг бэлэн хоол, ундаа аваад Баттүвшингийн гэрийн гадаа нь хүргүүлээд Өнөрбат бид гурвыг хүргэж өгөөд явчихсан. Тэгээд Баттүвшингийн гэрт нь Бэхбат, Отгонсүх бид гурав ороход Баттүвшин гэртээ ганцаараа байсан. Тэгээд нэг шил 0.75 грамм архийг би тойруулаад тэр архийг Бэхбат, Отгонсүх, Баттүвшин бид дөрөв хувааж уусан. Тэгтэл Бэхбат нэлээн согтчихсон тэгээд Бэхбат утсаар эгч рүүгээ залгаад “намайг ирээд аваа” гэж хэлээд байж байтал Бэхбат “гадаа эгч ирчихсэн байна би явж амарлаа” гээд явсан. ...Бэхбат ганцаараа орж ирээд “эхнэртэйгээ маргалдчихлаа” гэж хэлээд орж ирсэн тэгээд тэр архийг бид гурвуул уугаад сууж байтал би нэлээн согтсон. Тэгээд өрөөний хойд талын орон дээр унтсан. Тэгтэл гэнэт намайг нэг хүн сэрээгээд энэ хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ хутгалчихлаа гэж хэлэхээр би сэртэл өрөөнд Ганзориг ирчихсэн миний унтаж байгаа орны урд талын орон дээр Бэхбат хойшоо хараад суучихсан хацарнаас цус гарчихсан байсан. Эргээд хартал миний орны хойд талд мөн нүүрнээс цус гарчихсан Баттүвшин зогсож байсан. Тэгээд би босоод юу болов гээд хэлтэл Бэхбат энэ Баттүвшин намайг хутгалчихлаа гэж хэлэхээр би уур хүрээд босж очоод “чи одоо яаж байгаа юм бэ” гэж хэлээд Баттүвшингийн цээж рүү хоёр удаа цохиж авсан. Тэгээд удалгүй эмч цагдаа нар орж ирээд Ганзориг бид хоёрыг цагдаа дээр авчираад намайг эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Гэрч Д.Бөхмөнхийн ... “Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед гэртээ байж байгаад өөрийн эзэмшлийн машинаар 167-р анги дээр ирээд цэргүүдтэйгээ уулзаад байж байхад жагсаалын дарга Бэхбаттай уулзсан. Тэгэхэд Бэхбат намайг нэг юм уухуу гэхэд бид хоёр ангийн гадна талд зогсож байгаа машин дотроо нэг шил 0.75 граммын Соёрхол нэртэй архийг Бэхбат бид хоёр хувааж уусан. Тэгээд архийг хувааж уугаад дуустал Бэхбат анги руу орж өрөөндөө амарлаа гэхээр би найзыгаа дуудаж гэртээ хүргүүлээд амарсан. Тэгээд 2 хоногийн дараа анги дээр ирэхэд манай ангийн хүмүүс хоорондоо Бэхбат, Баттүвшин нарыг хоорондоо маргалдаж зодолдсон гэж ярьж байсан. Тэгээд Бэхбатын баруун талын хацар нь хавдсан хацар дээрээ шархны лент наачихсан явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Гэрч Н.Алтанзулын ... “2017 оны 12 дугаар сарын 16-ны өглөө би 167 дугаар ангийн шалган дээр 14 цагийн үед ажилтай байж байхад манай ангийн ажилтан Баттүвшин, Батболд энэ хоёр таксигаар хүргүүлсэн. Тэгээд намайг гадаа шалган дээр зогсож байхад хүрч ирээд бид хоёрыг Асар төв буудал дээр хүргээд өг гэхэд би өөрийн эзэмшлийн машинаар тэр хоёрыг Асар төвийн буудлын гадаа нь буулгаж өгчихөөд би гэрлүүгээ явсан. Тэр хоёр замаараа Асар төвийн замын цаад талын дэлгүүрээс архи авсан. Тэгээд хоёр хоногийн дараа анги дээр Баттүвшин, Бэхбат хоёрыг хоорондоо маргалдаад цагдаа дээр асуугдаж байгаа гэж хүмүүсээс сонсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

Гэрч Ш.Эрдэнэсувдын ... “Би эрхээ эдлээд хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй Бэхбат нь ам бүл 4-уулаа амьдардаг эхнэр Тогтохжаргал, охин Б.Цолмончимэг, Б.Цовоогийн хамт амьдардаг. Дөлгөөн даруухан сайхан сэтгэлтэй, архи тамхи хэргэлдэг. Одоо Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167-р ангид ахлагч ажилтай 13 жил ажиллаж цэргийн ангид ажиллаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7, 9-14 дүгээр хуудас/

Эд мөрийн баримт хураан авах тогтоол 2017.12.16-ны өдөр “шар өнгийн иштэй 26 сантиметр урттай хутгыг эд мөрийн баримтаар хураан авав” /хх-ийн 15 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. Ш.Б биед зүүн хацрын зүсэгдэж, хатгагдсан шарх гэмтэл үүсчээ.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд /шинэ/ иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 39 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. Ю.Бн биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсчээ.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Биеийн бусад хэсэгт ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Ю.Б хохирогч Ш.Бэхб бие эрх чөлөө, халдашгүй байдал шууд санаатай халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Ш. хохирогч Ю.Б бие эрх чөлөө, халдашгүй байдалд санаатай халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Ю.Б, шүүгдэгч Ш.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Ю.Бан, Ш.Бт нар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, тэдний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б, Ш.Бнарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Ю.Баттүвшин, Ш.Бэхбат нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Шүүгдэгч Ю.Бн, Ш.Б нар нь хоорондоо эвлэрч “Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ” байгуулсан байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн 1728001510006 дугаартай хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын дарга дэд хурандаа Х.Э “Ю.Бнь тус ангид сургууль байлдааны мотобуудлагын ротын зенитийн салааны захирагчийн орлогч албан тушаалд ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даладнзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №100 дугаар “Ю.Б нь 3 дугаар багийн 167-р байранд ам бүл 1 оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ю.Бн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 59 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ю. ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч Ю.Баттүвшингийн талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 62-68 дугаар хуудас/

Шүүгдэгч Ш.Б иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 70 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даладнзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №04 дүгээр “Ш.Б нь 3 дугаар багийн 15-16 тоотод байранд ам бүл 1 оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын дарга дэд хурандаа Х.Энхболдын “Ш.Б нь тус ангид сургууль байлдааны артиллерийн батарейны жагсаалын дарга албан тушаалд ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/

Шүүгдэгч Ш.Бэ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч Ш.Бэ талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 71-80 дугаар хуудас/

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ 2018.01.11-ний өдөр /хх-ийн 81-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 26 сантиметр урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлэх зүйтэй.

            Шүүгдэгч Ю.Бн, Ш.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.