| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00845/И |
| Дугаар | 103/ШШ2024/00716 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2024/00716
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 103/ШШ2024/00716 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, ******* тауэр оффис, ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, хөдөө хэсэгт оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,314,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.******* холбогдуулан зээлээр худалдах-худалдан гэрээний үүргийн биелэлт 1,314,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* ББСБ ХХК нь Ц.******* харилцан тохиролцож 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ2024031111******* тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулан Samsung A25 маркийн гар утсыг 30 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. ******* ББСБ ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Иймд Ц.******* үндсэн зээл 1,05*******,000 төгрөг, хүү 213,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,702 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч Ц. нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,314,216 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 43*******,072 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 43*******,072 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 43*******,072 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Ц. гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75******* дугаар зүйлийн 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,314,216 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. нь 1,314,216 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сар бүрийн 23-ны өдөр 43*******,072 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,97******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17,9*******9 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ц.******* улсын тэмдэгтийн хураамж 17,9*******9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ