Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2024/01545

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ********* дүүрэг ******** дугаар хороо жуулчны гудамж *********** дугаар байр ** тоотод оршин суух, ***** овогт **********ийн ********* /РД:**********/, /утас:*************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ** дүгээр баг ************* дүгээр гудамж ***** тоотод оршин суух, ***** овогт ********-ийн ********* /РД:*********/, /утас:**********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* би хариуцагч *******тэй анх 2009 онд Солонгос улсад танилцаад, Солонгос улсад 4 жил хамтран амьдраад Монгол улсад ирсэн. Монгол улсад хамтран амьдарч байх хугацаанд бидний дундаас охин ******* 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр /РД:*******/ төрсөн юм. Охиныг төрснөөс хойш хариуцагч ******* нь буцаад Солонгос улс руу явсан. Хариуцагч Солонгос улсад 4,5 жил амьдарсан боловч 2017 оноос хойш огт холбоо барихгүй, холбоогүй болсон. Нэгэнт бид цаашид хамт амьдрах боломжгүй бөгөөд хариуцагч ******* нь охиноо харж хандаж байгаагүй, эцэг хүнийхээ үүргийг биелүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй юм. Одоогоор охин ******* маань ээжийнхээ асрамжинд эрүүл саруул өсөн бойжиж байгаа болно. Охины эцэг болох хариуцагч нь намайг хүүхдээ өсгөхөд туслалцаа дэмжлэг үзүүлэхгүй байгаа юм. Эдийн засгийн хүнд нөхцөлд хүүхдээ хэвийн өсгөх, тэжээн тэтгэх зардал өдрөөс өдөрт байнга өсч нэмэгдэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ , 21.5-д "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ., 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-т "хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй., 40 дүгээр зүйлийн 40.1.1-т 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; тэтгэлэг тогтооно гэж заасан. Гэр бүлийн тухай хуульд зааснаар төрсөн хүүхдээ насанд хүрэх хүртэл нь тэжээн тэтгэх, хүүхдийн тэтгэлэг төлөх үүргийг хариуцагч хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин *******г эцэг *******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч ******* миний бие охин *******д хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны Засаг даргын 2024.09.04-ний өдрийн 325 дугаартай оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-4/, Чингэлтэй дүүргийн 1-3 дугэар хорооны Мэндцолмон өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх5/, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх6/, хүү *******гийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх7/ зэрэг баримтуудыг, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх10/, хариу тайлбар /хх14/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь *******эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. *******, ******* нар нь 2009 онд танилцаж, тэдний дундаас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин ******* төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

3. Хариуцагч ******* нь охин *******г өөрийн нэрээр овоглож гэрчилгээ аваагүй боловч өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч хүүхдийн тэтгэлгийг төлнө гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

4. Иймд охин *******г насанд хүртэл Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасны дагуу сар бүр эцэг *******ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх,

мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч энэ үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасан хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж 57 891 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин *******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 57 891 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА